АНУ-ын сансар судлалын агентлаг NASA-гийн илгээсэн туршилтын MOXIE төхөөрөмжийн тусламжтайгаар Ангараг гаригийн агаар мандлаас нүүрстөрөгчийн давхар исэл бүхий хүчилтөрөгч гаргаж авчээ.
Цаашлаад Ангараг дээр хүчилтөрөгч гарган авч, хадгалах боломжийг олгох бөгөөд ингэснээр "шинжлэх ухааны уран зөгнөл бодит амьдрал дээр биеллээ олно" гэж NASA-гийн мэргэжилтнүүд онцолжээ.
Ийм төхөөрөмжүүд хэзээ нэгэн цагт сансрын нисэгчдийг амьсгалах агаараар хангана гэж итгэж буйгаа NASA-ийн эрдэмтэд онцлон тэмдэглэсэн байна. MOXIE-гийн тусламжтайгаар одоогоор таван грамм орчим хүчилтөрөгч гарган авсан байгаа бөгөөд энэ нь нэг сансрын нисэгч 10 минут орчим амьсгалахад хангалттай хүрэлцэх гэнэ. MOXIE нэг цагт 10 грамм хүчилтөрөгч үйлдвэрлэх боломжтой гэж тооцоолж байгаа юм.
Үүнээс гадна хүчилтөрөгч нь пуужингийн түлш гарган авахад чухал үүрэг гүйцэтгэдэг тул ирээдүйд судлаачид гэртээ буцаж ирэхийн тулд Ангараг гариг дээр түлш гарган авах эхлэл амжилттай тавигдаж байна гэж үзжээ.
Өнгөрсөн оны долоодугаар сарын 30-нд хөөргөсөн “Perseverance” аппарат Ангараг гариг дээр хоёрдугаар сарын 18-нд газардсан билээ. “NASA”-гийн мэргэжилтнүүд энэ аппаратын тусламжтайгаар Ангараг дээр эртний амьдрал байсан эсэх ул мөрийг илрүүлэхээр ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: Space.com
Холбоотой мэдээ