Монгол Улс олимпоос нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэнэ гэв | News.MN

Монгол Улс олимпоос нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэнэ гэв

Токио 2020

Монгол Улс олимпоос нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэнэ гэв

Монгол Улс олимпоос нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэнэ гэв

Токио-2020 олимпийн наадам нээлтээ хийхэд тун бага хугацаа үлдсэн. Энэ үед “Gracenote” олон улсын спортын судалгааны компаниас нэгэн сонирхолтой дүн шинжилгээг гаргажээ. Тэд Токио-2020 олимпийн наадмын медалийн хүснэгтийг урьдчилан тооцоолжээ.

Энэ медалийн хүснэгтийг багийн дүнгээр АНУ-ын баг тамирчид тэргүүлсэн бөгөөд тэднийг ирэх зуны олимпийн наадмаас 43 алт, 30 мөнгө, 41 хүрэл медаль гээд нийт 114 медаль авна гэж тооцжээ. Харин тэдний араас Хятад улсыг 85 медаль (38 алт, 23 мөнгө, 24 хүрэл) авна гэж тооцсон бол гуравдугаар байранд Оросыг 73 медаль (23 алт, 24 мөнгө, 26 хүрэл) хүртэнэ гэв.

"Gracenote" байгууллага гурван сар тутам тооцооллоо шинэчилдэг бөгөөд дараагийн урьдчилсан таамаглалаа долдугаар сарын эхээр танилцуулах гэнэ.

Харин Монгол Улсыг нэг мөнгөн медаль, нэг хүрэл медаль хүртэнэ гэж тооцоолжээ. Энэ талаар "Gracenote" компанийн дүн шинжилгээний багийн ахлах Саймон Гливээс тодруулахад “Бидний бүтээсэн алгоритм дээр ирж буй өгөгдлүүд дээр үндэслэн энэ тооцоог гаргадаг. Жишээлбэл, бид М.Уранцэцэгийг гуравдугаар байр орно гэж үзсэн. Гэсэн хэдий ч яг тэмцээний өдөр энэ тамирчин маань илүү амжилт үзүүлж эсвэл тааруу байж болно шүү дээ. Юу болохыг харцгаая. Монгол Улсыг мөнгө, хүрэл медаль авна гэж тооцоолсон. Энэ бол бидний таамаглал. Гэхдээ энэ жилийн олимпийн наадмын хувьд олон хүчин зүйлээс шалтгаалан тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байна” гэв.

Монгол Улсын талаар гаргасан тэдний судалгаанаас харахад, жүдо бөхийн төрөлд эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд МУГТ М.Уранцэцэгийг хүрэл, эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд Ц.Цогтбаатарыг мөнгөн медаль хүртэнэ гэж тус тус үзжээ. Харин боксын төрөлд Э.Цэндбаатарыг хагас хөнгөн жинд өрсөлдвөл тавдугаар байрт, хөнгөн жинд өрсөлдвөл зургадугаар байрт орно гэж тооцжээ. Мөн МУГТ Д.Сумъяа, Ё.Басхүү, Саеид Моллаей, Т.Тулга, МУГТ С.Батцэцэг нарыг төрөл бүрдээ дээгүүр амжилт үзүүлнэ гэв.

"Gracenote" компани 2016 оны Рио де Жанейрогийн олимпийн наадмын өмнөхөн мөн урьдчилсан таамаглалаа танилцуулж байсан бөгөөд тэд медалийн тоогоороо тэргүүлэх гурван улсын дарааллыг болон багийн дүнгээр тэргүүлэх 10 улсын наймыг нь зөв тооцоолж байжээ. Мөн 2018 оны өвлийн олимпоос Норвеги улс түүхэндээ байгаагүй олон медаль авч, Герман улсын дээр жагсана гэдгийг ч тооцоолж байв.

Токио-2020 олимпийн 21 эрх аваад буй Монголын баг тамирчид

  • Буудлага – Ц.Анударь
  • Буудлага – Э.Даваахүү
  • Буудлага – О.Есүгэн
  • Буудлага – О.Гүндэгмаа
  • Чөлөөт бөх – Т.Тулга
  • Чөлөөт бөх – С.Батцэцэг
  • Чөлөөт бөх – Ц.Намуунцэцэг
  • Чөлөөт бөх – Б.Болортуяа
  • Чөлөөт бөх – Б.Хонгорзул
  • Чөлөөт бөх – О.Бурмаа
  • Чөлөөт бөх – М.Лхагвагэрэл
  • Бокс – Б.Чинзориг
  • Бокс – Э.Цэндбаатар
  • Бокс – Н.Мягмаржаргал
  • Сагсан бөмбөгийн 3х3 эмэгтэй шигшээ баг
  • Хөнгөн атлетик – Б.Сэр-Од
  • Хөнгөн атлетик – Б.Бямбажав
  • Хөнгөн атлетик – Б.Мөнхзаяа
  • Байт харваа – Б.Отгонболд
  • Ширээний теннис – Э.Лхагвасүрэн
  • Ширээний теннис – Б.Болор-Эрдэнэ

Мөн сагсан бөмбөгийн 3х3 эрэгтэй шигшээ баг, усан сэлэлт, хүндийн өргөлт, таеквондо, жүдогийн тамирчид олимпийн эрхээ авахаар бэлтгэл сургуулилтаа базааж, олимпийн эрхийн оноо цуглуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ЗөвЗөв
9
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ganbaa 2021-04-22 202.9.40.13

hundiig urgultiin anhtsetseg huuhed gargaad l alga bolson odoo ergeed amjilt gargana gedeg yu l boldoo. emegtei tamirchid amjilt gargah nasan deeree huuhed gargah asuudlaa hoishluulj boldoggui yum baihdaa. huuhdiig bol daraa ni hezee ch hediig ch gargaj bolno. harin amjiltiig zaluu nasand id uedee l gargah bolomjtoi. eniig l sain oilgoj tevchih heregtei bsan yum. chuluut buhiin tserenchimediig har. huuhed gargaad l mah bolood l ungurch. amjilt baihgui

Avatar

Гуц 2021-04-22 103.212.118.168

Дураарай муу хог вэ хүүхэд гаргадаггүйгээрэй чи амжилт үзүүлээд яваа хө

Avatar

Үнэн 2021-04-22 192.82.73.88

Ерөөлөөр болтугай! Их сайхан буянтай амтай агентлаг байна

Avatar

Нааяа 2021-04-22 66.181.161.94

Нөгөө хүндийн өргөлтийн бүсгүй яасан бэ эрхээ аваагүй юмуу

Avatar

амьдлрал 2021-04-22 202.9.46.200

Тэгээд медаль авсан хоёрыг насаар нь тэжээх үү? би лав чадахгүй шүү. лайтай.

Avatar

Нүн 2021-04-22 192.82.73.88

Чам шиг вмт танай гэр бүл үр удамд Монголынхоо нэрийг гаргаж чадах хүн гарах биш дуугай тахиж шүтээд л явж бай баас минь

Avatar

эгэл 2021-04-22 103.57.94.109

Тамирчид өөрсдөө ялах хүсэлтэй,овсгоотой байх хэрэгтэй Шүүгчдээс их шалтгаалдаг нь сая явагдсан чөлөөтийн Ази тивийн аварга болон одоо явж байгаа Европ тивийн чөлөөтийн аваргын тэмцээнээс харагдаж байна аа Улайм цайм нэг талд нь шүүгээд , дасгалжуулагч зарга мэдүүлээд ч барахгүй дэлгэцээр хянасан хирнээ тэр чигээр нь явуулж байгаа тохиолдол хэд хэд гарлаа. Манайх шиг жижиг орны тамирчид өсөлдөгчөөсөө хол илүү байж л ялалт авах нь тодорхой байна шүү дээ

Avatar

Зочин 2021-04-22 202.9.40.24

Тийм ээ Орхон байсан бол найдвартай аль авах байлаа. даанч чөлөөтийн дасгажуулагч батбаяр мэтийн хүмүүс л хорлоод допинг өгчихлөө. Дотоодын дайсантай тэмцэнэ гэдэг бол хамгийн том өрсөлдөгч байнаа.би хувьдаа жудод л найдвар таьж байнаа. Батцэцэг чадахгүй дээ

Avatar

Ж 2021-04-22 192.82.69.226

Монголын Чөлөөт Бөхийн эмэгтэй Магнат П.Орхон байхгүй болохоор тун уйтгартай байна. Уг нь Токиогийн олимпоос алтан медаль авах ганц найдвар байсан юм. Муу хүмүүсийн хорлол П.Орхонг Монгол улстай минь хоролсондоо. Нүгэл нь нүдээрээ гарах биз дээ.

Avatar

Зочин 2021-04-22 66.181.177.26

ЮУН ОЛИМП ЦАР ТАХАЛЫГ ЯАЖ ДАВАН ТУУЛАХАА Л БОД

Avatar

Зочин 2021-04-22 66.181.182.247

Тамирчид нэртэй халамжын хумуусээ эрхлуулж хэтруулэн шагнаж тэжээдгээ больео улс нийгэмд ямарч хэрэггуй соц уед гайхуулах гэж ядаж бас оросыг дагаж далдганаж бх уеийн хоцрогдсон сэтгэлгээ хувын спортын клубууд мэргэжлын спортоор явах нь челеетэй туунээс биш тоглож наадаад дараа нь халамжын тэтгуулэгчид болж дуусаад бн

Avatar

Зочин 2021-04-22 64.119.16.59

Эдийн засаг хүнд, халдварт ноолуулж байгаа энэ үед тамирчдыг өөрийнх нь зардалаар явуулаад, медаль авсан тохиолдолд улс зардалы нь даадаг баймаар байна.. Тэр их зардалыг эрүүлийг хамгаалахдаа шилжүүлмээр байна. Тэгээд юу ч үгүй ирсэн тамирчиныг хувийн амжилтаа ахиулсан гэх мэтээр хэвлэл сониноор хоосон хөөргөөд байхаар яаж сайн тамирчин гарах юм бэ??? Ийм байхад хариуцлагагүй, арын хаалгаар явдаг тамирчид л төрнө, улс хоосон хохироод байх болно_

Avatar

Зочин 2021-04-22 103.212.117.223

yugaa avahvdee urantsetseg l gants medal avch magadgui busad n bol hud hud hud chadahgui

Avatar

Зочин 2021-04-22 202.21.107.119

МОНГОЛЧУУД НЭГ Ч МЕДАЛЬ АВАХГҮЙ ДЭЭ…ЧАВААС ДАА..ХАХУУЛ ӨГДӨГГҮЙ Л ЮМ БОЛ…ХАХУУЛ ӨГЧ МЕДАЛЬ АВДАГ ЖЕНКО НЬ БАЛАРЧ БАЙХАД ЧИНЬ ЮУЭ МЕДАЛЬ ВЭ?

Avatar

Баабар 2021-04-22 68.100.237.110

Угтаа спорт бол luxury буюу танасаглал юм нэг төрлийн .Дэлхийн зарим улсад хүиүүс юун спорт ажил хийж хоолны мөнгө олох гээд өдөр шөнөгүй зүтгэж бгаа шүүдээ ..

Avatar

ЗОЧИН 2021-04-22 192.82.84.248

ТОМ ТЭНЭГТЭЭРЭЙ

Avatar

Зочин 2021-04-22 122.201.24.27

Ванга бас ийм юм хэлж үү

Avatar

иргэн 2021-04-22 49.0.142.13

Медаль нэг их сонин биш байна өө. Хүүхдийн тоглоомын талбайг оролдохгүй байвал тэр медаль энэ тэр ч яаамай байна аа.

Avatar

Зочин 2021-04-22 202.126.90.66

2 алт , 1 мөнгө, 2 хүрэл авна даа

Avatar

бөхөнцөр 2021-04-22 203.91.119.46

иймхэн медаль авах юм бол бөөн зардал явуулаад яадгийн эндээ ноцолдож байвал таарна

Avatar

ЗОЧИН 2021-04-22 192.82.84.248

СПОРТЫН ЯМАР Ч МЭДЛЭГГҮЙ БОЛ ДУУГҮЙ БАЙ

Avatar

Зочин 2021-04-22 192.82.75.58

Шалны арчуур зовлогонууд

Avatar

Sport 2021-04-22 202.55.188.38

chmg yostoi erguu p***a b**s l gej heley za yu

Avatar

МӨӨГИЙ 2021-04-22 86.106.103.132

ЖҮДО ХАМГИЙН ШУДАРГА БУС? УВС ЦАГААНБААТАР ДЭГҮҮР ДООГУУР ЗАЛИЛЖ МИЯАРАГЧААГААС ДООГУУР ЭРЭМБЭТЭЙ ХҮЧРХЭХГҮЙ БАЙЖ 2 УДАА ЖИЙЖ ХАЯАД 1-Н ДАВААНД УНАЖ ШАЛ АРЧААД ИРСЭН , ОДОО БАСХҮҮГ ДЭЛХИЙ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БАЙХАД БАС Л ЖИЙЖ ХАЯАД ХЭРЛЭНГ ЯВУУЛЖ ШАЛ АРЧААД ИРНЭ ДЭЭ ХАРААРАЙ

Avatar

ганаа 2021-04-22 202.72.247.58

Манайхан 2 алт, 3 мөнгө, 2 хрэл медаль авах байх аа.

Avatar

зочин 2021-04-22 203.91.114.244

Энэ сэтгүүлч ийм юм биччив үү аль эсвэл тамирчид маань ийм өөртөө итгэлгүй олимпд оролцох гэж байна уу

Avatar

Уншигч 2021-04-22 78.173.67.170

Та бүхний тавьсан мэдээллийн зургийг утаснаас үзэх огт боломжгүй болоод бна. Та нар үүнийг мэдэх үү. Удаан хугацаагаар тийм байсан. Зарим зураг нь огт нээгдэхгүй зарим нь маш жижиг. Сайтад яаж зураг оруулахыг та нар мэддэггүй юм уу?

Avatar

Зочин 2021-04-22 202.126.89.94

Утасны тохиргоогоо үз. Зүгээр л гарч байна даг.

Avatar

РАВДАН 2021-04-22 66.181.161.87

ЭД МЕДАЛЬ АВЛАА ГЭЭД МОНГОЛЫН ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН НЭМЭГДЭХ БИШ ДЭЭ! ЯАХАВ ӨӨРСДӨӨ Л САР БҮР САЯ САЯАР НЬ ЦАЛИН Ч БИШ ШАГНАЛ Ч БИШ ТЭТГЭВЭР Ч БИШ МӨНГӨ ҮХЭН ҮХТЛЭЭ ТАТВАР ТӨЛӨГЧДӨӨС ШИМЭГЧЛЭХ ЮМ ДАА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж