"АстраЗенека" вакцины 50400 тунг хүлээн авлаа | News.MN

"АстраЗенека" вакцины 50400 тунг хүлээн авлаа

"АстраЗенека" вакцины 50400 тунг хүлээн авлаа

"АстраЗенека" вакцины 50400 тунг хүлээн авлаа

Олон улсын вакцин хангамжийн КОВАКС хөтөлбөрийн хүрээнд өчигдөр /2021.4.21/  "АстраЗенека" вакцины 50400 тунг хүлээн авчээ. Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад гурав дахь ээлжийн вакциныг хандивлаж буй нь энэ юм.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг фэйсбүүк хуудаснаа мэдээлэхдээ "Олон улсын вакцин хангамжийн КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 2021 оны хоёрдугаар сараас тавдугаар сарын хооронд цар тахлын эсрэг вакцин түгээх эхний шатны хуваарийн дагуу Монгол Улс "АстраЗенека" вакцины ээлжит 50400 тунг хүлээн авч байна. Дөнгөж сая /2021.04.21/ 22.59 цагт вакцин тээвэрлэсэн Сөүл-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” Олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа.

Түүнчлэн БНХАУ-ын Синофарм компаниас "ВероСелл" вакцин худалдан авах яриа хэлэлцээг идэвхтэй явуулж байгаа бөгөөд 900 мянган тун вакциныг ойрын өдрүүдэд тээвэрлэн авчирна" гэжээ.

Монгол Улс анх гуравдугаар сарын 12-нд  "АстраЗенека" вакцины  14400 тун, гуравдугаар сарын 24-нд  "Файзер" вакцины 25740 тунг хандивласан юм. "Файзер" вакциныг эрхтэн шилжүүлэн суулгасан болон, архаг хууч өвчтэй, дархлаа нь сул байгаа иргэдэд хийсэн билээ.

Засгийн газар Хятадын “Синофарм” компаниас  "ВероСелл" вакцины 900 мянган тун, ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сангаас  "Спутник V" вакцины нэг сая тунг худалдан авах гэрээ байгуулсан. Үүнээс  "ВероСелл" вакцины 300 мянган тунг хүлээн авсан. Одоо Хятадаас  "ВероСелл" вакцины 600 мянган тун мөн ОХУ-аас "Спутник V" вакцины нэг сая тунг авахаар ажиллаж байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх вакцинууд тун удахгүй ирэх ажээ.

  • Хоёрдугаар сарын 22-ны өдөр хүмүүнлэгийн шугамаар БНЭУ-ын Засгийн газраас  "АстраЗенека" вакцины 150 мянган тун
  • Хоёрдугаар сарын 22-ны өдөр Хятадын Засгийн газраас хүмүүнлэгийн шугамаар  “Синофарм”-ын "ВероСелл" вакцины 300 мянган тун
  • Хоёрдугаар сарын 27-ны өдөр арилжааны шугамаар ОХУ-аас  "Спутник V" вакцины 10 мянган тун
  • Гуравдугаар сарын 12-ны өдөр олон улсын вакцин хангамжийн “КОВАКС ” хөтөлбөрийн шугамаар  “AstraZeneca” вакцины 14.400 тун,
  • Гуравдугаар сарын 24-ний өдөр уг хөдөлбөрийн шугамаар “Файзер” вакцины 25.740 тун,
  • Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр "ВероСелл" вакцины 300 мянган тунг арилжааны шугамаар тус тус хүлээн авсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-22 66.181.161.70

Элбэгдорж авчруудсан юм бна лээ шүү дээ Мангарын малнуудааа

Avatar

зочин 2021-04-22 192.82.69.46

manai orosiin shuten bishregchid fashist putin ni sputnik vaccine 1 saya tung unegui ogoh gej bna geed hoorood fb-eer davalgaalaad baisan yasan bee kkk. umhii orosuud chin uildverleliin bolomj baihgui, tegeed ch mongold zoriulsan vaccine bish geed gediigeed vaccinaa ogohgui bna, hudaldaj avii geed baihad salaavch ogood bna tsaana cin.

Avatar

Санал тавьж байна. 2021-04-22 103.206.195.230

ЭНЭ ВАКЦИНУУДЫН ТОО, ХУГАЦАА, ҮНИЙГ ХЭН ТӨЛӨӨД БАЙНА АА??? ЗАСГИЙН ГАЗАР ТӨЛЖ БАЙНА УУ? ЭСВЭЛ ХУВИЙН ХЭВШИЛЭЭС ТӨЛӨӨД ЗАХИАЛААД БАЙНА УУ??? ОХУ-С ИРЭХ 1 САЯ ТУН СПУТНИК 5-Н ҮНИЙГ ХЭН ТӨЛСӨН БЭ??? ГЭРЭЭГ Ч ЯАХАВ ЗАСГИЙН ГАЗАР ХИЙСЭН ГЭЖ ХЭЛЖЭЭ… ЭНЭ ВАКЦИН АРД ИРГЭДЭД ҮНЭГҮЙ ТАРИГДАХ УУ? ЭСВЭЛ МӨНГӨӨР БОЛ ХЭДЭН ТӨГРӨГӨӨР ТӨЛӨВЛӨГДӨЖ БАЙНА ВЭ? МАНАЙ ТӨГРӨГИЙН ХАНШ МУУДСАН ТЭГЭЭД ОРЛОГО БАГАТАЙ БАЙГАА ҮЕД ГАДААДААС ВАЛЬЮТААР ИРЖ БАЙГАА ВАКЦИН ХЭРЭВ ҮНЭТЭЙ БОЛ АРД ИРГЭД ЯДУУРЧ СТРЕССДЭНЭ.

Avatar

Зочин 2021-04-22 202.9.46.221

ИЗРАЙЛЬД БҮТЭЭСЭН КОВИД-ЫГ 100 ХУВЬ ЭМЧИЛЖ БАЙГАА EXO-CD24 ЭМИЙГ ОРУУЛЖ ИРЭХ ТАЛААР ХӨӨЦӨЛДӨӨЧ.

Avatar

зочин 2021-04-22 192.82.91.144

вакцин ховордсон байдлыг ашиглан эрх баришчид намын сонгуулийн ухуулагч нартаа нууцар зар тарааж БЗД-ийн 14-р сургууль дээр Вероселл вакцины давтан тунг 500 гаруй хүнд хийгээд 13 цагт вакцин дууссан маргааш өглөө ир гэж хуурч тараагаад өнөө өглөө очиход дахиж вакцин хийхгүй гэж шийд гарсан гэж хүмүүсийг тараалаа. ингэж ман ард иргэдээ ялгаварлан гадуурхаж зөвхөн намын гишүүд, ухуулагч зэрэг сонгуулийн ажилд оролцох хүмүүсээ вакцинжуулж төрийн бүх эрх мэдлийг авахаар улайрч байна

Avatar

монгол 2021-04-22 66.181.181.161

Манайд вакцин өгч байгаа Хятад, Энэтхэг болон COVAX-ийн хандивлагчдад баярлалаа. Олдсоныг нь хийлгээд, дэглэмээ бариад энэ ковидыг үхэл, эндэгдэл багатайгаар даван туулахыг ард иргэддээ хүсье

Avatar

монгол 2021-04-22 66.181.181.161

Манайд тоож вакцин өгч байгаад Хятад, Энэтхэг, COVAX -ийн хандивлагчдад талархах хэрэгтэй. Олдсоныгоо тариулаад бага үхэлтэй энэ ковидыг өнгөрөөе

Avatar

ЗОЧИН 2021-04-22 43.231.113.84

"Бид Хятадын Коммунист Нам ба Хятадтай нэгэн замаар замнаж, Хүн төрөлхтөний хувь заяаны цогц нэгдлийг бий болгохын төлөө ХИЧЭЭНГҮЙЛЭН ЗҮТГЭХЭД БЭЛЭН" гэж МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон У.Хүрэлсүх нар амлалт өгсөн байдаг. Иймд яахан Хятадаас өөр улсаас Вакцин авч зүрхлэх билээ. Хятадууд энэ вакцинаа зөвхөн үгээгүй ядуучууддаа л хийж байгаа.

https://said.mn/content/8/118776

Avatar

Зочин 2021-04-22 43.242.243.216

Хятад вакциндаа хяналт шинжилгээ сайн хийж байна уу. Хятад вакцинд ямарч эсрэг үйлчлэл үзүүлэхгүй байна.

Avatar

Зочин 2021-04-22 103.57.94.63

Битгий шаагаад бай. Дэлхийн 60 гаруй улс хэрэглэж бна. Зарим хvн эхний тунг хэрэглэсэн тулдаа хенген туслаа гэж бна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж