Бразилийн Ерөнхийлөгч Жайр Болсонаро АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд “Хэрвээ нэг тэрбум ам.доллар төлбөл ой устгахаа 40 хувиар багасгая” хэмээн санал тавьжээ. Жайр Болсонарог Амазоны ширэнгэн ойн дайсан хэмээн олон хүн шүүмжилдэг билээ. Гэвч Болсонаро болон Амазоны оршин суугчдын зарим нь ойг аврах цор ганц зам бол био аж үйлдвэржилтийг дэмжих, хөрөнгө оруулах, улмаар ядуу тариачдад тариан талбай чөлөөлөхийн тулд ойг шатаахаас өөр сонголт гаргаж өгөх хэмээн үздэг аж.
Бразилын байгаль орчны сайд Рикардо Саллесийн хэлснээр АНУ-аас хүссэн тэрбум ам.доллар бол үндэслэл, шалтгаангүй нэхээс биш хэмээгээд, Жо Байден сонгуульд өрсөлдөж байхдаа Бразилын ширэнгэн ойг аврахын тулд олон улсаас 20 тэрбум ам.долларын хандив цуглуулна хэмээн амлаж байсныг онцолжээ. Саллесийн хэлснээр тэрбум ам.долларын гуравны нэг нь байгаль орчны хуулийг чанд сахиулах батальонд, үлдсэн нь байгальд ээлтэй технологи хөгжүүлэхэд зарцуулагдах аж.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Бразил гадаад орнуудын хөрөнгө оруулалтаар 2030 он гэхэд ой сүйтгэх асуудлыг бүрэн цэгцэлнэ хэмээн төлөвлөж байгаа бололтой. Гэвч олон мэргэжилтнүүд эл төлөвлөгөөний дагуу гадаад орнуудаас авсан хандив, тусламжууд буруу хүмүүсийнхээ халаасанд орж алга болж байгааг дурджээ.
Эх сурвалж: WALLSTREETJOURNAL
Холбоотой мэдээ