БШУЯ: А.Эрдэнэхүслэн нь 2020 онд шалгаруулалтад тэнцсэн

Хуучирсан мэдээ: 2021.04.22-нд нийтлэгдсэн

БШУЯ: А.Эрдэнэхүслэн нь 2020 онд шалгаруулалтад тэнцсэн

БШУЯ: А.Эрдэнэхүслэн нь 2020 онд шалгаруулалтад тэнцсэн

Шадар сайд С.Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэн Боловсролын зээлийн сангийн зээлээр Бристолын их сургуульд суралцахаар болсон байсан ч хүүгийнхээ сургалтын төлбөрийг Төрийн санд буцаан шилжүүлж, хөтөлбөрөөс татгалзаж байгаагаа Шадар сайд мэдэгдсэн юм.  Учир нь олон нийт журам зөрчиж хүүгээ тэтгэлэгт хамрууллаа гэж үзсэн. Тодруулбал, Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолоор гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн зээл олгох журамд өөрчлөлт оруулсан. Энэ журмаар магистр, докторын хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнуудын зээлийн асуудлыг зохицуулдаг байна. Харин С.Амарсайханы хүү 2013 оны наймдугаар сарын 19-ний өдөр баталсан “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам”-ын хүрээнд бакалаврын хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнуудад зээл олгох журмын дагуу тэтгэлэгт хамрагдсан гэж Боловсролын шинжлэх ухааны яамнаас мэдээлэв. Өөрөөр хэлбэл, энэ хоёр журам нь тусдаа ойлголт бөгөөд нэг нь магистр, докторт тэтгэлэг олгох, нөгөө нь бакалаварт тэтгэлэг олгох журам гэнэ.

Үүнтэй холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны яамнаас дараах тайлбарыг гаргаад байна. Уг тайлбарт,

2020 онд гадаадад суралцахаар 110 хүүхэд хандсан байна. Тэдний 59 нь 3-4 шатны шалгуурыг хангаж зээлд хамрагджээ.

  • Өнгөрөгч 2012 онд Засгийн газар “Гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн зээл олгох журам” баталсан. Энэ журамд 2020 онд 70 дугаар тогтоолоороо Засгийн Газар нэмэлт өөрчлөлт оруулж хэд хэдэн заалт нэмж, зарим заалтыг шинэчилсэн. Энэ журмаар магистр докторын хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнуудын зээлийн асуудлыг зохицуулдаг.

Харин 2013 оны наймдугаар сарын 19-ний өдөр баталсан “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам”-ын хүрээнд бакалаврын хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнуудад зээл олгох харилцааг зохицуулж байна. Тэгэхээр хоёр тусдаа журмыг хольж ойлгож байгааг үүгээр залруулж байна.

  •  Өнгөрөгч 2021 онд боловсролын зээлийн сангаас бакалаврын хөтөлбөр зарлагдаагүй болно. Үүссэн нөхцөл байдлын тухайд А.Эрдэнэхүслэн нь 2020 онд шалгаруулалтад тэнцэж зээлийн эрх нь нээгдсэн. Цар тахлын улмаас 2020 онд зээл авах эрх нь нээгдсэн оюутнуудын зээлийн санхүүжилт 2021 онд хийгдсэн болно.

Нэмэлт мэдээлэл өгөхөд дэлхийн топ сургуулиудын зарласан шалгалтад оюутнууд өөрсдөө шууд оролцдог бөгөөд тэнцсэн хариугаа авсан хүүхдүүд зээлд хамрагдахаар хүсэлтээ ирүүлнэ. Хүсэлт ирүүлсэн оюутнуудыг тухайн сургуулийн эрэмбээр жагсаана. Үүний дараа эссэ бичлэг болон ярилцлагын шалгалтад оролцдог. Ингээд нийт онооны нийлбэрээр эрэмбэлж тухайн жилийн санхүүжилтийн хэмжээтэй уялдуулан тодорхой тооны хүүхдэд зээл олгодог юм" гэжээ.

Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журмыг БШУЯ-ны сайд 2013 оны наймдугаар сарын 19-ний өдөр баталсан байна. Үүнд,

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж