Реппер Rokit bay буюу О.Баярсайхан анх 2011 онд ”Нэг өдрийн хаан” хэмээх дуугаараа олонд танигдан гарч ирсэн. Түүнээс хойш хийсэн уран бүтээл нь үзэгч сонсогчдоос өндөр үнэлгээг авч, өөрийн ур чадвар, бүтээлч сэтгэхүй, зан байдлаараа залуусын хүндлэлийг хүлээсээр ирсэн.
Тэгвэл реппер Rockit bay зургаан жилийн дараа хүү, охин хоёртоо зориулсан “Хязгааргүй” гэх уран бүтээлээрээ эргэн ирлээ. Гэхдээ “Хязгааргүй” уран бүтээл нь түүний өмнөх бүтээлүүдээс ялгарах нэг онцлог бий. Тэрбээр энэ удаа эхнэр С.Анутайгаа хамтарчээ. Хосын шинэхэн уран бүтээлд үзэгч, фенүүдэд нь таалагдаж байгаа сурагтай шүү.
Ердөө гурван цагийн өмнө youtube хуудаснаа байршуулсан гэхэд 58 мянган хүн үзэж сонирхжээ. Реппер залуу хувийн амьдралаа олноос нэг хэсэгтээ нууцалж байсан ч сүүлийн хэдэн жил өөрийн инстаграм хуудсаа тунчиг идэвхтэй хөтөлж, влог хүртэл хийж гэрээ бүлээ “шилэн” болгосон. Түүний эхнэр С.Ану нь ОХУ-д мэргэжил дээшлүүлсэн дуучин, бүжигчин гээд олон талын авьяастай бүсгүй бөгөөд дуучин П.Баярцэнгэлтэй хамтран “Holly Dolly” дууг дуулснаар нь хүмүүс илүүтэй мэдэх биз.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ