Монгол Улс олимпоос нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэнэ гэв

Хуучирсан мэдээ: 2021.04.22-нд нийтлэгдсэн

Токио 2020

Монгол Улс олимпоос нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэнэ гэв

Монгол Улс олимпоос нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэнэ гэв

Токио-2020 олимпийн наадам нээлтээ хийхэд тун бага хугацаа үлдсэн. Энэ үед “Gracenote” олон улсын спортын судалгааны компаниас нэгэн сонирхолтой дүн шинжилгээг гаргажээ. Тэд Токио-2020 олимпийн наадмын медалийн хүснэгтийг урьдчилан тооцоолжээ.

Энэ медалийн хүснэгтийг багийн дүнгээр АНУ-ын баг тамирчид тэргүүлсэн бөгөөд тэднийг ирэх зуны олимпийн наадмаас 43 алт, 30 мөнгө, 41 хүрэл медаль гээд нийт 114 медаль авна гэж тооцжээ. Харин тэдний араас Хятад улсыг 85 медаль (38 алт, 23 мөнгө, 24 хүрэл) авна гэж тооцсон бол гуравдугаар байранд Оросыг 73 медаль (23 алт, 24 мөнгө, 26 хүрэл) хүртэнэ гэв.

"Gracenote" байгууллага гурван сар тутам тооцооллоо шинэчилдэг бөгөөд дараагийн урьдчилсан таамаглалаа долдугаар сарын эхээр танилцуулах гэнэ.

Харин Монгол Улсыг нэг мөнгөн медаль, нэг хүрэл медаль хүртэнэ гэж тооцоолжээ. Энэ талаар "Gracenote" компанийн дүн шинжилгээний багийн ахлах Саймон Гливээс тодруулахад “Бидний бүтээсэн алгоритм дээр ирж буй өгөгдлүүд дээр үндэслэн энэ тооцоог гаргадаг. Жишээлбэл, бид М.Уранцэцэгийг гуравдугаар байр орно гэж үзсэн. Гэсэн хэдий ч яг тэмцээний өдөр энэ тамирчин маань илүү амжилт үзүүлж эсвэл тааруу байж болно шүү дээ. Юу болохыг харцгаая. Монгол Улсыг мөнгө, хүрэл медаль авна гэж тооцоолсон. Энэ бол бидний таамаглал. Гэхдээ энэ жилийн олимпийн наадмын хувьд олон хүчин зүйлээс шалтгаалан тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байна” гэв.

Монгол Улсын талаар гаргасан тэдний судалгаанаас харахад, жүдо бөхийн төрөлд эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд МУГТ М.Уранцэцэгийг хүрэл, эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд Ц.Цогтбаатарыг мөнгөн медаль хүртэнэ гэж тус тус үзжээ. Харин боксын төрөлд Э.Цэндбаатарыг хагас хөнгөн жинд өрсөлдвөл тавдугаар байрт, хөнгөн жинд өрсөлдвөл зургадугаар байрт орно гэж тооцжээ. Мөн МУГТ Д.Сумъяа, Ё.Басхүү, Саеид Моллаей, Т.Тулга, МУГТ С.Батцэцэг нарыг төрөл бүрдээ дээгүүр амжилт үзүүлнэ гэв.

"Gracenote" компани 2016 оны Рио де Жанейрогийн олимпийн наадмын өмнөхөн мөн урьдчилсан таамаглалаа танилцуулж байсан бөгөөд тэд медалийн тоогоороо тэргүүлэх гурван улсын дарааллыг болон багийн дүнгээр тэргүүлэх 10 улсын наймыг нь зөв тооцоолж байжээ. Мөн 2018 оны өвлийн олимпоос Норвеги улс түүхэндээ байгаагүй олон медаль авч, Герман улсын дээр жагсана гэдгийг ч тооцоолж байв.

Токио-2020 олимпийн 21 эрх аваад буй Монголын баг тамирчид

  • Буудлага – Ц.Анударь
  • Буудлага – Э.Даваахүү
  • Буудлага – О.Есүгэн
  • Буудлага – О.Гүндэгмаа
  • Чөлөөт бөх – Т.Тулга
  • Чөлөөт бөх – С.Батцэцэг
  • Чөлөөт бөх – Ц.Намуунцэцэг
  • Чөлөөт бөх – Б.Болортуяа
  • Чөлөөт бөх – Б.Хонгорзул
  • Чөлөөт бөх – О.Бурмаа
  • Чөлөөт бөх – М.Лхагвагэрэл
  • Бокс – Б.Чинзориг
  • Бокс – Э.Цэндбаатар
  • Бокс – Н.Мягмаржаргал
  • Сагсан бөмбөгийн 3х3 эмэгтэй шигшээ баг
  • Хөнгөн атлетик – Б.Сэр-Од
  • Хөнгөн атлетик – Б.Бямбажав
  • Хөнгөн атлетик – Б.Мөнхзаяа
  • Байт харваа – Б.Отгонболд
  • Ширээний теннис – Э.Лхагвасүрэн
  • Ширээний теннис – Б.Болор-Эрдэнэ

Мөн сагсан бөмбөгийн 3х3 эрэгтэй шигшээ баг, усан сэлэлт, хүндийн өргөлт, таеквондо, жүдогийн тамирчид олимпийн эрхээ авахаар бэлтгэл сургуулилтаа базааж, олимпийн эрхийн оноо цуглуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ЗөвЗөв
9
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж