Монгол залуус олон улсын дата шинжилгээний олимпиадад шалгарчээ

Хуучирсан мэдээ: 2021.04.22-нд нийтлэгдсэн

Монгол залуус олон улсын дата шинжилгээний олимпиадад шалгарчээ

Монгол залуус олон улсын дата шинжилгээний олимпиадад шалгарчээ

Монгол залуус олон улсын дата шинжилгээний олимпиадад дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж, сүүлийн шатанд шалгарчээ. Тодруулбал, Монголын дата, шинжилгээний багийн гишүүн БНСУ-ын Чунбукын их сургуулийн докторант М.Лхагвадорж, “Simple” аппликэйшнийн дата шинжээч Ч.Алтан-Өлзий, “МИГ” даатгалын дата шинжээч М.Чойсүрэн нар өгөгдлийн ухаан, хиймэл оюун, машин сургалтын арга хэрэгсэл ашиглан бодит байдалд хамгийн ойр нийцтэй загвар хөгжүүлжээ.

Энэ бүтээлээр Энэтхэг, Герман, Франц, Орос зэрэг 648 улсын багтай өрсөлдөж, шилдэг 30 багт шалгарсан байна. Мөн сүүлийн 36 цагийн турш даалгавар гүйцэтгэж тавдугаарт жагсчээ. Монголоос анх удаа финалд үлдсэн эдгээр залуус өнгөрсөн жил тус тэмцээнд оролцож байсан бөгөөд хоёр дахь жилдээ оролцож ийнхүү амжилтаа ахиулж байна.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж