"Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигч нь цаазын ялыг сэргээх санал гаргахгүй" | News.MN

"Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигч нь цаазын ялыг сэргээх санал гаргахгүй"

"Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигч нь цаазын ялыг сэргээх санал гаргахгүй"

"Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигч нь цаазын ялыг сэргээх санал гаргахгүй"

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх  зургадугаар сарын 9-нд орон даяар явагдана. Тиймээс Ардчилсан намын /АН/ ээлжит бус цахим үндэсний бодлогын хороо өчигдөр /2021.04.21/ хуралджээ. Хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигчид тавигдах шалгуурыг эхний байдлаар гаргасан байна. 


Нэр дэвшигчид тавих шаардлагын талаар О.Магнай мэдээлэл өглөө. Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвхөн хуулийн шаардлага хангасан хүн нэр дэвшдэг байсан бол АН хуулийн шаардлага дотор нь өөрийнхөө намын үзэл санаа, зарчмыг шингээсэн. Энэ нь монголын улс төрд шинэ соёл болно гэж харж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигч нь дараах зарчмыг баримталж ажиллана. Нэгдүгээрт  хувь хүний эрх, эрх чөлөөний эсрэг ямар нэгэн санал, санаачлага гаргахгүй. Хоёрдугаарт хувийн өмчийн эсрэг үг үйлдэл санал санаачлага гаргахгүй. Гуравдугаарт 1992 оны Үндсэн хуулийн суурь үзэл санаа болох парламентын засаглалыг тууштай хамгаалагч байна. Дөрөвдүгээрт  цаазын ялыг эргэн сэргээх санал гаргахгүй. Тавдугаарт улс төр, эдийн засгийн тусгаар тогтнолын баталгаа болсон гуравдагч хөршийн бодлогыг тууштай баримтлагч байна.

Харин нэр дэвшигчид тавих шаардлагын хувьд хууль бусаар хөрөнгөжөөгүй орлогын эх үүсвэр нь тодорхой байна. Монгол туургатны эв нэгдлийг илэрхийлэгч, монгол бичгээ эрхэмлэн дээдэлдэг, хоёроос доошгүй гадаад хэлний мэдлэгтэй  байх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигч нь дараах үүргийг хүлээнэ. Үүнд:

  • Нийгмийн сүлжээнд иргэдээ блок хийдэггүй байх.
  • Өдөр тутмын ажил болон гэр бүл нь ил тод буюу шилэн байна.
  • Хүний эрхийн өндөр мэдрэмжтэй хүн байна.
  • Сайн дурын үйл ажиллагааг ямагт дэмжигч байна.
  • Ажлын албандаа хүйсийн тэнцвэртэй байдлыг  тэгш хангах зарчмыг хатуу баримтлах. Эдгээр   шалгууруудыг АН өөрийн нэр дэвшигчид тавина. Энэ бол нэгдүгээрт ёс зүйн шалгуур, хоёрдугаарт хувь хүний шалгуур,гуравдугаарт боловсрол мэдлэгтэй холбоотой шалгуур юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зоч 2021-04-22 66.181.161.35

Маш зөв зүйтэй шаардлага бна амжилт хүсэе урагшаа

Avatar

Зочин 2021-04-22 122.201.22.198

buren bas shorondoo 1 kamerta tugjeetei baij baaigad barag galzuursan demireel soliorood charlaad bailaaa.

Avatar

Зочин 2021-04-22 122.201.22.198

amarsaikhan shorond baihda elired solirod barag galzuursan shde. teged shorngos garsan daa.

Avatar

Монгол 2021-04-22 66.181.187.224

Монгол Улс ерөнхийлөгчөө сонгохдоо дээд боловсролтой байх шалгуурыг тавих хэрэгтэй. Хүний төрөлхийн чанараас гадна дээд
боловсролтой байх нь XXI зууны нэг шалгуур болж байна ш дээ. Ямар Африкийн бүдүүлгүүдийн ерөнхийлөгч биш дээ…

Avatar

Зочин 2021-04-22 202.21.107.119

ЦААЗЫН ЯЛЫГ СЭРГЭЭХ ХЭРЭГТЭЙ ЯЛАНГУЯА ГАДААДЫН ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГАД ЭЛССЭН ЭТГЭЭДҮҮДИЙГ ЦААЗААР АВДАГ ХУУЛИЙГ ЗААЛТЫГ Ч СЭРГЭЭ..АНУ-С БОЛГООМЖЛОХ ХЭРЭГТЭЙ БИД 2 ХӨРШТЭЙГЭЭ НАЙМАА ХИЙГЭЭД БАЙХАД БОЛНО..АНУ-Н ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГААС ЦАЛИНЖДАГ МАГНАЙ ЭЛБЭГДОРЖ НАР ШЭЭС ГООЖИЖ БАЙНА …ДЭЛХИЙ НИЙТЭД АРДЧИЛАЛ ГЭДЭГ ХИЙ ХООСОН ЗҮЙЛ ГЭДЭГ БАТЛАГДЛАА ИХЭНХ ОРНУУД АРДЧИЛАЛААС САЛЖ БАЙНА…

Avatar

Би байна аа 2021-04-22 59.153.114.31

Энэ нь аль АН-ын санал юм болоо. Түүнийгээ мэдчихвэл би хаана яваагаа мэдэх гээд байна.

Avatar

Зочин 2021-04-22 66.181.177.120

Цахзын ял сэргээхгүй гэсэн юу шэсэн үг юм гэмт хэрэгтнүүд л сайхан боломж өгч ард түмэн хохирсоор баых уу

Avatar

Зочин: 2021-04-22 150.129.143.172

Аль АН нь юм болдоо. 2-оос доошгүй гадаад хэлтэй, гэр бүл нь нийтэд ил тод байна гэхээр Баттулга тэнцэхгүй юм байна.Бид чинь барууныхныг дууриагаад Тэргүүн хатагтай Цэвэлмаа, Цолмон, Болормаа гэх мэтээр өмнөх Ерөнхийлөгч нарын гэргийг мэддэг байсансан.Харин Баттулга Ерөнхийлөгчийнхөө гэргийг мэдэлгүй дөрвөн жилийг үдлээ. Бас нийтэд ил болгохгүй байх шалтгаан бий биз. Манай хөдөөнийхөн ярвайгаад байгаа хүнийг хөл нь хологсон юм уу, хоёр эхнэртэй юм уу гэдэг юм.ЗААВАЛ МЭДЭХ ГЭЭД ЯАХАВ.

Avatar

Зочин 2021-04-22 103.229.121.51

Та нар өөрсөндөө зориулсан хууль санаачлахаа больсон чин дээр.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж