Чуулган: Өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрхгүй боллоо | News.MN

Чуулган: Өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрхгүй боллоо

LiveЧуулган: Өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрхгүй боллоо

Чуулган: Өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрхгүй боллоо
17 : 34
2021-4-22

Чуулган: Өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй боллоо

УИХ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээж авах нь зөв гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй гэдгийг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд тусгаагүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөв.

Үндсэн хуулийн цэцийн 2021 оны хоёрдугаар дүгнэлтийн заалт бүрээр тус тусад нь санал хураалт явуулсан юм.

1.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт нь “Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80.9 хувийн саналаар дэмжигдэв.

2.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.”, гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн байнгын хороодын саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн  80.9  хувийн саналаар дэмжигдэв.

3.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн байнгын хороодын саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувийн саналаар дэмжигдэв.

4.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь “Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн байнгын хороодын саналын томьёоллоор санал хураалт явуулахад  хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувийн саналаар уг санал дэмжигдэв.

5.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.”, гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80.9 хувийн саналаар дэмжигдэв.

6.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн байнгын хороодын саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувийн саналаар дэмжигдэв. 

Үүгээр тогтоолын төслийг баталъя гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад 82.4 хувийн саналаар тогтоолын төсөл батлагдлаа.

16 : 19
2021-4-22

Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх асуудалд АН-ын бүлэг дахин нэг цагийн завсарлага авлаа

Үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах эсэхээр санал хураалт явуулахын өмнө АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тав хоногийн завсарлага авах санал гаргасан ч УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдрийн 16:00 цаг хүртэл завсарлага өгсөн юм. Уг завсарлагын хугацаа  дуусч Цэцийн дүгнэлтийг хүлээн авах эсэхээр санал хураалт явуулах гэсэн боловч “Дээрх завсарлагын хугацааг сунгаж, гурав хоногоор хойшуулж өгнө үү”  гэсэн хүсэлтийг УИХ дахь АН-ын дарга Д.Ганбат дахин гаргалаа.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн дагуу  уг саналыг хүлээж авах эсэх асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй зөвшилцөөд АН-д нэг цагийн завсарлага өглөө.

Ингэснээр 17:16 минутад чуулган дахин хуралдаж, Цэцийн дүгнэлтийг хүлээн авах эсэхээр санал хураалт явуулна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэж хоёрдугаар дүгнэлт гаргасан.

Энэ дүгнэлтээр тус хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.2 дахь заалт болон 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж мөн өдрөөс түдгэлзүүлсэн. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.”, гэж заасныг зөрчсөн байна гэж дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл, өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй гэдгийг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд тусгаагүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц үзсэн юм. Цэцийн уг дүгнэлтийг хүлээж авах нь зөв гэж УИХ-ын байнгын хороод дэмжээд байгаа билээ.

15 : 39
2021-4-22

Газар тариалангийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас хөнгөлнө

УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Төслийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан  танилцуулсан юм. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Атрын IV аяныг хэрэгжүүлж, тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийн хөгжлийг хангаж, бүтээгдэхүүнийг экспортлох, боловсруулах хүчин чадал, таримлын сэлгээ, тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг дэмжих замаар хүн амын хүнсний хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах зорилтыг” дэвшүүлсэн.

Короновируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын тархалттай холбоотойгоор газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглагддаг техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын үнэ гадаад зах зээл дээр 30 орчим хувиар өссөн нь дотоодын үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж, технологийн ажилбаруудыг цаг хугацаанд нь хийх боломж багасахын зэрэгцээ бүтээгдэхүүний үнэ өсөх нөхцөлийг бий болгоод байгааг дурдав. 

Мөн хөдөө аж ахуйн салбарт техник технологийн шинэчлэлт бүрэн хийгдээгүй цар тахлын энэ үед тариаланч, үйлдвэрлэгчдэд татварын дарамт учруулахгүй байх, төмс, хүнсний ногооны механикжуулалтын түвшин хангалтгүй байгаагаас тарих, хураах, сортлох ажлын ихэнх хувийг гар аргаар гүйцэтгэж байгаа нь хөдөлмөр зарцуулалтыг нэмэгдүүлэн өрсөлдөх чадварыг бууруулж байна.

Иймд цар тахлын нөхцөл байдал, эдийн засгийн хямрал, валютын өсөлттэй байгаа энэ үед хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэн шаардлагатай байгаа шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын гаалийн татварыг хөнгөлж, хөдөө аж ахуйн үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилгоор Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулжээ.

14 : 42
2021-4-22

Нийтэд түгээмэл болсон барааны тэмдэгт үйлчилгээний хураамж төлнө

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналуудаар санал  хурааж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай төслийн талаарх ХЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулсан юм.

Барааны тэмдгийн эрхийн хамгаалалтын үйл ажиллагаа бүрэн цахимжсантай холбогдуулан барааны тэмдгийн мэдүүлэг гаргах, мэдүүлэгт шүүлт хийх, бүртгэлд бүртгэх, бүртгэлд өөрчлөлт оруулах, нийтлэх зэрэг үйл ажиллагааг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенц, хэлэлцээр, гэрээ зэрэг олон улсын гэрээнд хэлэлцээрт нийцүүлэх, давамгайлах огнооны эрхийн зохицуулалт, барааны тэмдэг, газар зүйн заалтыг ашиглах хугацаанаас хамааруулан хүчингүй болгох, мэдүүлгийн шүүлтийн шатанд гуравдагч этгээдээс эсэргүүцэл гаргах нөхцөлийг тодорхойлох зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах шаардлага үүссэн байна. Түүнчлэн хууль хооронд зөрчил, хийдэл, давхардал үүсгэхгүй байх үүднээс төслийг боловсруулжээ.

Барааны тэмдэг эзэмшигч өөрийн нэр, хаяг өөрчлөгдсөн тохиолдолд тухай бүр хүсэлт гарган барааны тэмдгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах шаардлагыг үүрэгжүүлжээ. Мөн газар зүйн заалтын хэрэглэгч өөрийн нэр, хаяг өөрчлөгдсөн, эсхүл эрхээ шилжүүлсэн тохиолдолд тухай бүр хүсэлт гарган газар зүйн заалтын улсын бүртгэлд өөрчлөлт оруулах шаардлагыг үүрэгжүүлсэн зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Бүртгэгдсэн барааны тэмдгийн анхдагч огнооноос өмнө уг барааны тэмдэгтэй адил тэмдгийг адил бараа, үйлчилгээнд шударгаар хэрэглэж байсан этгээдийн хувьд үйлчлэх онцгой эрхийн зохицуулалт болон барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцоход үйлчилгээний хураамж төлөхөөр төсөлд тусгажээ. 

Төслийн талаар гишүүд асуулт асуув.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Монгол Улсад бүртгэгдсэн эсэхээс үл хамааран нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг гэж байгаа. Үүнийг юу гэж ойлгож байгаа вэ. Жагсаалт гаргаж баталдаг юм уу? Эсвэл бараа, барааны тэмдэгтийг хуурамчаар хийхийг энэ хууль зохицуулж байгаа гэж ойлгож байна. Харин энэ барааг зарж болно, энийг болохгүй гэдэг зүйлийг тусгасан уу.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

-Нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг гэдэг нь тодорхой хугацааны турш хэрэглэгдсэн буюу дэлхий нийтээр тухайн бараа бүтээгдэхүүнийг аль компанийнх гэдгийг нь мэддэг болсон тэмдгийг хэлж байгаа. Монгол Улсын хувьд нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг хэрэглэхэд хууль зүйн хувьд ямар нэгэн зөрчил гарахгүй. Харин шинээр бүртгүүлсэн барааны тэмдэг, газар зүйн заалтыг дараагийн этгээд өөрийн мэт хэрэглэх тохиолдолд хуулийн зохицуулалт үүсээд явж байна. Барааны тэмдэгтийн тухай хуульд оруулсан гол өөрчлөлт нь дэлхийн оюуны өмчийн байгууллагаас манайд хандаж тодорхой зөвлөмжүүд өгсөн. Бараа бүтээгдэхүүн, газар зүйн заалтын тухай хуулиудыг олон улсын оюуны өмчийн тухай хэлэлцээрт нийцүүлэх зөвлөмж ирсэн. Барааны тэмдэг эзэмшигч тухайн барааны тэмдэг газар зүйн заалтыг өөрийн эрхийн дагуу хуулиар хамгаалуулах ёстой. Үүнд хуулийн гол заалт чиглэж байгаа.

13 : 25
2021-4-22

Зохиогчийн эрхийн тухай хуулийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж дуусснаар чуулган түр завсарлалаа.

Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх ХЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулав

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зохицуулалтыг боловсронгуй болгох, цахим болон харилцаа холбооны бусад сүлжээ, өргөн нэвтрүүлэг, олон суваг дамжуулагч, дуу хөгжим, дуу авиа бүхий дүрст бүтээлийн эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох, зохиогч, эрх эзэмшигчийн эрхийг төлөөлөн хэрэгжүүлэх хамтын удирдлагын байгууллагын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, зохиогчийн эрхийн зөвшөөрөл шаардагдахгүй байх онцгой нөхцөлийг нарийвчлан тодорхойлох шаардлага үүссэн хэмээн үзэж төслийг боловсруулан, дараах шинэлэг зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, нэр томъёоны тодорхойлолтыг нэмж, зарим нэр томъёог өөрчлөн найруулжээ.

Зохиогчийн эрхийн хамгаалалтын хугацааны хувьд гэрэл зураг болон хавсарга уран бүтээлийг ашиглах онцгой эрх нь уг бүтээлийг туурвисан өдрөөс эхлэн 25 жилийн хугацаанд, кино урлагийн болон дуу авиа бүхий дүрст бүтээл ашиглах онцгой эрх нь бүтээлийг анх нийтэлсний дараа жилийн 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 50 жилийн хугацаанд, бүтээл ашиглах онцгой эрхийг гэрээгээр хуулийн этгээдэд шилжүүлэх тохиолдолд бүтээл ашиглах онцгой эрх нь бүтээл нийтлэгдсний дараа жилийн 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 50 жилийн хугацаанд тус тус хамгаалагдахаар төсөлд тусгажээ.

Мөн зарим бүтээлийн зохиогчийн эрхийн онцлогийг, бүтээл ашиглах онцгой эрхийг шилжүүлэх, эсхүл бүтээл ашиглах онцгой эрхийг лиценз олгох замаар бусдад бүтээл ашиглуулах үндсэн арга хэлбэрийг тодорхойлж, бүтээл ашиглах эрх шилжүүлэх гэрээ болон лицензийн гэрээний үндсзн нөхцөлийг нарийвчлан тусгасан байна.

Зохиогчийн эрхийн зөвшөөрөл шаардагдахгүй байх онцгой нөхцөлийг нарийвчлан тодорхойлж, бүтээлийг төлбөргүйгээр болон зөвшөөрөлгүйгээр ашиглах “шударга ашиглалт”-ын нөхцөлийг тодорхойлон төсөлд тусгажээ.

Түүнчлэн дүрслэх урлагийн бүтээлийн зохиогчийн эрхийн талаар, хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг тусгай хэрэгцээт хүмүүст зориулан хэвлэх, хуулбарлах, хуулбарыг хил дамнуулан солилцох, нийтэд түгээх болон нийтийн хүртээл болгоход зохиогчийн эрхийг хязгаарлахтай холбоотой зохицуулалтыг нэмж тусгасан байна.

Цахим орчноос гадна харилцаа холбооны бусад сүлжээнд зохиогчийн эрхийг хамгаалах, бүтээлийг зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашиглахаас урьдчилан сэргийлэх технологийн хамгаалалтын арга хэмжээний талаар мөн төсөлд нэмж тусгажээ.

Түүнчлэн бүтээл ашиглалтын тарифыг хянаж батлах, бүтээл ашиглах, төлбөр төлөх, хуваарилахтай холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэх, маргаан бүхий талуудыг эвлэрүүлэн зуучлах чиг үүрэг бүхий Зохиогчийн эрхийн зөвлөлийг байгуулах эрх зүйн үндэслэлийг төсөлд тусгасан аж.

11 : 53
2021-4-22

Т.Доржханд: АН-д Х.Баттулгаас өөр зоригтой чадалтай хүн алга уу

УИХ-ын чуулганы өнөөдрийн 2021.04.22 нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.          

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

-Бид Үндсэн хуулиа л дагах ёстой. Үндсэн хуульд Цэц Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих түүний заалт зөрчсөн тухай дүгнэлт гаргах, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн гэж заасан байдаг. Тийм учраас бид Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж авах ёстой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавих шаардлага, шалгуурыг маш тодорхой заасан. Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж хуульчилсан. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд энэ заалтыг орхигдуулж өмнө нь Ерөнхийлөгч байсан хүмүүс дахин нэр дэвших эрх нь нээлттэй мэтээр орхисон нь буруу. Сүүлийн үед Цэцийн шийдвэрийг улстөржүүлэх боллоо. Хариуцлагагүй мэдэгдлүүд хүртэл хийлээ. АН Ерөнхийлөгчийн сонгуульд зориулж АНУ-ын лобби бүлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Хуулиа сахиж байж бид Монголын ардчиллыг авч явна.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

Болж буй үйл явц бидэнд сургамж өгч байна. Үндсэн хууль тэнгэрийн цааз гэдгийг бидэнд сануулж байна. Үндсэн хуулийн цэг, таслал бүр хууль, бид дагаж мөрдөх үүрэгтэй. Гэтэл өнөөдөр бүхэл бүтэн сонгуультай холбоотой заалтыг тойрч гарах гэж оролдоод бүтэлгүйтлээ. Үндсэн хууль өөрийнхөө хүчийг бидэнд харуулж байгаа учраас Цэцийн шийдвэрийг хүлээж авах нь зөв. Сонгуулийг хуулийг сонгууль болохоос өмнө нэг жилийн өмнө өөрчилж болохгүй гэдэг нь зөв. УИХ-аар Үндсэн хуульд сонгуультай холботой тусгасан заалтыг Сонгуулийн хуулиараа өөрчлөх гэж оролдоод бүтэлгүйтлээ. Тухайн үед гаргах байсан шийдвэрийг одоо гаргахаас өөр гарцгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид өөрчлөх гэж бүтэлгүйтээд өмнө нөхцөл байдал сэргэлээ. Хүний эрхийн асуудал яригдаж байгаа. Төрийн өндөр албан тушаалтанд шалгуурууд заавал тавигдах ёстой.Хувь, төр гэлтгүй бүх албан тушаалд шаардлага, шалгуур тавигдаж, түүнийг хангасан хүн тухайн албан тушаалд очно.Энэ нь хүний эрхийг зөрчихгүй, харин ч нийцнэ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-ХҮН намын залуучуудыг МАН-ын өмнөөс ажиллаад байна гэсэн шүүмжлэл гарах боллоо.Тийм зүйл байхгүй. Бид та нар шиг наймаалцаж үнэт зүйлээ худалдахгүй. Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр хайр сэтгэлтэй байсан тэр үед бид энэ асуудлыг бид хөндөж байсан шүү. Оны өмнө Ерөнхиийлөгчийн сонгуулийн хуулийг батлахдаа зориуд орхигдуулсан нь парламентын алдаа, МАН-ын алдаа.  Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж хуульчилсан атал сүүлийн өгүүлбэрийг нь орхигдуулчихсан. Яагаад та нар өмнө нь Ерөнхийлөгч байсан таван хүний асуудлыг урдаа тавиад байгаа юм бэ. Энэ асуудлыг чинь ХҮН гаргаж ирсэн шүү. Өнөөдөр улсын эрх ашгаас намын эрх ашиг чухал юм уу. Улсын эрх ашиг чухал үед АН, МАН, чөтгөр байсан ч бид нэгдэнэ. АН-ынхан та нарт Х.Баттулгаас өөр зоригтой чадалтай хүн алга уу, байхгүй бол манай намын нэр дэвшигчийг дэмж.

Үүгээр гишүүд үг хэлж дууслаа. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат уг асуудлаар тав хоногийн завсарлага авахыг хүсэхэд УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр үдээс хойш 16 цаг хүртэл завсарлага өглөө.

Чуулганы хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд Зохиогчийн эрхийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

10 : 44
2021-4-22

“Ц.Туваан АНУ-ын лобби бүлэгтэй 50 мянган ам.долларын гэрээ байгуулсан байна”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны хоёрдугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэж хоёрдугаар дүгнэлт гаргасан.

Энэ дүгнэлтээр тус хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.2 дахь заалт болон 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж мөн өдрөөс түдгэлзүүлсэн. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.”, гэж заасныг зөрчсөн байна гэж дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл, өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй гэдгийг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд тусгаагүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц үзсэн юм.

Цэцийн уг дүгнэлтийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зөв гэж үзсэн.

Хэлэлцэж буй асуудлаар гишүүд тодруулга авч байна.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-Өнөөдөр Монголын парламентад олон намын тогтолцоо нэвтэрснээс хойш 30 жил өнгөрч байна. Төрт ёсны сүүлийн 30 жилд байгаагүй ийм улс төрийн шийдвэр бүхий Цэцийн дүгнэлтийг шийдвэрлэх гэж байна. Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдлын баталгаа, хууль дээдлэх зарчим, хүний эрх, эрх чөлөө, сонгох, сонгогдох эрхийн баталгаа болсон Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлаад жил гаруй болж байна. Монгол улсын Үндсэн хууль бол монголын ард түмний Үндэсний зөвшлийн тунхаг юм. Үүний үр дагаврыг анх удаа хэлэлцэж. Монголчууд бид Цэцийн дээр хөх тэнгэр байдаг гэж хүндлэн биширч, хуулиа дээдэлж ирсэн. Гэтэл өнөөдөр Монгол улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ үүргийг Цэц өнөөдөр ямар байдалд хүргэснийг та бид харж байна. Цэц хууль тогтоогчоос гаргасан хууль Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянаж, дүгнэлт гаргадаг төрийн том институци. Гэтэл өнөөдөр Цэц УИХ-д үүрэг болгодог байгууллага боллоо. Энэ нь Үндсэн хуулийг зөрчиж байна.

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

-Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын гишүүдийн нэрсийг хэлье. Д.Одбаяр даргалагчаар ажилласан Д.Солонго, Г.Баясгалан, Ж.Эрдэнэбулган, Г.Туулхүү гэсэн ийм бүрэлдэхүүнтэй хуралдсан. Үндсэн хуулийн цэцийн гишүүд удс төрийн золиос болж УИХ-ын гаргаагүй хуульд маргаан үүсгэж дүгнэлт гаргаж, Үндсэн хуулийн хямрал уруу түлхсэн.Үндсэн хуулийн 66-2,1-т тодорхой заасан. Үндсэн хуулийн цэц нь дараах маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж, УИХ-д оруулна гэж тодорхой заасан. Үүнд хууль, зарлиг, УИХ, Ерөнхийлөгчийн болон бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол улсын гэрээ үндсэн хуульд нийцэж байгаа эсэх. Харамсалтай нь УИХ-аар гараагүй шийдвэрт дүгнэлт гаргаж байгаад харамсаж байна.Үндсэн хуулийг зөрчиж сонгууль хийх зүйл гаргаж байна. Энэ нь яваандаа хууль бус сонгууль болох ийм асуудал уруу түлхэж байна. Өнөөдөр Монгол улсын төрийн тэргүүнийг хууль бусаар булаан авахаар дүгнэлт гаргаж байгаа Цэцийн гишүүд УИХ-ын хууль тогтоох эрхийг булаасан үйлдэл гаргалаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зөв. Анх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 62 гишүүн өргөн барихдаа Ерөнхийлөгчтэй холбоотой заалтыг 2025 оноос хэрэгжүүлэхээр тусгасан ч журмын тухай хуулиар өөрчилсөн. Хэрэв 2025 оноос хэрэгжихээр баталсан бол өнөөдөр ийм асуудал гарахгүй байх байсан. Хоёрдугаарт, Сонгууль будлиулах ажлыг Ардчилсан нам хийж байна. Энэ дээр Ц.Туваан гишүүнээс тодруулга авмаар байна. АНУ-ын лобби буюу нөлөөллиийн бүлэгтэй 50 мянган ам.долларын гэрээг сонгуулийн хугацаанд байгуулжээ. Энэ ямар учиртай гэрээ вэ. Энийгээ тайлбарлаач. Хууль зөрчсөн үйлдэл хийж болдог юм уу.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Монгол Улсад нэг намын дарангуйлал тогтлоо. Цэцийн хуралдаанаас гарсан шийдвэр үүнийг баталж байна  гэдгийг ард түмэндээ хэлье. Хууль бус асуудлыг хэлэлцүүлж байгааг буруушааж байна. Нөгөө бага суудлын хуралдааны шийдвэр хааччихсан бэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт зөвхөн таван хүний дэвших эрхийг хасах зорилготой байсан уу. Өнөөдрийн хэлэлцэж буй асуудал бас л тохиолдол уу. Үндсэн хуулийн цэц ямар хурдан шийдвэрээ гаргадаг болсон юм бэ. Монгол Улсад зургаан жилээр сонгогдсон Ерөнхийлөгч байгаа юм уу. 50 мянган ам.доллар битгий хэл 50 ам.доллар ч хүнд төлөөгүй гэдгийг АН-ын зүгээс хариуцлагатайгаар хэлье. Манайх тийм баян нам биш. Ц.Мөнх-Оргил гишүүн андуурсан байх.

Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:

-Цэцийн дүгнэлт УИХ дээр ирсэн бол ажлын 15 хоногийн дотор шийдвэрлэх хуулийн хугацаатай. Хуулиа л бид нар хэрэгжүүлнэ. Өмнө нь хугацааг нь заагаагүй байсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх гэж  бид 20 жил ярьсан. Төрийн эрх мэдлийн хуваарилалтыг тэгш хуваарилах асуудал үүссэн. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гурван толгойтой болсон. Үүнээс болж хамтарч ажиллаж чадахгүй байнга Засгийн газраа огцруулдаг асуудал үүсдэг. Үүнийг засахын тулд Үндсэн хуулийн нэмэлт,  өөрчлөлтийг баталсан. Ерөнхийлөгч нар  хоёр дахь удаагаа сонгогдохын тулд зөндөө олон асуудал болдог туршлага бий. Өмнөх  энэ алдааг давтахгүй нь тулд Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгодог болгох заалтыг оруулсан. Энэ заалт маань хэрэгжиж эхлэх гэж байна.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Зургаан жил Ерөнхийлөгчөөр ажилласан тохиолдол байхгүй. Цэц хууль бусаар хуралдаагүй. Хуулийн дагуу л бүх зүйл явагдсан.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-АН-ынхан сүүлийн үед нэг намын дарангуйлал тогтлоо гэж ярих боллоо.Ерөнхийлөгчтэй холбоотой заалт Үндсэн хууль зөрчсөн талаар ХҮН-ээс Цэцэд гомдол гаргасан.Энэ асуудлаар Т.Доржханд гишүүн байр сууриа илэрхийлэх нь зөв байх. Хоёрдугаарт, Ц.Туваан гишүүний нэртэй гэрээг АНУ-ын лобби бүлэгтэй 50 мянган ам.доллараар байгуулсан байна. Гарын үсэгтэй баримт нь байна. Гадны лобби бүлгийг сонгуульд оролцуулж өнгөт хувьсгал хийх гээд байгаа юм уу. Ерөнхийлөгч нь Цэц дээр мөн ЗХЖШ дээр очдог ийм байдал гарах боллоо. Цар тахалтай үед асуудлыг ингэж улстөржүүлмээргүй байна. Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаанд хоёр сарын гэрээ байгуулж, зөвлөх үйлчилгээ авсан АНУ-ын лобби бүлэгтэй хийсэн гэрээг шалгах шаардлагатай.

10 : 04
2021-4-22

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын Пүрэв гаригийн чуулганы  нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
 
1.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны хоёрдугаар дүгнэлт;
2.Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
3.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
4.Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
5.Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
6.Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
7.Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

70 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2021-04-22 66.181.161.102

Hurelsuh z**l!!!

Avatar

Ard irged 2021-04-22 66.181.161.102

Hurelsuhee chi naad turiin deer zarlaj suuhaasaa icheechee! Turiin ordnoos zailj vz chmg hench hezeech songohgvi arilj vzeech ygaad zuuraad bgaad bgan?

Avatar

Зика 2021-04-22 98.42.137.30

….. А хувилбар будаа боллоо…… Б хувилбар юу билээ ,Шижирээ ???….

Avatar

Mgl 2021-04-22 202.21.109.119

Yu gej amlaad erunhiilugch bolsonoo odoo martsan bn. Yuch hiisengui. Odooo bolnoo. Hol ochij hutsaaa

Avatar

Зочин 2021-04-22 202.126.88.210

Женкогын тролууд ч айхтар идэвхтэй юм аа. Шоронд орохоос нь өмнө өөр ажил олсон нь дээр байхаа.

Avatar

МАН-ын дарга У. Хүрэлсүхээ энэ юу болоод байна аа ??? 2021-04-22 64.119.22.43

БСШУЯ [202.9.46.146]2021/4/20

Сайд Л.Энх-Амгалан:

Эрх баригч намын дарга нь намынхаа байранд 300 гаруй офицер цуглуулаад зэвсэгт тэмцэл бослогод уриалаад сууж байна‼️

Зүгээр нэг улстөрийн намын дарга хүн төрийн дээр гарч сууж болдог юм уу‼️ ❓❓❓

Avatar

ҮНЭН 2021-04-22 103.26.194.206

ЭНЭ БОЛ ТӨРИЙН ЭРХИЙГ БУЛААЖ АВЧ БУЙ ХЭРЭГ

Avatar

Зочин 2021-04-22 124.158.87.149

Battulga erunxiilugch daxin erunxiilugch bolood demii dee, yu xiisen yum

Avatar

/*-*/ 2021-04-22 49.0.142.40

Баттулга ч яахав, хөөрхий муу Намбарын хүү л бүрмөсөн хоншоороо тас цохиуллаа даа хэ хэ

Avatar

ҮНЭН 2021-04-22 103.26.194.206

ЛУЙВАРЧИД

Avatar

МАН нам арай даварлаа 2021-04-22 64.119.26.44

Ман нам дураараа дурьгаж ард түмэнийг хэтэрхий их доромжилж ирлээ. Одоо болно.Ард түмэн тэмцэж босохгүй бол болохоо байхнээ

Avatar

Иргэн 2021-04-22 192.82.76.119

Женкогийн ард түмэн гээч. Битгий мань мэт эрүүл саруул ухаантай Монгол улсын иргэдийн нэрийг бариад бай. Монголд цус урсгана гэж бодож байгаа бол санасны чинь гарз эргүү минь

Avatar

Зочин 2021-04-22 139.5.218.180

Haltmaagiin gulug haachiv?

Avatar

Зочин 2021-04-22 202.9.40.3

Пунсалмаагийн Очирбат гэдэг хүн 1990 онд анх Ерөнхийлөгч болсон. 92 оны үндсэн хуулиар нэг хүн 4 жилээр сонгогдоод дахин нэг удаа улирч 8 жил ерөнхийлөгч байх болсон. Тэгээд Хууль батлагдахаас өмнө ажилласан 3 жил нь хамаагүй болоод 1997 онд дахин нэр дэвшсэн санагдахын. Хэрэв Сонгогдсог бол 2001 хүртэл нийт 11 жил ЕӨК хийх байж. Хэнд нь яаж үйлчлээд байна вэ энэ хуулиуд????

Avatar

Зочин 2021-04-22 185.220.101.210

Эргүү наад дахин нэр дэвших хуулийг Баттулга өөрөө хасаад баталчихсан хэрэв тэр хууль байсан бол одоо шал өөр тэнэг бөх болж пиздааа.

Avatar

ҮНЭН 2021-04-22 103.26.194.206

МУЛГУУ ХАР ПИЗ

Avatar

Жинхэнэ Монгол нь яллаа 2021-04-22 89.163.252.30

Жинхэнэ Монгол нь яллаа

Avatar

Зочин 2021-04-22 103.229.122.109

Элбэг Сү Хүүк Хүрэлбаатар гээд төрөөс баяжсан хүмүүс юунд Женкогоос айна вэ?

Avatar

Дорж 2021-04-22 66.181.176.54

ХҮРЭЛСҮХ ТҮГЖИЛ ГЭДГЭЭ НОТОЛЛОО. БИД ЯАСАН Ч ХҮРЭЛСҮХИЙГ ДЭМЖИХГҮЙ УНАГАХ БОЛНО. ХУЛХИ ХУРАНДАА ЮМ ДАА ХӨӨРХИЙ

Avatar

Монгол Улсын Ерөнхийлөгч 2021-04-22 202.9.46.133

Х.Баттулга: Миний нэр дэвших, дахин сонгогдох зэрэг нь улс үндэстний нийтлэг эрх ашгийн дэргэд өчүүхэн зүйл
1|

Avatar

МАН ч Монголыг баллах замдаа орлоо. Муу ёр л гэж харагдаж байна 2021-04-22 64.119.22.43

БСШУЯ [202.9.46.146]1 цаг 26 минутын өмнө Сайд Л.Энх-Амгалан: Эрх баригч намын дарга нь намынхаа байранд 300 гаруй офицер цуглуулаад зэвсэгт тэмцэл бослогод уриалаад сууж байна‼️ Зүгээр нэг улстөрийн намын дарга хүн төрийн дээр гарч сууж болдог юм уу‼️ ❓❓❓

Avatar

зочин 2021-04-22 66.181.161.17

Төрийн эрх булаагч юу ч хийхээс үл буцах АН

Avatar

Зочин 2021-04-22 202.179.26.116

Туваан буюу Женкогийн АН. Бүр тодруулбал Женкогийн хөл гарт зарагдаж буй энэ АН-ын бүлэг гэгч хэдэн этгээд их хуралд АН-ын нэр хүндийг унагааж байгаа нь зориуд АН-ыг муухай харагдуулах алхам гэж сүүлийн үед бодогдох боллоо.

Avatar

зочин 2021-04-22 66.181.161.17

ЭЭ чааваас Баттулга нэр дэвших эрхгүй боллоо. Уг нь өмнөх ерөнхийлөгч нэр дэвших эрхийг зөвшөөрсөн бол Элбэгээг дэвшүүлэх байсан юм

Avatar

Зочин 2021-04-22 66.181.183.214

Хулгар бөхөөс ашгүй салах нь

Avatar

Зураач Лондон 2021-04-22 5.64.133.30

МАН мөргөлдөөнд турхирч байна !

Avatar

Млд 2021-04-22 202.126.90.66

Доржхандхалтар цариат МАНгасын бууны нохой

Avatar

Зочин 2021-04-22 122.218.103.202

Gaailiin tatvaraas chuluuluh geed baigaa ymuu nemegdsen urtguus chuluulj baigaagaa urgeljluuleh geed baigaa ymuu!!! mendsaihanii yariag duusgahdaa Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулжээ. gesen baihiin!? hoyulang ni chuluulh geed baigaa ymuu zuv medeelel uguuchee yu bichij baigaagaa ch medehgui samuursan humuuseer duurchee!!!

Avatar

Зочин 2021-04-22 122.218.103.202

mendsaihanii yarianaas garchig deerh shig gaaliin tatvaraas hungulnu gesen neg ch ug olj unshsangui!!!

Avatar

Зочин 2021-04-22 66.181.188.232

Мөнхцэцэг чамайг зохиогчийн эрхэнд дураараа халдсан болохыг чинь Олон улсын парисын конвенцийн дагуу яллах өдөр ирнэ.

Avatar

Зочин 2021-04-22 109.252.29.107

Женког сонгосон ард тумэн унэлээс намын хвлтар царайт сагсуу . Хурэлсух нар унэлэлт дугнэлт огдоггуй Юм.

Avatar

Зочин 2021-04-22 109.252.29.107

Хун намд энэ хвлтар царайт. Доржхандаас оор сонгуульд нэр дэвших Хун байгаагуй Юм у. Хурэлсухийн гар холийг арчигч олон Юм битгий донгос .

Avatar

Зочин 2021-04-22 192.82.85.184

Хүүк Женок хоёр чинь дэр нэгтгээд ШИНЭ МАНАН гэдэг хүүтэй болоогүй билүү? Салциймуу? ха ха ха

Avatar

Зочин 2021-04-22 66.181.161.84

ХҮРЭЛСҮХИЙН ТЭЖЭЭСЭН ФРАНЦ БУЛЬДОГ.

Avatar

Зочин 2021-04-22 103.57.95.233

доржхахнд гэж халтар бангаладеш хүүкийн боовны банди

Avatar

иргэн 2021-04-22 202.179.26.180

МАН-ын Бууны нохой Доржханд дараагийн Сонгуульд Хан-Уулд Нэр дэвших Эрхээ үгүй хийсэн ,Сонгогчид Зодож мэднэ шүү,

Avatar

Зочин 2021-04-22 124.158.96.64

Доржхандыг дэмжинээ……….2020 оны сонгуулийг Хүүк Жонк хоёр анд бхдаа булхайцсан. Одоо хараач, АН -ын байж байгаа царай нь…… Пүрэвдоржоос бусад нь захиаалгаар орж ирсэн пиинууд. Алтанхуяг ялгаагүй захиалгаар гарч ирсэн.

Avatar

Зочин 2021-04-22 66.181.187.21

Пүрэвдорж чинь эобэгдоржийн юу нь билээ?

Avatar

Зочин 2021-04-22 202.126.90.104

Халтар пакистан доржоо чи удахгүй амьдын там хагацал гэдгийг үзнээ за муу дэлхийн банкны тавиул золбин халтараа 4 мөч чинь ……

Avatar

Zochin 2021-04-22 202.126.90.9

Jenkog odoohon buudaj ***h yostoi udahgui mongol ulsiig
Tatan buulgana geneshuu

Avatar

Зочин 2021-04-22 202.126.90.104

солонго авгайг удахгүй дүүжилнэ одбаярыг оргил шилтгээн байртайн дэлбэл ..

Avatar

зочин 2021-04-22 202.70.38.18

Жоонк нэр дэвшвэл Очирбат, Баганбандит, Энхбаяр, Элбэгдорж нар бас нэр дэвшээрэй тйи учраас л болохгүй байгаад юм. Жоонкийг дэмжигчид сайн ойлго. Элбэг гараад ирнэ шүү_ ХҮН намаас

Avatar

Зочин 2021-04-22 202.9.40.3

тухайн үед үйлчилж байсан хуулиараа 8,8 жил Ерөнхийлөгч байсан хүмүүс юу гэж нэр дэвшихийн, харин Намбаа Ван бол тийм эрх үүсэх байх

Avatar

зочин 2021-04-22 139.5.218.32

Хүрэлбаатар гишүүн ерөнхийлөгчөөр зөвхөн нэг удаа сонгогдоно гэдэг заалтыг би хийсэн, бид хийсэн гэж нэг удаа ярилцлага өгч байсан. .Бид гэдэг нь увс ховдын гишүүдийг хэлсэн юм шиг байна лээ шүү. Хохь нь хугацаа байхад засахгүй яасийн гээд л их пээдгэр байх шиг санагдсан.

Avatar

Иргэн 2021-04-22 66.181.182.77

Женко, Хүүк нарын хэн нь ч. нэр дэвших ёсгүй, хоёулаа Монголын жлс төрөөс зайлах хэрэгтэй

Avatar

Зочин 2021-04-22 66.181.161.19

Доржзодов гэж нөхдөөсөа урвагч байсан, одоо Доржханд гэж нэг урвагч халтар гараад ирлээ, анхнаасаа ХҮН н удирдах түвшний залуучууд бүгд Увс аймгаас гаралтай тэгэхээр нэг юм хэлээд байгааиз, УИХ-н чуулган дээр Доржханд үг хэлэхэд Хүрэлбаатар, Баттөмөр, Чойжилсүрэн гишүүд дэмжээд эсэргүүцэхгүй байгаа биз дээ

Avatar

ХУУЛЬЧ 2021-04-22 192.82.64.190

,,

Avatar

Зочин 2021-04-22 64.119.17.43

Х.Баттулгыг тал талаас нь боорлох яахав ээ. Тэр хүнд ард түмэн дүн тавина. Та нар өөрсдийгөө нэг хараач. ХҮН гэдэг намд Доржханд гэдэг бангладеш г о м о баньдаас өөр ядаж эр хүйстэн байдаггүй юм уу? Энэ нь үндсэн хуулиа ойлгохгүй, үндсэн хуулийг мушгин гуйвуулж улс үндэсний аюулгүй байдалд заналхийлэгч саармаг хүйстэн нэг гарлаа. МАН-ын уяаны г ө л ө г юм гэнэ лээ. МАН гэдэг намд У.Хүрэлсүх гэдэг боловсролгүй, мэдрэл муутай, сагсуу, дарангуйлагч болохыг мөрөөдөгчөөс өөр олигтой амьтан алга уу?

Avatar

ЭНЭ ҮНЭН ЮМ УУ ?? 2021-04-22 64.119.22.43

БСШУЯ [202.9.46.146]1 цаг 26 минутын өмнө Сайд Л.Энх-Амгалан: Эрх баригч намын дарга нь намынхаа байранд 300 гаруй офицер цуглуулаад зэвсэгт тэмцэл бослогод уриалаад сууж байна‼️ Зүгээр нэг улстөрийн намын дарга хүн төрийн дээр гарч сууж болдог юм уу‼️ ❓❓❓

Avatar

МАН гэдэг намд У.Хүрэлсүх гэдэг боловсролгүй, мэдрэл муутай, сагсуу, дарангуйлагч болохыг мөрөөдөгчөөс өөр олигтой амьтан алга уу? 2021-04-22 64.119.22.43

БСШУЯ [202.9.46.146]1 цаг 26 минутын өмнө Сайд Л.Энх-Амгалан: Эрх баригч намын дарга нь намынхаа байранд 300 гаруй офицер цуглуулаад зэвсэгт тэмцэл бослогод уриалаад сууж байна‼️ Зүгээр нэг улстөрийн намын дарга хүн төрийн дээр гарч сууж болдог юм уу‼️ ❓❓❓

Avatar

Зочин 2021-04-22 139.5.218.225

Хогийн халтар бангладеш.

Avatar

Зочин 2021-04-22 202.126.89.44

Haltar l*****n huuhedmin! Jenco chin tgeed bolovsroltoi bolj taarch baina uu muu yanhnii ur sadaa?! Chi muu llraa 10 jil tugsuuchgui huniig umuuruud icheech har pisdamin

Avatar

зочин 2021-04-22 66.181.161.17

ххххх

Avatar

зочин 2021-04-22 66.181.161.17

МАНАН бүгд адил улсаа цөлмөсөн офшорчид. Ерөнхийлөгчтэйгээ тар. АН бас өлөн чоно.

Avatar

ДОРЖХАНД гуай энэ гэсэн үг вэ ?? 2021-04-22 64.119.22.43

БСШУЯ [202.9.46.146]1 цаг 26 минутын өмнө Сайд Л.Энх-Амгалан: Эрх баригч намын дарга нь намынхаа байранд 300 гаруй офицер цуглуулаад зэвсэгт тэмцэл бослогод уриалаад сууж байна‼️ Зүгээр нэг улстөрийн намын дарга хүн төрийн дээр гарч сууж болдог юм уу‼️ ❓❓❓

Avatar

Зочин 2021-04-22 202.72.245.230

Haltar tsarait SUGiin bool dorjhandaa chi uhamsartai gudamjnii g*** bol shuud ogtsorch zailaach.chinii orond gan uul duuregt Nomtoibayr garsan bol ter MAH-iin hulgaich luivarchdiin esreg tsogtoi trmtseh bn. Cham hoolnii shavhruu goridoj yvahgui. Chi bol ene ornii adgiin n****. Chi hutsalgui z**l.

Avatar

Зочин 2021-04-22 66.181.180.22

СШУЯ [202.9.46.146]1 цаг 26 минутын өмнө Сайд Л.Энх-Амгалан: Эрх баригч намын дарга нь намынхаа байранд 300 гаруй офицер цуглуулаад зэвсэгт тэмцэл бослогод уриалаад сууж байна‼️ Зүгээр нэг улстөрийн намын дарга хүн төрийн дээр гарч сууж болдог юм уу‼️

Avatar

Зочин 2021-04-22 64.119.25.174

Энэ ДОржханд ер нь ямар онгироо, овлигогүй, сагсуу, ойж буусан хүн бэ. Төрийн хүн болж төлөвшмөөр юм.

Avatar

Зочин 2021-04-22 66.181.161.55

Өнгөрсөн сонгуулиар "Электорат"-аас хамгийн адаг нь сонгогдчих юм даа?? Манай сонгогчдын байж байгаа царай!!

Avatar

Zochin 2021-04-22 103.212.116.201

Dorjhand l***r uuriiguu ulsturch gej bodood bgaa yum bhdaa. Ardiin namiin alchuur, buunii nohoi bolchison baij.

Avatar

Зочин 2021-04-22 61.72.135.172

Энэ халтар Бангладеш залуу манай орныг самарч дууслаа галаад хэргийн яамаа ажил аа хийгээч ээ

Avatar

Зочин 2021-04-22 66.181.179.70

хүн зайлаа

Avatar

Зочин 2021-04-22 64.119.16.12

Төрийг самрах бас нэг хар барам ороод иржээ.

Avatar

Зочин 2021-04-22 68.4.96.38

Зочин
Энэ ХҮН нам эх орныг минь бүжигнуулчихлаа даа .Худалдагсан нам Хуулийн заалтанд байхгүй зүйлээр гомдол гаргаад Арчаагүй сөрөг хүчн болдоо.

Avatar

Зочин 2021-04-22 192.82.74.228

Tuvaan ch tom yumand orootsoldloo doo ! Heleh vgee ehnees ee l sain bodooroidoo! Aygvi bol butsaaj tatagdaj ch medeh l yum daa !

Avatar

Зочин 2021-04-22 202.9.46.9

МАН бол фашист нам

Avatar

Зочин 2021-04-22 192.82.89.83

Яг үнэн.Цэрэгжсэн фашист нам

Avatar

уур хүрчлээ 2021-04-22 49.0.142.65

АН бас тарХэдэн хэсэг хуваагдсан ямар чашиггүй нам. Сөрөг хүчин байж чадахгүй орорнцгуудаар яахын. Та нарыг ардчиллыг хамгаална гэж найдсан чинь фаши стуудтай нийлээд ард түмнээ хэмлэж байна. Та нарйг үзэн ядахад багадна

Avatar

Зочин 2021-04-22 122.201.24.27

Женкоо өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй юм. 2025-7-1-нээс мөрдөх хуулийг өөрөө 2020-6-25 болгож өөрчилж дөрвөн жилээр биш зургаан жилээр сонгогдох гэж шунаж унаад өвдөгөө шалбалчихаад уйлаад ийш тийшээ гүйгээд яаах вэ?.Цаашдаа зургаан жилээр сонгогдож аваад Путин болох мөрөөдөл чинь мэхт мэхэндээ болчихоод байнаа уйлаад яах вэ уулын шившиг

Avatar

Зочин 2021-04-22 202.9.46.9

Ямар шуурхай байнаа, Фашистууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж