Энэтхэгт хүчилтөрөгчийн нөөц дуусч, 22 хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2021.04.22-нд нийтлэгдсэн

COVID-19

Энэтхэгт хүчилтөрөгчийн нөөц дуусч, 22 хүн нас баржээ

Энэтхэгт хүчилтөрөгчийн нөөц дуусч, 22 хүн нас баржээ

Цар тахлын хоёр дахь давалгаа нөмөрч буй  Энэтхэг улсын эрүүл мэндийн салбар туйлдаж, хүчилтөрөгчийн дутагдалд ороод байна. Тус улсын хамгийн хүнд нөхцөлд байгаа Махараштра мужийн нэгэн эмнэлэгт өчигдөр /2021.04.21/ хүчилтөрөгчийн нөөц дууссаны улмаас Covid-19 хүнд шатандаа орсон 22 өвчтөн нас баржээ.

Эмнэлгийн гадна өвчтөнүүдийн ар гэрийнхэн цугларч, эмч сувилагч нар сандралдан  гүйлдэж буй дүр зураг мэдээллийн хэрэгслүүдээр цацагджээ. Сүүлийн долоо хоногийн турш Энэтхэг даяар эмнэлгүүд хүчилтөрөгчийн нөөцгүй болоход хэдхэн цаг үлдээд байгаагаа зарлаж байв.

Энэтхэгт Covid-19 маш эрчимтэй тархаж, өдөрт л 300 орчим мянган хүн шинээр халдвар авч байгаа юм. Мөн хоногт 2000 гаруй хүн уг халдварын улмаас хорвоог орхиж байна. Ийнхүү халдварын тархалт огцом нэмэгдэх болсон нь тус улсад жил бүр болдог Хиндү шашны баярын уур амьсгал нөлөөлж байна гэж үзжээ.

Нэгдүгээр сараас эхэлсэн Кумб Мела гэдэг уг баярын үеэр Ганга мөрөнд 10 гаруй сая мөргөлч цуглардаг. Тэгвэл өчигдөр л гэхэд 70 гаруй мянган хүн цугларчээ. Үүнтэй хатуу тэмцэж чадаагүй гэж Хиндү шашны үзлийг номлодог Ерөнхий сайд Нарендра Модиг мэргэжилтнүүд шүүмжилж байна.

Тус улс нь цар тахлын дэгдэлт өндөр байгаа тул Covid-19-ийн эсрэг вакцины гадаадын улс орнууд руу экспортлохоо зогсоогоод байгаа билээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж