ЭМЯ: 1328 хүн Covid-19-ийн халдвар авч, таван хүн нас барлаа | News.MN

ЭМЯ: 1328 хүн Covid-19-ийн халдвар авч, таван хүн нас барлаа

COVID-19

ЭМЯ: 1328 хүн Covid-19-ийн халдвар авч, таван хүн нас барлаа

ЭМЯ-наас Covid-19-тэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр /2021.4.22/ мэдээлэл хийлээ. 

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Wednesday, April 21, 2021

Сүүлийн 24 цагт 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд 1328 хүн Covid-19-ийн халдвар илэрч, таван хүн нас баржээ. Нийт халдварын тохиолдол 26692 боллоо.

Сүүлд бүртгэгдсэн халдварын 1325 нь дотоодод, гурван тохиолдол нь зөөвөрлөгдсөн байна. Мөн  80 тохиолдол нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн сүүлийн 24 цагт 303 хүн эмнэлгээс, 123 хүн гэрийн тусгаарлалтаас гарсан байна.

Нийт нас баралт 61 болсон бөгөөд сүүлд нас барсан таван хүн нь 48-90 насныхан аж. Дөрөвдүгээр сарын 12-нд 61 настай эрэгтэй Covid-19-өөр оношлогдож, улмаар хүндрэлээр нас баржээ. Мөн дөрөвдүгээр сарын 13-нд 48 настай эрэгтэй оношлогдсон бол мөн өдөр 72 настай эмэгтэй Covid-19-өөр оношлогдож, дөрөвдүгээр сарын 18-нд 60 настай эмэгтэйн онош батлагджээ. Дөрөвдүгээр сарын 21-нд 90 настай эмэгтэйн онош батлагдаж, хүндрэлээр нас барсан байна. Мөн дөрөвдүгээр сарын 19-нд Covid-19-ийн халдвартай нь батлагдсан, тархины хүнд гэмтэлтэй, 49 настай эрэгтэй ГССҮТ-д нас баржээ.

“ШҮЛСНИЙ ОНОШЛУУРЫГ НИЙТИЙН ХЭРЭГЦЭЭНД ОРУУЛАХАД ХОЁР ЗҮЙЛ СААД БОЛЖ БАЙНА”

Шүлснээс Covid-19 илрүүлэх оношлуурын талаар АШУҮИС-ийн дэд захирал Г.Батбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр

-Хамар залгиураас бус, шүлснээс авсан дээжийг түргэн хугацаанд оношилдог, хамгийн найдвартай PCR оношлуур. Өөрөөр хэлбэл, хуурамч эерэг гарахаас сэргийлнэ. Оношлуурын мэдрэг чадвар нь өндөр, 6-12 хуулбарыг илүүлэх чадвар нь өндөр. Ингэснээр халдварыг маш эрт үед нь илрүүлэх чадвартай. Шүлснээс 12 хуулбар байхад илрүүлж байхад бусад оношлуур 100 вирусээс 100 мянган вирус байх үед нь илрүүлж байгаа. Уг оношлуур хэр ажиллаж байгааг шалгахаар халдвартай 95, халдваргүй 31 тохиолдол дээр туршилт хийхэд 100 хувь тохирсон. Мэдлэг чадвар нь 95-100 хувьтай байгаа нь эмнэл зүйд ашиглах бүрэн боломжтой нь нотлогдсон. Шүлсний оношлуурыг ашигласнаар сорьц цуглуулах үед халдвар авах тохиолдол алга болно. Бас хариу нь богино хугацаанд гарна. Оношлуурт эргэлзэх хэрэггүй. Оношлуурын түүхий эд маш чанартай. Нэг хайрцаг оношлуур нь 96 хүнд шинжилгээ хийхэд шаардлагатай зүйлс багтаж байгаа.

Боловсруулсан зүйлсээ лабораторид угсарч байгаа. Халдварыг эрт үед нь илрүүлэх боломжтой аргыг боловсруулаад, лаборатори, эмнэл зүйг нь судалгаагаар баталсан энэ оношлуур импортоор авч байгаа оношлуураас илүү сайн байгаа нь олон судалгаагаар нотолсон. Бид оношлуурыг дөрөвдүгээр сарын 1-нээс оношилгоонд ашигласнаас хойш 4000 хүнд оношилгоо хийж, 128 хүнд эмнэлзүйн туршилт судалгаа хийсэн нь хангалттай тоо. Бид өдөрт 20 мянган оношлуурыг бэлтгэн нийлүүлэх боломжтой. Улсын хэмжээнд өдөрт 12 мянган оношлуур шаардлагатай байдаг. Оношлуурыг нийтийн хэрэгцээнд оруулахад хоёр зүйл нөлөөлж байна. Нэгдүгээрт, бид бүтээгдэхүүний бүх түүхий эдийг гаднаас авч байгаа. Материалаа авахад нислэгийн хязгаарлалт нөлөөлж байна. Хоёрт, санхүү нь хязгаарлагдмал байна" гэв.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-04-22 66.181.191.18

өнөөдөр мэдээ үзлээ нөгөө ашуис ийн оношлуур бүтээсэн гэх нөхөр яриад л байна хамгийн хачирхалтай нь би ярианаас нь шүлсний савыг хятадаас тэстийн цаасыг германаас шингэнийг нь японоос оруулж ирээд савлахаа угсрах гэж ярилаа л гэж ойлголоо бас хайрцагаа хаана хийх юм бол

Avatar

Зочин 2021-04-22 66.181.178.96

Хүрэлсүхийг 1 хоногийн өмнө болтугай гаргаж энэ эх албагүй эх захаа алдсан байдлыг хандыг хага дарахгүй бол улс улс биш болох нь….Өөр ерөнхийлөгч болчих хүн бодоод даанч алга….Энэ ам сурчих шахаад байгаа оркууд ямар намын хүчинд өдий зэрэгт хүрч үр хүүхдүүд нь орилох чадвар орсон биш билүү.МАН үзвэл үз ӨДӨӨД БАЙВАЛ СӨДӨӨД өгнө шүү.харинчиг

Avatar

Зочин 2021-04-22 64.119.26.50

МАН сонгуулийн солиоролдоо автаж байхад тахал чинь газар авсаар байна.

Avatar

Зочин 2021-04-22 192.82.64.171

маш их байрлалаа. Эмч нартаа.Эхний үед хүмүүсээс төлбөртэй аваад дундуур нь шаардлагатай өвчтэй хүмүүсээ хавчуулаад явж болох л байхдаа.

Avatar

Zochin 2021-04-22 192.82.69.46

manai orosiin shuten bishregchid fashist putin ni sputnik vaccine 1 saya tung unegui ogoh gej bna geed hoorood fb-eer davalgaalaad baisan yasan bee kkk. umhii orosuud chin uildverleliin bolomj baihgui, tegeed ch mongold zoriulsan vaccine bish geed gediigeed vaccinaa ogohgui bna, hudaldaj avii geed baihad salaavch ogood bna tsaana chin.

Avatar

МАН гэдэг намд У.Хүрэлсүх гэдэг боловсролгүй, мэдрэл муутай, сагсуу, дарангуйлагч болохыг мөрөөдөгчөөс өөр олигтой амьтан алга уу? 2021-04-22 64.119.22.43

БСШУЯ [202.9.46.146]1 цаг 26 минутын өмнө Сайд Л.Энх-Амгалан: Эрх баригч намын дарга нь намынхаа байранд 300 гаруй офицер цуглуулаад зэвсэгт тэмцэл бослогод уриалаад сууж байна‼️ Зүгээр нэг улстөрийн намын дарга хүн төрийн дээр гарч сууж болдог юм уу‼️ ❓❓❓

Avatar

Цүнх баригчдад 2021-04-22 27.113.115.2

Хүмүүс үхээд байхад наад х****л идсэн улс төрөө больж үз бот минь

Avatar

Иргэн 2021-04-22 202.55.188.46

1.Хөл хориогоо 14 хоног сунгах
2.Вакцинжуулалтаа шуурхалах
3.Иргэд хөдөлгөөнөө одоогийнхоос 2 дахин багасгах
4.Зөвхөн ажил нь зогссон цалин орлогогүй байгаа иргэдэд дахиж 200,000 төгрөгний дэмжлэг үзүүлэх

Avatar

Зочин 2021-04-22 59.153.113.171

Хориогоо сунгаа, Орос вакцинаа огье гээд байхад хучлээгуй шуу энэ засаг, одоо буруугаа хулээгээд Оросоос улдсэн бух хэрэгцээт вакцинаа авий гээд моргоод ч болтугай гуйгаачээ, бид II дайны хунд жилуудэд Оросод хамаг юмаа огч байсаныг оросууд бодож узэх байлгуй, оросын аугаа ард тумэн ухаантай .

Avatar

зочин 2021-04-22 192.82.69.46

manai orosiin shuten bishregchid fashist putin ni sputnik vaccine 1 saya tung unegui ogoh gej bna geed hoorood fb-eer davalgaalaad baisan yasan bee kkk. umhii orosuud chin uildverleliin bolomj baihgui, tegeed ch mongold zoriulsan vaccine bish geed gediigeed vaccinaa ogohgui bna, hudaldaj avii geed baihad salaavch ogood bna tsaana cin.

Avatar

Зочин 2021-04-22 103.57.92.220

Ард түмнийг хэзээ болтол ядууралд дээр нь ковидод туйлдуулаад санаа чинь амрах вэ засаг баригчид аа? Албаар ийм байлгах гэдэг юм байна гэж ойлгоход хүрлээ. Ямар ч бодлого зохион байгуулалт алга буруугаа бусдад чихчихээд өөрсдөө идэж ууж тансаглаад суугаад байна

Avatar

Zochin 2021-04-22 87.66.142.201

Hurelsuhiig Erunhiilugch bolgoh gej albaar buh muu muuhaig zohion baiguulj bga shu

Avatar

Зочин 2021-04-22 43.228.131.77

жирэмсэн эх ковидоор өвдсөн халдврлагдсан тоо мэдээг мэдээлэл байна уу

Avatar

GG 2021-04-22 175.223.22.252

Iim setgehuitei bhaar chine ter deer garsan p***a nar ta nariin tuluu yum hiihuu

Avatar

Тавилан 2021-04-22 122.201.22.96

МАН төлөө санал байнга өгдөг 30% хөгшчүүл байдаг. Тэднийгээ МАН нь алаад дуусах нь дээ. Одоо тэгээд тавилан юмдаа

Avatar

Зочин 2021-04-22 202.55.188.100

Ugaasaa tetgever, halamj, grup avdag humuusiig tsuuluh bodlogo yavaad baina

Avatar

Равдан 2021-04-22 66.181.176.54

Хулхи Хүрэлсүх, Шоучин Оюун -Эрдэнэ нар Монголыг минь самарчихлаа . Юуны чинь Ерөнийлөгч ёстой горьд ХҮРЭЛСҮХЭЭ????

Avatar

Иргэн 2021-04-22 158.208.192.248

Дэлхийн шилдэг вакциныг үйлдвэрлэчихээд байгаа хажуу хөрш Оросоос вакцин аваад хийчихэж чадахгүй байдлыг ийм болтол нь хүндрүүлнэ гэдэг бол энэ засаг төрийн санаатай үйлдэл шүү !!!

Avatar

Зочин 2021-04-22 202.9.40.3

Хээ цэсс иванууд өөрсдөө л тэгээд бгаа болохоос хэн тэрийг шилдэг гн юм? Өгөхгүй шд Оросууд өөрсдөө ч хийлгэхгүй бгаа хогийг гуйж суухаар Синовазаа хурдан татаж авч шуурхайлах хэрэгтэй. Өвдөхөөрөө бүгд урагшаа явцгаадаг байж тэнэгтэцгээх юм

Avatar

Irgen 2021-04-22 103.26.195.110

Zasgiin gazar ogtsor !!!! MAN-iin buzar ih hural tar. Tsuuhun ard tumniig alaad duuslaa buzar MAN

Avatar

Хүрэслсүхийн бохир улстөр Монгол улсыг самарч байна доо. 2021-04-22 64.119.22.43

БСШУЯ [202.9.46.146]1 цаг 26 минутын өмнө Сайд Л.Энх-Амгалан: Эрх баригч намын дарга нь намынхаа байранд 300 гаруй офицер цуглуулаад зэвсэгт тэмцэл бослогод уриалаад сууж байна‼️ Зүгээр нэг улстөрийн намын дарга хүн төрийн дээр гарч сууж болдог юм уу‼️ ❓❓❓

Avatar

Зочин 2021-04-22 64.119.22.170

Сонгууль угтсан гүжир гүтгэлгээ АН-ын бууны нохойнууд тараагаад байдлыг хурцатгаад эхлэлээ. Эд нарын зүгээс л ийм бусармаг зүйл, Украин маягийн хууль бус төрийн эргэлт хийх оролдлого гарахгүй бол ийм зүйл сэдэх өөр хүчин манайд байхгүй.

Avatar

маскаа сайн зүү, зайгаа барь, вакциндаа хамрагд 2021-04-22 202.55.188.81

Хаашдаа л дэлхий нийтээр энэ өвчинтэй тэмцэж байна. Энэ ЭМЯ мэдээллээ учир зүйтэй өгч баймаар юм. Хүмүүс айлгаад. Энэ КОВТД данггаараа тэр бүр хүнийг нас барах хүртэл өвтгөхгүй байгаа, харин суурь өвчтэй, дархлаа муутай хүмүүст л хавсарч хүндрэл өгөөд үхлийг нь түргэсгээд байгаа харагдана. Гэтэл КОВИД-аар наас барлаа гэж хэлэх юм. Энэ Сэтгүүлч нар нь бас үнэхээр бужигнуулах юм.

Avatar

Зочин 2021-04-22 66.181.161.63

чанартай вакцин хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-04-22 64.119.22.170

Ер нь халдвараар өвдөж , дархлаа өөрөө үүсгэж байж, намддаг нь үнэн биш үү. Гэхдээ халдварын эсрэг арга хэмжээ, вакцинжуулалтыг зогсоож сулруулж болохгүй. Ялангуяа вакцинжуулалт маш шуурхай явуулж, ойрын үед дуусгах, халдварын дэгдэлтийг одоогийнхоос нэмэгдүүлэхгүй байхыг л бодох хэрэгтэй байна.Халдварыг сонгуулийн бохир технологид ашиглахыг хоргил.

Avatar

Зочин 2021-04-22 192.82.80.157

Хөл хориогоо сунгаа. Ийм байхад бүх юм аа нээлээ гээд улам гамшиг болно. Юун эдийн засаг мантай. Үхмээргүй байна шүү

Avatar

зочин 2021-04-22 103.212.118.181

ЗАСГИЙН ГАЗАР ОГЦОРОНГУУТ КОВИД АЛГА БОЛЧИНО ТЭ kkkk

Avatar

ЗОЧИН 2021-04-22 103.212.117.209

ЭНД ЭНЭЭДТЭЙ ЮМ ЮУ Ч АЛГА ГӨЛӨГ МИНЬ

Avatar

Зочин 2021-04-22 66.181.190.140

бидний сонгосон намын байгуулсан засгийн газрын арчаагүйгээс болоод бид ийм байдалд хүрч байгаа юм даа. Уг нь хүн болгонд тараасан сонгуулийн урьдчилгаа болгон 300000 тараахын оронд олигтойхон, сайн вакцин худалдаж аваад вакцинжуулсан бол болох байсан. Хулхи хурандаа-жинхэнэ ахлах дэслэгч том том бүлтрээд байсан нoвш ердөө 300000 тун синфарм худалдаж авсан байгаа юм даа ээ чаавас

Avatar

Зочин 2021-04-22 103.57.92.148

Yag 1300 deeree bariad bna shuu. Mundag yumaa tee.

Avatar

ИРГЭН 2021-04-22 103.57.94.60

БОДЛОГОГҮЙ, СОХОР, АРЧААГҮЙ, АРД ТҮМНЭЭР ТОГЛОДОГ ЗАСГИЙН ГАЗАР НЭН ДАРУЙ ОГЦРОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ЭНЭ ЕРӨНХИЙ САЙД ЮУ Ч ХИЙЖ ЧАДДАГГҮ, ШОУЧИН БАЙНА НЭН ДАРУ ОГЦОР.

Avatar

Зочин 2021-04-22 64.119.22.170

Засгийн газар та нарын тоглоом биш. Засгийн газар тогтвортой ажиллах ёстой.Одоо ч боломжоороо ажиллаж байна.Харин та наын төрийн эрхэнд шунах шунал л хэтрээд байна.

Avatar

Зочин 2021-04-22 66.181.161.55

Хөл хорионы төгсгөл рүү халдварын тоо буурна гээд байсан аль вэ?? Манай прогнозчид хэр мэдлэгтэй юм бэ дээ??

Avatar

Зочин 2021-04-22 103.229.120.217

buurahgui uheruud hol horionii yag umnuh 2 udur n yalaa zamd mashin bagtah zaigui zah supermarket-d hun gishgih zaigu bolson bsn odoo tednii virus ilerch too usuh bolno hainga uheruud buruug dandaa busadaas haidag uursdiiguu umuuruh teneg zant er n teneg mangarduu ard tumen bas archaagui murtluu huvia hicheesen

Avatar

ЗОЧИН 2021-04-22 124.158.80.85

Яанаа ямар аймаар байнаа. Хөл хориогоо сунгаяааа. Вакцины 2 дахь тунгаа хурдан хийгээчээ. Тэнгэрлэг Монголчуудыг энэ арчаагүй засгийн газар алж байнаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж