Бал сарын чөлөөгөө уртасгахын тулд дөрвөн удаа хуримлажээ

Хуучирсан мэдээ: 2021.04.22-нд нийтлэгдсэн

Бал сарын чөлөөгөө уртасгахын тулд дөрвөн удаа хуримлажээ

Бал сарын чөлөөгөө уртасгахын тулд дөрвөн удаа хуримлажээ

Хос залуусын хувьд хурим гэдэг бол ард нь гарахад хамгийн төвөгтэй том баяруудын нэг. Гэтэл Тайванийн нэгэн хос энэ хэцүү, төвөгтэй, том баярыг хэдэн долоо хоногийн турш эхнээс нь дуустал дөрвөн ч удаа зохион байгуулахаар шийджээ. Учир нь тэд ажлаасаа авах бал сарын чөлөөгөө уртасгаж чадна хэмээн тооцоолсон байна.

Гэрлэсэн хосын нөхөр нь болох банкны ажилтан ийнхүү шинэ гэрлэсэн хос залууст найм хоногийн цалинтай чөлөө өгдөг хуулийг овжиноор ашиглажээ. Түүний энэ үйл явдал цахим орчинд хурдтай таран шуугиан тарьж, хүмүүсийг хооронд нь багагүй талцуулсан байна.

Ингэхдээ тэд 37 өдрийн турш нийт гурван удаа салж, дөрвөн удаа гэрлэсэн бөгөөд гэрлэлт тус бүртээ бал сарын чөлөө, нийт 32 хоногийн цалинтай чөлөө авахаар төлөвлөжээ. Үнэхээр ийм явдал болсон нь үнэн гэдгийг Тайпэй хотын Хөдөлмөрийн департмент нотолсон аж. Гэвч тэдний төлөвлөгөө бүтэлгүйтэж, нөхрийнх нь ажил олгогч түүнийг хуулийг буруугаар ашигласан хэмээн буруутгаж, нийтэд нь ердөө найм хоногийн л чөлөө олгоно хэмээн мэдэгдсэн байна.

Гэнэт байдал буцаад хосын талд эргэж, Тайпэй хотын Хөдөлмөрийн департмент тус банкийг хуулиа мөрдсөнгүй хэмээн 480 паундаар торгосон ч ард иргэд тус шийдвэрийг хүчтэй эсэргүүцсээр өнгөрсөн долоо хоногт торгуулийг хүчингүй болгожээ. Хуулийн цоорхойг овжин ашигласан эр хэдийгээр ажлаасаа халагдсан ч бууж өгөлгүйгээр банк түүнд 24 хоногийн цалинтай чөлөөний өртэй хэмээн эрх баригчдад гомдол мэдүүлсэн гэнэ.

Тайвань улсад иргэд жилийн 2033 цагийг ажиллаж өнгөрөөдөг. Энэ нь дэлхийд дөрөвт бичигддэг хамгийн урт ажлын цаг юм. Түүнчлэн гэр бүлдээ зарцуулах цаг бага байдгаас болж сүүлийн үед иргэд гэр бүлээ цуцлуулах нь эрс нэмэгдэж байгаа гэнэ.

Эх сурвалж: TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж