Хөл хориог сунгах эсэхийг маргааш эцэслэнэ

Хуучирсан мэдээ: 2021.04.22-нд нийтлэгдсэн

Хөл хориог сунгах эсэхийг маргааш эцэслэнэ

Улсын онцгой комиссоос яг одоо /2021.04.22/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

УОК-оос мэдээлэл хийж байна

УОК-оос мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Thursday, April 22, 2021

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Ц.ГАНЗОРИГ:
-Монгол Улсын Засгийн газар хүн амынхаа 60 орчим хувийг вакцинжуулах зорилго тавьсан. Одоогоор нийт хүн амын 31 хувийг вакцины эхний тунд хамруулаад байна. Хоёр дахь тунд гурав орчим хувийг хамруулсан. Маргаашаас эхлэн өдөртөө 49 мянгаас дээш тооны хүмүүсийг хоёр дахь тунд хамруулж эхэлнэ.
Мөн 50-аас дээш насныхан буюу эрсдэлт бүлгийнхнийг вакцинд хамруулж эхэлнэ. Вакцины цэгүүдиийг нэмэгдүүлж, өдөртөө 60 мянга орчим хүнийг вакцинд хамруулна. Дөнгөж сая 300 мянган тун ВероСелл вакцин буулаа. Шөнө болон маргааш дахин тус бүр 300 мянган тун вакциныг татан авна. Өчигдөр 50.400 мянган тун АстраЗенека вакциныг татаж авсан. АстраЗенека вакциныг улсын хэмжээнд 120 мянган хүн хийлгэсэн. Хоёр дахь тунг 56 хоногтоо багтаан хугацаанд нь хийнэ. Маргаашнаас эхлэн Синофарм компанийн ВероСелл вакцины хоёр дахь тунг хийж эхэлнэ.
НОК-ЫН ШУУРХАЙ ШТАБЫН ДАРГА Р.ЧИНГИС:
-Улаанбаатарт маргааш 120 цэгээр 281 баг буюу 1890 ажилтан вакцинжуулалт хийнэ. Нийт 59803 иргэнийг дархлаажуулахад тээвэрлэх автобус гаргасан. Дүүрэг бүр дээр автобусны маршрутыг ойрын зайнд гаргасан. Дархлаажуулалтын явуулын 40 автобус ажиллана. Явуулын цэгээр дархлаажуулсан хүмүүс дараа нь тодорхой хугацаанд ажиглалтын автобусанд байрлана.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж