15 жил ажил тасалсан эр цалингаа бүтэн авч байжээ

Хуучирсан мэдээ: 2021.04.22-нд нийтлэгдсэн

15 жил ажил тасалсан эр цалингаа бүтэн авч байжээ

15 жил ажил тасалсан эр цалингаа бүтэн авч байжээ

Итали улсын төрийн байгууллагуудад ажил цалгардуулах, өмч хөрөнгө завших явдал түгээмэл байдаг. Тэгвэл тус улсын Калабриа мужийн Катанзаро хотын нэгэн улсын эмнэлгийн ажилтан 15 жилийн турш огт ажилдаа ирээгүй ч цалингаа бүрэн авч байсныг орон нутгийн цагдаагийн байгууллага илрүүлжээ. Италийн хэвлэлүүд түүнийг “ажил таслалтын хаан” хэмээн цоллож байна. Өдгөө 67 настай эр 2005 оноос хойш нийтдээ 538 мянган еврогийн цалин авсан байна. Гэвч тэр үүнээс хойш нэг ч удаа ажилдаа ирж байгаагүй гэнэ. Мөн уг хэрэгт холбоотой зургаан менежерийг байцааж эхэлсэн байна.

Анх 2005 онд сэжигтнийг ажил тасалж эхлэхэд эмнэлгийн захирал шийтгэлийн арга хэмжээ авахаар завдаж байсан ч тэр захирлаа айлган сүрдүүлснээр арга хэмжээ авалгүй өнгөрчээ. Удалгүй захирал нь тэтгэвэртээ гарч, шинэ захирал ирснээр энэ хэргийг хэн ч анзааралгүй өнгөрүүлсэн байна.

Ийм төрлийн зөрчилд тавих хяналт 2016 оноос чангарч, шалгалт явуулахад Сан Ремо хотын захиргааны 35 ажилтан цаг бүртгэлийн системийг хоёр жил гаруй хугацаанд залилж байсан нь илэрчээ. Зарим ажилтны эхнэрүүд нөхрийнхөө ажлын үнэмлэхийг уншуулдаг байсан бол зарим нь цагаа бүртгүүлсний дараа дэлгүүр хэсэх, амарч зугаалахаар гардаг байсан зэрэг зөрчлүүд ихээр илэрсэн байна. Түүнчлэн ажлын байртайгаа нэг байранд амьдардаг замын цагдаа өглөө бүр унтлагын хувцастай ирж цагаа бүртгүүлээд буцаж гэртээ орж унтдаг байсан гэнэ.

Эх сурвалж: The Guardian

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж