Эмгэнэл | News.MN
Эмгэнэл

Балжиннямын НАМБАР

(1933-2021)

Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Балжиннямын Намбар 2021 оны 4 сарын 19-ний өдөр хүнд өвчний улмаас ертөнцийн мөнх бусыг үзүүлсэнд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Б.Намбар 1933 онд Архангай аймгийн Чулуут суманд төрж, сумынхаа бага сургууль, Архангай аймгийн төв Цэцэрлэг хотын арван жилийн сургуулийг тус тус дүүргээд 1951 онд Улаанбаатар хотноо Анагаах ухааны дээд сургуульд элсэн орж ЗХУ-ын мэргэжилтэн багш нар болон Монголын анагаах ухааны анхны багш нараар анагаахын шинжлэх ухааныг заалган суралцаж, 1957 онд хүний их эмчийн мэргэжил эзэмшин төгсжээ.

Тэрбээр Анагаах ухааны дээд сургуулийг төгссөнийхөө дараа Улсын төв эмнэлэг, “Хужирт”, “Жанчивлан”, “Улаанбаатар” зэрэг рашаан сувиллуудад эмчлэгч эмч, тасгийн эрхлэгч, ерөнхий эмч, МҮЭ-ийн Төв зөвлөл, ”Оргил” рашаан сувилал, “Рашаан судлалын үндэсний төв” зэрэг газруудад хариуцлагатай алба хашихын зэрэгцээ "Монголын рашаан сувилал" нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, Дэлхийн болон олон улсын рашаан ашиглалтын нийгэмлэгийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж байв. Олон жилийн турш рашаан судлал, сувиллын салбарт тогтвортой ажилласан тул олон түмэн түүнийг “Рашааны Намбар” хэмээн нэрлэдэг байв.

Б.Намбар эзэмшсэн мэргэжлээрээ тогтвортой ажиллахын зэрэгцээ эрдэм шинжилгээний болон шинжлэх ухаан-танин мэдэхүйн ном бүтээлүүд туурвижээ. Тухайлбал, "Рашаан сувиллын эмчилгээ", “Хүн амд үзүүлэх рашаан сувиллын эмчилгээний хэрэгцээ, норматив" эрдэм шинжилгээний ажлын зөвлөмж, "Монгол орны рашааны цогцолбор судалгаа", "Улаанбаатарын нүүрс хүчлийн хийт рашааны орд", “Монгол орны зарим рашаан”, "Шаргалжуутын усан болор рашаан", "Тэргүүн буюу Жанчивлин рашаан", “Рашаан сувиллын эмчилгээний хоол”, “Рашааны анагаах увидас”, “Эмчилгээний шаврын ид шид”, “Нөхөн сэргээх физик эмчилгээ”, “Эмчилгээний хоолны тус дэм” зэрэг ном, товхимол бичиж хэвлүүлсэн байна. Тэрбээр рашаан усны судалгаа, шинжилгээний ажилд өндөр мэргэжлийн туршлагатай хүмүүс, ялангуяа Оросын эрдэмтэдтэй идэвхтэй хамтран ажиллаж, олон тооны рашаан усны найрлага, бүтцийг нарийвчлан судалж, эмчилгээнд хэрэглэх заалтыг тодорхойлоход биечлэн оролцжээ. Түүнчлэн 2003 онд "Монгол орны рашааны газрын зураг" зохиож монгол, англи хэлээр хэвлүүлсэн нь онол, мэдээлэл, сургалт, танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой бүтээл болжээ.

Б.Намбар “Улаанбаатар” рашааныг 1964 онд “Туулын рашаан” шошготойгоор, 1993 оноос “Хатан Туул” шошготойгоор, 2004 оноос “Улаанбаатарын рашаан” шошготойгоор савлаж, нийтийн хэрэгцээнд зориулан гаргах ажилд санаачлан оролцож байв.

Монгол Улсын төр, засаг түүний хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлж  2000 онд “Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” цол хүртээжээ.

Балжиннямын Намбарын Монгол Улсынхаа ариун дагшин рашаанаар хүн ардаа эмчилж, сувилах талаар гаргасан хөдөлмөр зүтгэл, ажилдаа хандах хариуцлагатай зан чанар, шинэд сониуч соргог хандах мэдрэмж бидний зүрх сэтгэлд хадгалагдан үлдэх болно.

Х.БАТТУЛГА, Г.ЗАНДАНШАТАР, Л.ОЮУН-ЭРДЭНЭ,

Г.ДАМДИННЯМ, Ё.БААТАРБИЛЭГ, Ж.МӨНХБАТ, Г.ТЭМҮҮЛЭН,

С.ЭНХБОЛД, Б.БАТЖАРГАЛ, Д.ЗОЛЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
6
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2021-04-22 49.0.142.40

Төрсөн эцэг нь биш л дээ, өргөж авсан аав нь байгаа юм

Avatar

Зочин 2021-04-22 190.2.131.205

ум ма ни бад ми хум

Avatar

A 2021-04-22 66.181.161.89

Yu geed gadaadaar h*****d bgaa yum be mongolooroo bich

Avatar

Намбар 2021-04-22 66.181.161.89

Юу гээд гадаадаар хуцaaд байгаа өлөгчuн бэ!? Монголоороо бичээч

Avatar

ЗОЧИН 2021-04-22 192.82.87.13

Монголын хойд төрөлдөө ингэж нүүр бардам очих үрс маш олон болтугай. Ум сайн амар амгалан байж, хойд төрөлдөө эх орондоо 76 хулгайч, луйварчдыг нэгийг ч үлдээлгүй цэвэрлэж чадах Төрийн сайн хар хүн болж төрөөрэй. Ум мани бадь ни хум.

Avatar

Zochin 2021-04-22 66.181.161.89

Yu hucaad dolignood bgaa g*** ve

Avatar

Зочин 2021-04-22 66.181.186.163

Боловсрол мэдлэгтэй мундаг сэхээтэн билээ. Сайн төрлийг олох болтугай.

Avatar

Uuree 2021-04-22 66.181.189.244

Унэхээр боловсролтой жинхэнэ монголын алтан уеийн сэхээтнуудийн нэг байлаа. Ум маани бад ми хум

Avatar

эгэл 2021-04-22 103.57.94.109

ум мааний бадми хум Эмгэнэл илэрхийлье

Avatar

Зочин 2021-04-22 202.126.88.72

Хүүгээ Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байхад энэ улсын хамаг олигтой рашаан сувилалуудыг хамж өөртөө хувьчилсан авсан бэрд байсан юм. Ум сайн амгалан биш Тамд очиж лайгаа эдлээрэй.

Avatar

иргэн 2021-04-22 66.181.189.244

Ямар сувиллыг авсан юм бэ. Хун гутгэхгуй шуу омхий сэг минь.

Avatar

123456 2021-04-22 49.0.142.40

Оргил рашаан сувиллыг нэг насаараа самарч дуусгасан хулгайч даа

Avatar

Зочин 2021-04-22 202.55.188.100

Nambar gej Enkhbayariin aavuu? Nambar vantan munuu?

Avatar

Зочин 2021-04-22 202.55.188.100

Ashgui, odoo ter Enkhbayar guai chad hiivel taarna

Avatar

Зочин 2021-04-22 202.55.188.100

Odoo Enkhbayar ni hurdan chadarval taarna

Avatar

Зочин 2021-04-22 68.249.160.193

Ats mini aytaihan bgaarai

Avatar

Зочин 2021-04-22 202.55.188.100

Enkhbayaraa chi yu? Hurdan chadraachee yundaa horogdood baina?

Avatar

Zochin 2021-04-22 103.57.92.254

RIP

Avatar

Зочин 2021-04-22 43.242.243.251

RIP.

Avatar

Иргэн 2021-04-22 59.153.115.48

Ум ма ни бад мэ хум

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж