Энэтхэгт хүчилтөрөгчийн нөөц дуусч, 22 хүн нас баржээ | News.MN

Энэтхэгт хүчилтөрөгчийн нөөц дуусч, 22 хүн нас баржээ

COVID-19

Энэтхэгт хүчилтөрөгчийн нөөц дуусч, 22 хүн нас баржээ

Энэтхэгт хүчилтөрөгчийн нөөц дуусч, 22 хүн нас баржээ

Цар тахлын хоёр дахь давалгаа нөмөрч буй  Энэтхэг улсын эрүүл мэндийн салбар туйлдаж, хүчилтөрөгчийн дутагдалд ороод байна. Тус улсын хамгийн хүнд нөхцөлд байгаа Махараштра мужийн нэгэн эмнэлэгт өчигдөр /2021.04.21/ хүчилтөрөгчийн нөөц дууссаны улмаас Covid-19 хүнд шатандаа орсон 22 өвчтөн нас баржээ.

Эмнэлгийн гадна өвчтөнүүдийн ар гэрийнхэн цугларч, эмч сувилагч нар сандралдан  гүйлдэж буй дүр зураг мэдээллийн хэрэгслүүдээр цацагджээ. Сүүлийн долоо хоногийн турш Энэтхэг даяар эмнэлгүүд хүчилтөрөгчийн нөөцгүй болоход хэдхэн цаг үлдээд байгаагаа зарлаж байв.

Энэтхэгт Covid-19 маш эрчимтэй тархаж, өдөрт л 300 орчим мянган хүн шинээр халдвар авч байгаа юм. Мөн хоногт 2000 гаруй хүн уг халдварын улмаас хорвоог орхиж байна. Ийнхүү халдварын тархалт огцом нэмэгдэх болсон нь тус улсад жил бүр болдог Хиндү шашны баярын уур амьсгал нөлөөлж байна гэж үзжээ.

Нэгдүгээр сараас эхэлсэн Кумб Мела гэдэг уг баярын үеэр Ганга мөрөнд 10 гаруй сая мөргөлч цуглардаг. Тэгвэл өчигдөр л гэхэд 70 гаруй мянган хүн цугларчээ. Үүнтэй хатуу тэмцэж чадаагүй гэж Хиндү шашны үзлийг номлодог Ерөнхий сайд Нарендра Модиг мэргэжилтнүүд шүүмжилж байна.

Тус улс нь цар тахлын дэгдэлт өндөр байгаа тул Covid-19-ийн эсрэг вакцины гадаадын улс орнууд руу экспортлохоо зогсоогоод байгаа билээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дамба 2021-04-22 66.181.176.221

Наадуул чинь ядаж.л вакцинаа.хийчэхсэн хүмүүс

Avatar

Зочин 2021-04-22 150.129.140.177

ХҮН АМД НЬ ХУВААГААД ҮЗЭХЭЭР ӨЧИГДӨРИЙН БАЙДЛААР ЭНЭТХЭГТ 5400 ХҮНД НЭГ ХАЛДВАР, МОНГОЛД 2800 ХҮНД НЭГ ХАЛДВАР БУЮУ МОНГОЛД ХАЛДВАРЫН ХЭМЖЭЭ ЭНЭТХЭГЭЭС 2 ДАХИН ИХ БАЙНА АА .АЛЬ ХЭДИЙН ГАМШИГ БОЛСОН БАЙНА.

Avatar

иргэн 2021-04-22 122.201.31.89

Өөрсдийнхээ тухай арга замаа мэдээлээ. Олон сая хүнтэй орон, дэлхийтэй харьцуулах гээд хэрэггүй ээ. Өвчлөл их байгаа, ямар арга хэмжээ нь манайд тохирохийг мэдээлвэл зүгээр шүүдээ. Япон орон, хүн ард нь тэс өөр хүмүүс гэтэл японп тийм байна гэдэг утгагүй.

Avatar

иргэн 2021-04-22 202.9.46.215

2 тэр бум хүнтэы 22 хүн чад монгол 3 сая хүнтэй 6 хүн чад малуудаааа

Avatar

Зочин 2021-04-22 66.181.188.232

Хөөрхий энэтхэгүүд. Жилийн өмнө зодож нүдээд гэрт нь хөл хорих гээд үзээд байсан одоо тэгтэл жинэхэн үхэлтэй нүүр тулжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж