Сэлэнгэ мөрөнд осолдсон гурван хүний цогцсыг гаргажээ

Хуучирсан мэдээ: 2021.04.22-нд нийтлэгдсэн

Сэлэнгэ мөрөнд осолдсон гурван хүний цогцсыг гаргажээ

Сэлэнгэ мөрөнд осолдсон гурван хүний цогцсыг гаргажээ

НЭМЭЛТ: 17.00 

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар “Сэлэнгэ мөрөн”-д долоон иргэн осолдсон дуудлагаар ослын аврах бүлэг ажиллаж, өнөөдөр 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлэн 09:36 цагт  Ц 50 настай, эрэгтэй, 10:00 цагт А 5 сартай, эмэгтэй, 16:30 цагт Т 62 настай, эрэгтэйн цогцсыг олж уснаас гаргалаа. Ослын голомтод аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан бүлэг ажиллаж байна. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.


СЭЛЭНГЭ МӨРӨНД ОСОЛДСОН 7 ХҮНЭЭС ХОЁРЫГ НЬ ОЛЖЭЭ

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг, Сэлэнгэ мөрөнд долоон хүн осолдсон харамсалтай хэрэг өчигдөр /2021.04.21/ гарлаа. Тус аймгийн харъяат 10 хүн Тээл багаас Рашаант сум руу явахаар гол мөрнийг завиар гатлах үед татлага олс нь тасарч, завь онхолдсон байна.

Энэ үеэр гурав, 16, 38 настай эрэгтэй голын эрэг дээр эсэн мэнд гарсан бол долоо нь усанд осолджээ. Энэ талаарх ослын дуудлага өчигдөр орой 20.23 цагт аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдэж, эрлийн ажиллагааг өнөө өглө 06.00 цагт эхлүүлжээ.

ОБЕГ-ын мэдээлснээр таван сартай эмэгтэй, найман настай эмэгтэй, 38 настай эмэгтэй, 62 настай эрэгтэй, 50 настай эрэгтэй болон нэг хүний цогцосыг эрэн хайх ажил үргэлжилж байна. Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад “Одоогоор хоёр хүний цогцосыг олсон. Тодруулбал, 50 настай эрэгтэй болон таван сартай нярайн цогцосыг олсон. Ослын голомтод аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан аврах бүлэг ажиллаж байгаа. Эрэн хайх ажил үргэлжилж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
73
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж