ЭМЯ: 1328 хүн Covid-19-ийн халдвар авч, таван хүн нас барлаа

Хуучирсан мэдээ: 2021.04.22-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: 1328 хүн Covid-19-ийн халдвар авч, таван хүн нас барлаа

ЭМЯ-наас Covid-19-тэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр /2021.4.22/ мэдээлэл хийлээ. 

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Wednesday, April 21, 2021

Сүүлийн 24 цагт 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд 1328 хүн Covid-19-ийн халдвар илэрч, таван хүн нас баржээ. Нийт халдварын тохиолдол 26692 боллоо.

Сүүлд бүртгэгдсэн халдварын 1325 нь дотоодод, гурван тохиолдол нь зөөвөрлөгдсөн байна. Мөн  80 тохиолдол нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн сүүлийн 24 цагт 303 хүн эмнэлгээс, 123 хүн гэрийн тусгаарлалтаас гарсан байна.

Нийт нас баралт 61 болсон бөгөөд сүүлд нас барсан таван хүн нь 48-90 насныхан аж. Дөрөвдүгээр сарын 12-нд 61 настай эрэгтэй Covid-19-өөр оношлогдож, улмаар хүндрэлээр нас баржээ. Мөн дөрөвдүгээр сарын 13-нд 48 настай эрэгтэй оношлогдсон бол мөн өдөр 72 настай эмэгтэй Covid-19-өөр оношлогдож, дөрөвдүгээр сарын 18-нд 60 настай эмэгтэйн онош батлагджээ. Дөрөвдүгээр сарын 21-нд 90 настай эмэгтэйн онош батлагдаж, хүндрэлээр нас барсан байна. Мөн дөрөвдүгээр сарын 19-нд Covid-19-ийн халдвартай нь батлагдсан, тархины хүнд гэмтэлтэй, 49 настай эрэгтэй ГССҮТ-д нас баржээ.

“ШҮЛСНИЙ ОНОШЛУУРЫГ НИЙТИЙН ХЭРЭГЦЭЭНД ОРУУЛАХАД ХОЁР ЗҮЙЛ СААД БОЛЖ БАЙНА”

Шүлснээс Covid-19 илрүүлэх оношлуурын талаар АШУҮИС-ийн дэд захирал Г.Батбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр

-Хамар залгиураас бус, шүлснээс авсан дээжийг түргэн хугацаанд оношилдог, хамгийн найдвартай PCR оношлуур. Өөрөөр хэлбэл, хуурамч эерэг гарахаас сэргийлнэ. Оношлуурын мэдрэг чадвар нь өндөр, 6-12 хуулбарыг илүүлэх чадвар нь өндөр. Ингэснээр халдварыг маш эрт үед нь илрүүлэх чадвартай. Шүлснээс 12 хуулбар байхад илрүүлж байхад бусад оношлуур 100 вирусээс 100 мянган вирус байх үед нь илрүүлж байгаа. Уг оношлуур хэр ажиллаж байгааг шалгахаар халдвартай 95, халдваргүй 31 тохиолдол дээр туршилт хийхэд 100 хувь тохирсон. Мэдлэг чадвар нь 95-100 хувьтай байгаа нь эмнэл зүйд ашиглах бүрэн боломжтой нь нотлогдсон. Шүлсний оношлуурыг ашигласнаар сорьц цуглуулах үед халдвар авах тохиолдол алга болно. Бас хариу нь богино хугацаанд гарна. Оношлуурт эргэлзэх хэрэггүй. Оношлуурын түүхий эд маш чанартай. Нэг хайрцаг оношлуур нь 96 хүнд шинжилгээ хийхэд шаардлагатай зүйлс багтаж байгаа.

Боловсруулсан зүйлсээ лабораторид угсарч байгаа. Халдварыг эрт үед нь илрүүлэх боломжтой аргыг боловсруулаад, лаборатори, эмнэл зүйг нь судалгаагаар баталсан энэ оношлуур импортоор авч байгаа оношлуураас илүү сайн байгаа нь олон судалгаагаар нотолсон. Бид оношлуурыг дөрөвдүгээр сарын 1-нээс оношилгоонд ашигласнаас хойш 4000 хүнд оношилгоо хийж, 128 хүнд эмнэлзүйн туршилт судалгаа хийсэн нь хангалттай тоо. Бид өдөрт 20 мянган оношлуурыг бэлтгэн нийлүүлэх боломжтой. Улсын хэмжээнд өдөрт 12 мянган оношлуур шаардлагатай байдаг. Оношлуурыг нийтийн хэрэгцээнд оруулахад хоёр зүйл нөлөөлж байна. Нэгдүгээрт, бид бүтээгдэхүүний бүх түүхий эдийг гаднаас авч байгаа. Материалаа авахад нислэгийн хязгаарлалт нөлөөлж байна. Хоёрт, санхүү нь хязгаарлагдмал байна" гэв.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж