Мьянмарт цэргийн эргэлтийн хор уршиг гарч эхэллээ | News.MN

Мьянмарт цэргийн эргэлтийн хор уршиг гарч эхэллээ

Мьянмарт цэргийн эргэлтийн хор уршиг гарч эхэллээ

Мьянмарт цэргийн эргэлтийн хор уршиг гарч эхэллээ

Мьянмарт цэргийн эргэлт гарсны уршгаар санхүүгийн хямрал гүнзгийрч, хүнсний хомсдол үүсэн, олон сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюул нүүрлэснийг НҮБ мэдээллээ. НҮБ-ын "Хүнсний хөтөлбөр"-өөс гаргасан дүгнэлтээс харвал үйлдвэрлэл, барилга бүтээн байгуулалт, үйлчилгээний салбарынхан олноороо ажилгүй болж, хүнсний үнэ өссөнөөр хотын захын газруудад ирэх гурваас зургаан сарын хугацаанд 3.4 сая орчим хүн өлсгөлөнд нэрвэгдэх тооцоолол гарчээ. 

НҮБ-ын "Хүнсний хөтөлбөр"-ийн орон нутгийг хариуцсан дарга Стефен Андерсон хэлэхдээ “Илүү олон хүн ажилгүйдэлд нэрвэгдсэний улмаас хүнс авах чадамжгүй болсоор байна. Ойрын хугацаанд хариу арга хэмжээ авахгүй бол Мьянмарын хүнсний аюулгүй байдалд маш эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхээр байна” хэмээжээ. 

Мьянмарт хоёрдугаар сарын сүүлээс хойш будаа, ургамлын тосны үнэ 5-18 хувиар өсч, Янгон хотын өрхүүдийн өр нэмэгдэж, тэжээллэг хүнсний хүртээмж буурч, өдрийн хоолгүй өнжих нь нэмэгдсэн байна. Улмаар НҮБ-ын агентлагаас Мьянмар дахь үйл ажиллагаагаа гурав дахин өргөжүүлж, 106 сая ам.долларын төсөв шаардлагатай болсныг мэдээлжээ. 

“Reuters” агентлаг Мьянмарт үүсээд буй нөхцөл байдлын талаар тодруулахаар армийн удирдлагуудтай холбогдохыг оролдсон боловч хариулт өгөөгүй байна.

Үүнээс гадна Мьянмарын арми өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд цэргийн эргэлт хийснийг эсэргүүцсэн иргэдийн жагсаалыг хүчээр тараах оролдлого хийснээс болж 700 гаруй хүн амь үрэгдэж, олон мянган хүн баривчлагджээ. Цэрэг, цагдаа нар иргэдийнхээ эсрэг хайр найргүй хүч хэрэглэж, гал нээсний улмаас өдөр бүр хүний амь эрсдэх болсныг эх сурвалжууд мэдээлж буй. 

Гэнэтийн төрийн эргэлт, үймээн самуунаас үүдэж, Мьянмарын банкны систем зогсолт хийж, олон тооны банкны салбарууд үүдээ барьснаар бизнес эрхлэгчид төлбөр тооцоо хийх, иргэд бэлэн мөнгө авах боломжгүй болжээ. Мөн ихэнх импорт, экспортыг зогсоож, үйлдвэрүүд хаагдсан нөхцөл байдалтай байна. Энэ хэцүү цагт Мьянмарын зарим иргэд гадаадад буй хамаатан садныхаа тусламж дэмжлэгээр өдрийг өнгөрүүлж байгаагаа ярьжээ.

Энэ онд Мьянмарын ДНБ 10 хувиар агших төлвийг Дэлхийн банкны шинжээчид гаргажээ. Цэргийн эргэлтээс өмнө Мьянмарын эдийн засгийн өсөлтийг энэ онд эерэгээр таамаглаж байв. Мөн Мьянмарын 2.8 сая орчим хүн хүнсний хангамж баталгаатай гэх судалгааг Дэлхийн банкнаас энэ оны нэгдүгээр сард гаргаж байжээ.

Хэдийгээр Covid-19-ийн нөхцөл байдлаас шалтгаалан бэрхшээл үүссэн ч Мьянмар нь олон жилийн тусгаарлалт, цэргийнхний санхүүгийн буруу захиран зарцуулалтаас ангижирснаар сүүлийн хэдэн жилд эдийн засаг нь өсөлттэй байв. 

Цэргийн эргэлтийн дараа АНУ-аас Мьянмар улстай 2013 онд байгуулсан худалдааны гэрээгээр зөвшөөрөгдсөн бүх худалдаа наймааг дэмжих алхмыг түр хугацаанд хязгаарласныг мэдэгдсэн байна. Ингэснээр хоёр улсын хооронд хийгдэж байсан 1.4 тэрбум ам.долларын худалдаа зогсчээ.

Мьянмарын эдийн засгийн хувьд, хөдөө аж ахуйгаас ДНБ-ий 56 хувийг, үйлчилгээ 35 хувийг, аж үйлдвэрийн салбар 8 хувийг тус тус бүрдүүлдэг. Экспортын бүтээгдэхүүн нь будаа, газрын тос, бадмаараг, хаш чулуу, дэлхийн нийт хууль бус эмийн 8 хувь, ихэвчлэн опиум, метамфетамин зэрэг юм.

Мьянмар улсыг 1962 оноос хойш цэргүүд чанга, хатуу дэглэмээр удирдсаар 2011 онтой золгосон. Харин 2011 онд ардчилал ялж, ард түмэн нь чанга хатуу дэглэмээс салан эрх чөлөөгөө эдлэх болсон юм. Мьянмарын засгийн газар өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 8-нд болсон сонгуулиас хойш анх удаа хуралдахаар бэлтгэл ажлуудаа хангаж байв. Сонгуульд Мьянмарын ардчиллыг дэмжигч Үндэсний лиг нам ялалт байгуулж, парламентын суудлын 83-ыг авсан юм.

Харин арми нь сонгуулийн үр дүн Аун Сан Су Чигийн хоосон нэр хүндээс л шалтгаалсан хэмээн үзэж, хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан юм. Мьянмарын ардчиллыг дэмжигч Үндэсний лиг намын даргын хувьд Аун Сан Су Чи 2015 онд сонгогдсоноосоо хойш төр барьж байв.

Цэргийн эргэлтээс хойш олон сая хүн эх орноосоо дүрвэжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-23 103.26.194.131

Одоо энэ чөтгөрийн Баттулга хархнаасаа салмаар байна ард түмэн минь огцруулах шаардлага тавь!

Avatar

Зочин 2021-04-23 66.181.187.200

Одоогийн ерөнхийлөгч яг ийм л юм хүсээд байх шиг. Өчигдөр шөнө СБ талбай дээр жагсаал хийх гээд баахан залуучуудыг мөнгө өгнө гэж цуглуулсан байна лээ

Avatar

123456 2021-04-23 49.0.142.40

Нөгөө ардчилал сөнөтүгэй, хатуухан гар хэрэгтэй, Мьянмар хатуу гартай сайн хүний гарт орчлоо гээд мөөрөөд байсан үмбүүнүүд яагаад таг чиг болчвоо?

Avatar

ҮНЭН 2021-04-23 103.26.194.206

ТЭД ХЭЗЭЭ Ч МӨӨРНӨ БҮҮ ДУУД ХОЛУУР БАЙГ

Avatar

Үндсэн хуулийн шинэ нэмэлт 2021-04-23 202.21.100.210

Үндсэн хуулинд шинээр нэмэлт оруулж ерөнхийлөгчийн хэт давамгайлсэн эрхийг хязгаарласанг зүүн баруун жигүүрийн туйлширсан дэмжигчид ойлгоогүй бололтой. 6 жилийн хугацаатай 1 удаа сонгогдоно АТГ шүүхэд нөлөөлдөг эрх мэдлийг ерөнхийлөгчөөс авсан . У.Хүрэлсүх харин эрх мэдлээ хасуулсан дарангуйлагч болох замаа хаалгасан хэрэв ард түмэн сонгох бол анхны ерөнхийлөгч болно.
У.Хүрэлсүхийн хянах Номтойбаяраас эхлээд МАН нөлөө бүхий улс төржид байгаа яаж бодсон дарангуйлагч болох боломж хаагдсан

Avatar

Зочин 2021-04-23 192.82.84.59

цэрэг төрийн эрхэнд гарчихаар шамбалын орон болно гэж МАН-ы хулгайчууд зогсоо зайгүй сурталдаж байгаа. шалчганасан хүрэлсүг диктатор болхоор л улс орон МАНдан бадрана гээд л. ардчилал сайн муу сайхан муухайдаа биш ардчилал байгаа учраас монголыг бусад улс хүлээн зөвшөөрч тусгаар тогтнол баталгаажиж байгаа. маны цэрэгжүүлж цөөн хулгайчид хэмжээгүй эрхтэй болбол монгол хойд солонгос мьянмар байж чадахгүй, дурын х***а цэрэг орж ирээд нөгөө диктатор болгох гээд байгаа хурандаанцарын амруу баана.

Avatar

Зочин 2021-04-23 139.5.217.101

Өнөө дэлхийн цагдаа гээд сагсуураад байдаг АНУ чимээгүй юу дээрмийг эрхэмлэгч аргагүй дээ. Ардчилал хүний эрх хаана зөрчигдвөл очоод байна гэсэн хаана байна ганц оросоос айж л европын холбоог гуйж хориг тавихаас хэтрэхгүй юм даа.ОРОС ХҮЧИРХЭГ.

Avatar

Зочин 2021-04-23 202.21.108.52

Чиний хайрт Орос, Хятад чинь НҮБ-д хориг тавиад Мянмарын эсрэг Олон улсын арга хэмжээ авах боломжийг хаагаад байна даа. Орос Мянмарт з****г нийлүүлж ашиг олдог, Хятад улс Мянмарын цэргийнхэнтэй хамтарч тэдний боомтыг ашиглаж экспорт худалдаагаа хийдэг. Одоо ингээд чиний хайрт Орос, Хятад, Мянмарууд 700 хүнийг алаад байна.

Avatar

Баттуул 2021-04-23 202.55.188.82

Баттулга иым л юмруу Ард түмнийг турхираад байх шиг.

Avatar

Irgen 2021-04-23 103.26.195.110

Manaid tun udahgui erguu ats Hurelsuh iim yum hiine !!!!!

Avatar

Erka 2021-04-23 66.181.171.42

Uiliin ur gegch n l bh daa. Undesnii tsuunh Rohinja undesteniig 2017 ond daan ch homorgolood bsiin. Yum buhen tuluustei. Unegui yum gej daan ch ugui…

Avatar

Зочин 2021-04-23 122.201.21.100

ugasa muslimud haana ch dawardiishd rohinga nar oorsdoo ehelj tsagdaa alj terrorism uildched hrin ch dawraalgu sxan ulger jishee blsn

Avatar

Зочин 2021-04-23 66.181.161.45

Хэрвээ эргэлт хийгдээгүй бол АНУ-ын Шеврон, Шел корпорациуд, бусад концернууд улс орны баялагийг нь цуслах байлаа. Хоосон хонож байгаа мэт харагдах ч тэд ирээдүй үр хойчоо авч үлдлээ. Нас барсан хүмүүсийн ясан дээр ирээдүй нь бүтэн үлдсэнийг Мьянмарын хойчис нь бүү мартаг.

Avatar

Хайду 2021-04-23 139.5.219.103

Kk. Тэннэгийг өөрчлөх боломжгүй. Чи ядаж улсдаа л тэнэгт олон улсад яахнав. Дурак рождается дураком

Avatar

иргзн 2021-04-23 202.179.26.180

МАН Хүрэлсүх Улс орноо Яг энэ чиглэл рүү явж Дарангуйллын нийгэмтэй Цэрэгжсэн дэглэмтэй
Хүрэлсүх гэсэн Авторитой Харгис нийгэм бий болгохыг санаархаж байна ,

Avatar

Зочин 2021-04-23 202.9.47.24

Хүрэлсүх биш Баттулга үүнийг хүсээд бна.

Avatar

Зочин 2021-04-23 192.82.84.59

манай МАНчингууд л ийм юм монголд хүсээд байгаа биздээ. нэг гонгиносон хуурамч худандааг диктатор болгох аваад л цэнгэлийн манлайд хүрэх юм гэсэн. охид эмэгтэйчүүдээ цэргийн хэрэглээнд өгчөөд, эрчүүд нь хятадын уурхайд ажиллаад, жилдээ нэг мандарин идчээд, байртай айлуудыг байргүйтэй нь нэгтгээд, оркуудын машиныг төрд авч түгжрэл орон сууцны асуудлыг шийднэ. тв утас интернетийг хорьж ардчилал ярьсан амьтадыг хорих лагерт цөлөх юм гэсэн.

Avatar

Зочин 2021-04-23 64.119.17.94

Болж үз ингэж даваадуулж ярих гэж байдгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж