Байгалийн түүхийн музей вакцин хийлгэхийг уриалж, халимны сэлүүр дээр лент наажээ

Хуучирсан мэдээ: 2021.04.22-нд нийтлэгдсэн

Байгалийн түүхийн музей вакцин хийлгэхийг уриалж, халимны сэлүүр дээр лент наажээ

Байгалийн түүхийн музей вакцин хийлгэхийг уриалж, халимны сэлүүр дээр лент наажээ

АНУ-д алдартай олон газрыг вакцинжуулалтын цэг болгосны нэг нь Нью Йорк хотын байгалийн түүхийн музей билээ. Удирдлагууд нь музейг вакцинжуулалтын цэг болгон энэ сарын 23-нд нээхдээ иргэдэд уриалга болгох үүднээс үзмэрийн цэнхэр халимны сэлүүр дээр вакцин хийлгэсэн хүмүүсийнхтэй ижил харагдах шархны лент наасан нь олон хүний хайрыг татжээ.

Цэнхэр халимны 94 метр урттай тус загварыг анх 1960-аад оны дунд үед есөн тонн шилэн хөвөн, хөөсөөр урлан далайн амьтдын танхимд байрлуулж байсан гэдэг. Харин өдгөө тэр халимд зориулж 180 см урт, 60 см өргөн шархны лент бүтээн сэлүүр дээр нь наасан байна.

Энэ жижиг өөрчлөлт музейн үзэгч олны хүндэтгэл, дэмжлэгийг ихээр хүртсэн гэнэ. Ийнхүү цаашид тус музей вакцин хийлгэхийг хүссэн бүх нью-йоркчуудад нээлттэй бөгөөд найз нөхөд, гэр бүлээрээ дөрвөөс дээш хүн хамт ирвэл урамшуулалтай аж.

Сэтгүүлчид музейн удирдлагаас вакцин хийлгэсний дараа халимны биеийн байдал хэр байгааг асуухад “Асуусанд баярлалаа, бидний хайртай үлэмж охины бие тун сайн байгаа” хэмээн хариулжээ.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж