"Та эмчээс ялгаагүй гэхэд нь битүү хувцсан дотроо уйлж байлаа" | News.MN

"Та эмчээс ялгаагүй гэхэд нь битүү хувцсан дотроо уйлж байлаа"

"Та эмчээс ялгаагүй гэхэд нь битүү хувцсан дотроо уйлж байлаа"

"Та эмчээс ялгаагүй гэхэд нь битүү хувцсан дотроо уйлж байлаа"

Энэ бүсгүйг Б.Дарьсүрэн гэдэг. Тэрбээр өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эрүүл энхийн манаанд зогсч буй эгэл баатруудын нэг. Халдварт өвчин судлалын үндэсний төвд гурав дахь жилдээ асрагчаар ажиллаж буй түүнтэй холбогдож цөөн хором ярилцлаа. 


Та бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу. Хэчнээн жил эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байна вэ?

-Би эрүүл мэндийн байгууллагад ес дэх жилдээ ажиллаж байна. “Гурван гал” эмнэлэгт зургаан жил ажиллаж байгаад 2018 оны зургаан сараас ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тасагт ажиллаж эхэлсэн. Одоо нийт гурван жил ХӨСҮТ-д асрагчаар ажиллаж байна.

Халдварын тархалт нэмэгдсээр байгаа энэ цаг үед эмч эмнэлгийн ажилтнууд гэртээ харих завгүй ажиллаж байна. Ажлын ачаалал хэр байна вэ?

-Цар тахал гарсантай холбоотойгоор сүүлийн нэг жил гаруй хугацаанд ХӨСҮТ-ийнхэн бүгд л бэлэн байдлын зэрэгт ажиллаж, нойр, хоолгүй зүтгэж байна. Эмчилгээнд 14 хоног ажиллана. Эмчилгээнээс гараад 14 хоног буудалд тусгаарлагдана. Өдөр 13.00 цагт хоол барьж ороод, орой 21.00 цагийн үед гарч ирнэ. Энэ бол эмч, ажилтнууд бидний хувьд бүрэн ажлын хуваарьт шилжсэн хэлбэр юм. Тусгаарлалтаас гараад гэртээ харилаа гэхэд  дээд тал нь хоёр хоног л байна.

Халдварын голомтод ажиллаж байгаа учраас зайлшгүй хамгаалалтын битүү хувцас буюу ариутгал, хамгаалалтын өмсгөл өмсөнө. Өдөр бүрт тогтмол 8-10 цаг хамгаалалтын хувцас өмсөхөөр хамаг хөлс урсаад усан хулгана шиг л болчихно. Одоо нүдний минь дор маскны хүрээ тогтоод бүр удаж байна. Гэхдээ эрүүл л байвал энэ бол асуудал биш. Монгол хүн болохоор ч тэр үү, ер нь тийм барьсан хувцсанд ерөнхийдөө дасдаггүй юм шиг байгаа юм. Гэсэн ч дүрэм, журам, стандартыг мөрдөх ёстой. Би ХӨСҮТ-д өөрийн эрх ашгийг бус олон хүний эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд зүтгэж байна. Халдварын тархалт нэмэгдэж байгаа нь эмч нар болоод ажилчдын сэтгэлийг хамгийн их зовоож байна.

Одоо ажиллаж байгаа эмнэлгийнхний ачаалал хэтрээд удаж байгааг ихэнх хүмүүс мэдэж байгаа. Хамаг нөөц боломжоо шавхан  ажилласаар байна. Гэтэл илүү цагийн цалин хөлс, урамшуулал хугацаандаа бодогдохгүй байх тохиолдлууд гарахад мэдээж тодорхой хэмжээнд бухимдана. Гэхдээ манай удирдлагууд болоод салбар яамны зүгээс биднийг ойлгож, дэмжиж тулгамдаж буй асуудлыг аль болох богино хугацаанд шийдвэрлэж өгдөгт талархдаг. ХӨСҮТ-ийнхэн маш тэвчээртэй гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

-Голомтод ажиллахад ямар хүндрэл үүсч байна вэ. Эмч ажилтнуудын маань сэтгэл санаа хэр байна?

-Зөвхөн миний хувьд ч биш цар тахлын голомтод ажиллаж байгаа бүхий л эмч, сувилагч, ариутгагч, асрагч нар туйлдаж байгаа нь үнэн. Гэхдээ голомтод ажиллах хүн, хүчгүй болбол ямар их асуудал үүсэхийг тооцох боломжгүй шүү дээ. Бид өдөржин хамгаалалтын хувцастай, цай, хоол ч идэх завгүй шахуу бүтэн жил гаруй хугацааг ардаа үдлээ.

Өдөрт илрэх шинэ тохиолдлын тоо хэд дахин нэмэгдэж байхад ард үлдсэн гэр бүлийнхэн минь биднийг халдвар авахгүй байгаасай л гэж залбирч сууна. Тиймээс бид ард олны өмнө, гэр бүлийнхнийхээ өмнө ч өндөр үүрэг хариуцлага хүлээж байна.

Ачаалал ихэссэн үед байн байн ариун цэврийн өрөө орох боломжгүй. Хамгаалалтын хувцсыг амархан тайлах боломжгүй учраас хүндрэл байлгүй яахав. Нулимсаа залгина гэдэг шиг урсаж байгаа хөлсөө яаж ийж байгаад шингээчихээд л ажлаа үргэлжүүлнэ. Ариутгал халдваргүйтгэлийн бодис цацсаны дараа цаг тутамд тогтмол цэвэрлэхгүй бол өнгөр тогтох асуудал үүснэ. Тиймээс ээлжийн хугацаандаа ажлаа амжуулахыг л хичээнэ. Үнэндээ бол нөхцөл байдал чанга, хэцүү байгаа. Гэлээ гээд өргөсөн тангаргаасаа няцахгүй шүү гэж өөртөө амалдаг.

Анх хэрхэн эрүүл мэндийн салбарт ажиллахаар болсон тухай дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Хэдийгээр би туслах сувилагчийн мэргэжлээр суралцаж, эмч мэргэжлийг эзэмшээгүй ч эмнэлгийн байгууллагад зүтгэж буйдаа сэтгэл зүрхнээсээ огшиж явдаг. Анх “Гурван гал” эмнэлэгт төрөхийн тасагт ажилд орж байхад эхний өдрөө л "Ээ бурхан минь. Би энд ажиллаж чадахгүй юм байна" гэж шантарч байлаа. Тэр бодол минь эхээс дөнгөж мэндэлж буй нярайг хараад хормын төдийд үгүй болсон. "Би яагаад чадахгүй гэж. Би чинь ээж хүн, ирээдүйд охид минь ч ээж болно. Энэ сайхан ажилд заавал мэргэшнэ" гээд л өөртөө амлаж байсан санагдана. Түүнээс хойш мэргэжилдээ, ажил албандаа үнэнч байхын сайхныг л мэдэрч явна. Шантрах асуудал бол харьцангуй бага шүү дээ. Урам зориг мохоход л сэтгэл санаа хямарна уу гэхээс ажлын ачаалал их байсан ч эдгэрч байгаа хүмүүсээ хараад сэтгэл тэнийгээд л явчихдаг.

Голомтод ажиллахаар гэрийнхэн нь санаа их зовдог байх даа?

-Тангараг өргөсөн эмч хүн учраас бидэнд шантрах эрх байхгүй. Гэртээ үр хүүхэд, хань ижлээсээ урам зориг авч, эмнэлэг дээрээ эдгэрсэн хүмүүсээ хараад баярлаад л явчихдаг.

-Хүмүүс эмч мэргэжилтнүүдийн гавьяа гэж их ярьдаг ч өвчтнийг асарч анагаахад гол үүргийг та бүхэн ч мөн гүйцэтгэдэг шүү дээ. Үйлчлүүлэгчээсээ сонсож байсан хамгийн сайхан урмын үг юу байв?

-Халдвартай хүмүүсийн хэвтэн эмчлүүлэх тоо нэмэгдэж байгаа. Түүний хэрээр эмч мэргэжилтэн, ажилтнуудын ачаалал дагаад өснө. Энэ цаг хугацаанд ажил үүргийг минь зэрэг цолоор ялгалгүй ойлгож, эмч нар шиг хүндэлж буй ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн хэлэх урмын үгсээр дахин төрж, эрч хүч авч байна.

Эмчлүүлж байсан нэг иргэн өвөл эмч нарын баярын үеэр "Та бол эмчээс ялгаагүй мэргэжилтэн. Таныг энд өчнөөн олон цаг ажиллаж байгааг хараад маш их бахархдаг" гэдэг үгийг сонсоод битүү хувцас дотроо уйлж байлаа. "Би тусгаарлалтад байгаа учраас та бүхэнд баярласан сэтгэгдлээ илэрхийлж чадахгүй байна" гээд чин сэтгэлийн үгсийг сонсоход ажлаад л баймаар санагдсан.

-Олон нийтийн сүлжээгээр эмч ажилтнуудад буруу өгөх хандлагууд гарч байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Цар тахал, өвчин зовлон хэлж ирдэггүй. Хэн ч халдвараар өвчилж, эмчлүүлж, эдгэж болно. Тэр бүрт халдварын тохиолдлын тоог эмч мэргэжилтнүүд, голомтод ажиллаж буй алба хаагчдыг зэмлэж байгаад маш их гомддог. Бид бас л гэр бүлтэй, үр хүүхэдтэй эрүүл саруул сайхан амьдрахыг хүсч байна. ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүс болон ажилчдын хувьд ганц бие ээж, бие муутай өвөө, эмээ, нялх хүүхэдтэй ээжүүд, туслах хамаатан садан, үр хүүхэдгүй төрөл бүрийн нөхцөл байдалтай хүмүүс байна.

Бид хэнийг ч ялгалгүй харилцаж, туслахыг зорьж ажиллаж байна. Иргэд олон нийтийн сүлжээгээр сөрөг сэтгэгдлүүд илэрхийлж байгааг хараад яг тэр бүсэд нь байгаа хүний нүдээр харахад сэтгэл минь шимширдэг. Энэ олон цагийн хөдөлмөрийг маань хэн нэгний санамсар болгоомжгүй үйлдлээс болж массаар нь унагаана гэдэг чинь утгагүй шүү дээ.

-Нэг багт хэчнээн хүн ажилладаг вэ?

-ХӨСҮТ-ийн хувьд Covid-19 тасаг руу нэг ээлжийн багт дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй нэвтэрдэг. Эмч, сувилагч, асрагч, ариутгагч бид бүгд л нэг ижил зорилгын хүрээнд ажиллаж байна.

Олон нийтэд хандаж та юу сэрэмжлүүлмээр, захирмаар байна?

-Зарим хүмүүс "Зүгээр л ханиад шүү дээ" гэж хэлж байсан. Тэр хүмүүс ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлэхээр ирээд амаа барьж байгааг хараад иргэд минь сонор сэрэмжтэй байж, халдвар хамгаалалтын дүрэм журмыг сайтар дагаж мөрдөхийг л уриалмаар  байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлыг бид бүгд хамтдаа давж сайхан цаг ирэхийг хүлээж, ажиллаж байна даа.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
217
ЗөвЗөв
9
ХарамсалтайХарамсалтай
7
ХахаХаха
7
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

51 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-04-22 202.21.120.242

хүнд нөхцөлд ажиллаж байгаа эмч ажилтнууд эмэгтэйчүүддээ зориулан үндэсний үйлдвэрлэгчид нүүрний гоо сайхны тосноосоо бэлэглэхгүй юм байх даа

Avatar

Зочин 2021-04-22 202.21.109.115

Голомтонд ажиллаж байгаа багийн ажилтнууддаа эрүүл энх сайн сайханыг хүсэн ерөөе.Хамгаалалтын горимоо сайн барьж өөрсдийгөө маш сайн хамгаалаарай галын шугамын дайчид минь.

Avatar

зочин 2021-04-22 202.55.188.109

Халдварын голомтонд ажиллаж байгаа эмч мэргэжилтэн, эмнэлгийн ажилтнууд та нараараа бахархаж байнаа. Санасан бодсоноо эерэгээр түгээдэг мундаг бүсгүйнхээ жинхэнэ нэрийг сая л олж мэдлээ Ишигхэн Эгшиглэн минь. ЭНЭ ЦАГИЙН ЭГЭЛ БААТРУУД ТА НАРЫН МИНЬ НУРУУ ТЭНИЙЖ, ГЭР БҮЛ, ҮР ХҮҮХЭДТЭЙГЭЭ СЭТГЭЛ АМГАЛАН СУУХ ЦАГ ОЙРХОН БАЙХ БОЛТУГАЙ. БИД ХАМТДАА. /мэргэжил нэг хамтран зүтгэгчээс нь/

Avatar

Зочин 2021-04-22 103.26.195.207

Та нар минь эгэлгүй даруу мундаг баатарууд шүү.

Avatar

Zochin 2021-04-22 202.9.47.25

Saihan setgeltei ta nartaa bayarlalaa!hymyysiig avardag daruuhan egelhen baatruud shyy.gants neg oviloggyi muuhai hymyysees bolj bygd hetsy bgaa.uuchlaarai

Avatar

Зочин 2021-04-22 202.126.88.57

ХӨСҮТн бүх эмч.сувилагч.асрагч нартаа баярлаж талархаснаа илэрхийлье .Та нар минь мундаг шүү

Avatar

Zochin 2021-04-22 202.9.46.209

Baharhaj bn .

Avatar

шудрага иргэн 2021-04-22 202.9.46.82

Чамаараа үнэхээр бахархаж б.на.Та нар бол жинхэнэ баатарууд. Авлигач шүүгчдийн цалинг хасч эмч та нартаа өгөх юмсан

Avatar

Зочин 2021-04-22 124.158.86.19

эмч сувилагч нараа хайрлаж бна. Толгой дээо нь ажиллаж бга дарга сайд төрийн албатуудын гайгаар хүнээөдөр бүр алдаж бна. Намын 100 жил хийж бхаар хэдэн амьсгалын аппарат авчих мөнгийг ард иргэдийн хандиваар баярлаж яаж чадаж бнаа. Хүрэлсүх үхээч өөрөө. Вазцинаа чанартайг нь авчихгүй сэтгэлгүй төрч юм .

Avatar

Tuya 2021-04-22 73.183.156.23

96 nastai wheelchair deer suudag emgen amisgaliiin appparatand orchihson hynd baisnaa davaad garaad irehiig harj l bailaa. Zaluuchuud emnelgiin ajilchdaa demjsen sain duriin hodolgoon ornuulbel saihan uil bolno doo. End sain duriinhan lunch handivlah, coffee shop 20% discount ogoh zereg demjdeg. Ta nar mini STRONG baigaarai!!!

Avatar

Tuya 2021-04-22 73.183.156.23

Gehdee world ter chigeeree l iim bna bitgii chicken tsarail gej ooriigee zorigjuuldag bailaa. Emnelgiin ajilchdiin hamgiin ih COVID-iiin haldvar avch baigaa gazar ajilchdiin BREAK ROOM gesen sudalgaa baidag yum bna lee. COVID ehelsnees hoish ydiin tsaigaa mashin dotroo iddeg bolson odoo ch tegj baigaa. Barag l suuldee iim dygneltend hyrsen "Burhnii zursan zurgaar boldog yum bish uu" gej … 30 nastai bulchin shormos ni zangirsan saihan zaluu davahgyi burhnii orond yavchisan baihad 96 nastai

Avatar

Tuya 2021-04-22 73.183.156.23

USA-d covid-iin golomtond ajillasan nurse bna aa. 1. K95 maskniihaa dotor jiriin mask zuuvel nuurend orom garah ni baga baidag. Golomtond bailada ali boloh baga yarij baival /ooriiigee hamgaalna/ zugeer tiim uchraas tsaasan deer tomoor bichij ovchtonteigee haritsaj baival zugeer yum bna lee. Neg davhar ovchtonoo barag ter chigt ni burhniii orond aldchihaar barag ooroo aigaad "Margaash yaj ajildaa yavna aa ajlaasaa garaad gertee suudag ch yum bilyy" gej bodson odor olon.

Avatar

Зураач Лондон 2021-04-22 5.64.133.30

Энэ цагийн БААТАРУУД |

Avatar

Ари 2021-04-22 66.181.179.207

Мааш их баярлалаа. Ийм нөхцөлийг ойлгож дэмждэг ар гэрийнхэнд ньбас баярлалаа. Сайхан цаг хурдан ирээсэй дээ. Та нартаа эрүүлийг хүсье.

Avatar

Хүннү 2021-04-22 202.55.188.33

Та нарыг хайралж байна, биширч байна. Нөхцөл байдал маш хүнд боллоо. Халдвартай хүмүүс өдөрт 1300 давчлаа, нас барагсад улам нэмэгдэж 5-с буухаа байчихлаа! Одоо яадаг юм билээ дээ. Та нар л эрүүл байгаасай.

Avatar

Irgen 2021-04-22 24.13.36.85

Eruul enkhiig huse! Ene tsagin baatruudadaa!

Avatar

ЗОЧИН 2021-04-22 202.21.108.237

зүгээр л ханиад хэмээн бодож маск зүүдэггүй бээлий өмсдөггүй нөхдүүдэд энэ байдлыг сэтгүүлч нар сайн сурвлажилж ойлгуулах хэрэгтэй. Дээгүүрээ сонгууль гээд завгүй сонгуульд болохоор мөнгө гаргана. Амьсгалын аппарат авах болохоор мөнгө байхгүй
Биднийхээ төлөө нойр хоолгүй тэмцэж байгаа та нартаа баярлалаа. Бурхан та нарыг минь ивээх болтугай.

Avatar

h** tenger min 2021-04-22 66.181.161.104

МУНДАГ, ЭГЭЛ БААТРУУДАА ЕРӨНХИЙЛӨГЧ МААНЬ ТОМ ШАГНААЧ ЭЭ, НЯМХҮҮ ДОКТОРООС АВАХУУЛААД БҮГДИЙГ НЬ МОНГОЛ ТӨР НЭГ ТОМ ҮНСЭЭЧ ЭЭ, АМЖИЛТ,

Avatar

Жанхуу амиа бодоод юун шагнах 2021-04-22 23.92.142.182

Ямар новшийн хулгайч сонгосоноо харж байгаа биз дээ.

Avatar

Зочин 2021-04-22 150.129.141.78

Мундаг шүү амжилт.

Avatar

Зочин 2021-04-22 202.126.89.136

Сайн сайхныг хүсэө ээ эмнэлгийнхэндээ

Avatar

Зочин 2021-04-22 59.153.115.224

Асрагч, сувилагч нар эмч нараас ялгаагүй ажлын хатууг нугалж их буян үйлддэг мэргэжил шүү.

Avatar

Зочин 2021-04-22 139.5.217.186

ТАНЫ ЯРИЛЦЛАГЫГ УНШААД СЭТГЭЛ ХӨДӨЛЖ, ОГШИЖ БАЙНА. ГАЛЫН ШУГАМАНД АЖИЛЛАЖ БУЙ ЭГЭЛ БААТРУУД ТА БҮХЭН ХАЛДВАРААС САЙН ХАМГААЛЖ, ЭРҮҮЛ БАЙГААРАЙ.

Avatar

ЗОЧИН 2021-04-22 66.181.183.137

ЖИНХЭН БААТАРУУД ЧИНЬ ЭНЭ ДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ САЙХАН СЭТГЭЛ ЭРГЭЭД ЗААВАЛ АЧ ТУСАА ӨГНӨ ДӨӨ

Avatar

Зочин 2021-04-22 192.82.78.194

Ууштгны аррагат байхгүй юм чн нас баралт багасахгүй дээ өөрсдийгөө хамгаале

Avatar

Зочин 2021-04-22 202.126.89.44

900 amisgaliin apparat 1 uushig orluulagch baigaa. Uushig orluulagch ashiglagdah shaardlaggui baigaa. Hutsmaar baival yumaa medej hutsmaar baina shuu

Avatar

Зочин 2021-04-22 202.126.89.44

900 amisgaliin apparat, 1 uushig orluulagch baigaa ter uushig orluulagch tuhuurumjiig ashiglah shaardlaggui baigaa. Yumaa medej hutsaarai malmin! Olon niytiig bitgii hudlaa medlegguigeeree tuurugduulj bai mahan tolgoit malnuudmin!

Avatar

Зочин 2021-04-22 103.26.192.43

Emnelegiin ajilchdiin yaruu aldar badartugui. saikhan yariltslaga bolj bna. yam, deed gazraas anhaarah heregteia bnaaa

Avatar

монгол хүн 2021-04-22 192.82.73.27

ГЭТЭЛ УИХ ын ЭРХЭМ ГИШҮҮД МААНЬ ӨВӨР ХООРОНДОО ХИМЛЭЛЦЭЖ, НӨГӨӨ Л НАМ СОНГУУЛИА ЭРХЭМ ЗОРИЛГОО БОЛГОН УЛЬГАЛЦГААГААД ЭНЭ СУВИЛАГЧ ШИГ НЭГ Ч АТУГАА ИРГЭНЭЭ ГЭСЭН СЭТГЭЛ ГАРГАЖ ИТГЭЛ ТӨРҮҮЛЭХ ЮМ ХИЙХГҮЙ БАЙСААР АРД ОЛОН НЬ ХАЛДВАРТ ТАХАЛААР ЯВААД ЭХЭЛЛЭЭ ДЭ! ХААНА БАЙНАА ? НӨГӨӨ ШУДРАГА НИЙГҮҮЛСЭНГҮЙ ЖАРГАЛМАА,АНУЖИН, ОДОНТУЯА,ДОРЖХАНД,ОЮУНЧИМЭГ

Avatar

монгол хүн 2021-04-22 192.82.73.27

ЖИРИЙН БИШ ХҮНД НӨХЦӨЛИЙН ЖИНХЭНЭ ЭГЭЛ ҮНЭН ИЙМ БУЙЗАА… ХАВАН НЬ ТУЛСАН ТЭР ХӨЛ ДЭЭР ХАЛАА СЭЛГЭЭГҮЙ ЗОГСОХ ТЭВЧЭЭР ЗӨВХӨН ТА НАРТ МИНЬ ЗАЯАСАН ГЭЛТЭЙ!!!ХАВДАРТАЙ НҮҮРЭНДЭЭ РЕЗИНЭН ООСОРТОЙ МАСК ЗҮҮГЭЭД ӨДӨРЖИН БИТҮҮ ХУВЦАСАН ДОТОР ХӨЛСӨӨ УРСГАН МИНИЙ ТӨЛӨӨ СЭТГЭЛЭЭ СЭМЛЭЖ ,ЗҮРХЭЭ ШАНАЛГАН ЗҮТГЭЖ БАЙГАА ТА НАРТАА ТАЛАРХАН СҮСЛЭЖ БАЙНА. ТА НАРЫГ МИНЬ БУРХАН ИВЭЭЖ, БУЯН ЧИНЬ ДЭЛГЭРЧ ЯВАГ!

Avatar

Ганбаатар 2021-04-22 192.82.71.36

Яармагийн Шинэ 300 ортой Эх нялхсын эмнэлгийн Б блокын 7 давхарт ажиллаж байгаа эмч, сувилагч, асрагч нарт маш их баярлалаа. Та бүхэнд сайн сайхныг хүсье. 63 настай хүндэвтэр очсон намайг энэ хүмүүс эмчлээд босгоод ирсэн дээ. Би 4/4-өөс 4/15 хооронд хэвтэж эмчлүүлсэн Ганбаатар гэдэг хүн байнаа.

Avatar

зочин 2021-04-22 202.9.40.180

энэ хүмүүсийн илүү цагийн хөлс мөнгийг бүрэн өгч л байдаг байгаа да манай дарга нар ч зөвхөн өөрийгөө бодно шүү

Avatar

Зочин 2021-04-22 106.186.208.29

Та нар бол жинхэнэ энх цагийн баатрууд. Бахархаж байна. Биеэ бодож, халдвар хамгааллаа чанд сахин, олон зуун өвчтэй хүмүүст амьдрал бэлэглээрэй. АМЖИЛТ!

Avatar

зочин 2021-04-22 103.212.118.128

Та нараар үнэхээр их бахархаж байна. Эрүүл энхийг хүсье.

Avatar

Зочин 2021-04-22 66.181.191.51

ta nariig oilgoj, demjij suugaa ni mash olon gedegt bitgii ergelzeerei.
hun uvduj zovson uedee l emch emnelgiinhnii achiig sanadag.

busdiin tuluu hoyorgui setgeleer zutgej baigaa ta buhendee zalbiran murgiye.
bi huvidaa chin setgeleesee emch, emnelgiin ajiltnuudiig hundetgej yavdag.

amjilt husie, biesee bodooroi

Avatar

Ам ажил, хариуцлага 2021-04-22 66.181.161.90

Ажил уурэг, хариуцлагаа ухамсарласан эгэл жирийн иргэний нэн бодит ярилцлага бн. Гэтэл яг одоо УИХ- ын гишууд юу ярьж бн? Дутуу дулимаг баталсан хууль, эрх мэдлийн булаацлал, эрх мэдэл, сонгууль гэж амаа цангатал ярьж бдаг. Эрх баригч МАН-д Ковидын тархалт, хуний амь эрсдэх хамаагуй болжээ!!! Энд тангараг ургусун эрх мэдэлтнуудийн уурэг хариуцлага, эгэл жирийн иргэний уурэг хариуцлагын ялгаа алд дэлэм зуруутэй бгааг ард иргэд минь анхаарна бизээ!!! Эгэл иргэн, эмч лугаа асрагч танд сугдун мургуе

Avatar

ЭГЭЛ БААТРУУДАД ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ 2021-04-22 64.119.27.12

ТАНЫ ЯРИЛЦЛАГЫГ УНШААД СЭТГЭЛ ХӨДӨЛЖ, ОГШИЖ БАЙНА. ГАЛЫН ШУГАМАНД АЖИЛЛАЖ БУЙ ЭГЭЛ БААТРУУД ТА БҮХЭН ХАЛДВАРААС САЙН ХАМГААЛЖ, ЭРҮҮЛ БАЙГААРАЙ.

Avatar

зочин 2021-04-22 59.153.115.178

ИЙМ ХҮМҮҮСИЙГ ЭХ ОРОНЧ ГЭЖ ХЭЛЭЭД БГАА ЮМ ДАА

Avatar

Зочин 2021-04-22 192.82.88.129

Сэтгэл үнэртэж байна даа Ямар олон ор дэр янзалж, угааж цэвэрлэх ажил хийдэг бол доо. Өөрийнхөө унтсан ганц ор, хэдхэн өрөөг цэвэрлэх ч заримдаа ядаргаатай байдаг шүү дээ.

Avatar

Зочин 2021-04-22 103.212.118.173

Энэ үеийн эгэлхэн баатар таньдаа баярлалаа. Бид хамтын хүчээр энэ үеийг давна. Цар тахлын үеээр бидний төлөө хүчин зүтгэж байгаа Засгийн Газар, УОК, ЭМЯ болон бүхий л хүмүүстээ талархалаа илэрхийлэе. Та бүхэн маань бас өөрсдийн эрүүл мэндээ сайн анхаараарай.

Avatar

Зочин 2021-04-22 202.126.88.129

Манай эмч сувилагч асрагч ариутгагч жолооч нар мундаг ажиллаж байгаа.ард түмэн мэддэг,бас бахархдаг шүү

Avatar

Зочин 2021-04-22 183.177.97.70

Ямар сайхан ярилцлага вэ. Энэ бүсгүйгээс эгэл хүний сэтгэл, төрийн албаны ёс зүй, ханхалж байна . Баярлалаа эрүүл мэндийн салбарынхныхаа ажил үйлсийг нүдэнд харагдтал хүүрнэлээ дээ. Та нартаа эрүүл энхийг хүсье.

Avatar

Зочин 2021-04-22 64.119.16.12

Эмнэлэгт очоод та нарыгаа хараад л сэтгэл санаа тайвширчихсан шүү. Та нар бүгд бидний хувьд баатар. Үүнийг тэнд очиж эмчлүүлсэн дотор нь орсон хүмүүс л мэдэрнэ. Та бүхнээр бахархаж хүндэтгэх сэтгэл өөрийн эрхгүй төрж байсан шүү.

Avatar

Зочин 2021-04-22 192.82.69.9

Эмч, сувилагч, асрагч, туслах, жолооч гээд та бүгдээрээ бахархаж байнаа. Хайрлахгүй байхын аргагүй хүмүүс. Хүн бүр өөр өөрийн ажил мэргэжилдээ үнэнчээр хичээж зүтгэж ажиллаад байхад л болоод явчихна даа. Маш сайхан ярилцлага болжээ.

Avatar

Энх цагийн баатар 2021-04-22 122.201.31.130

Та нар үнэхээр баатрууд юм аа. Та нартаа эрүүл энхийг хүсье. Төр засаг минь ковидын дараа энэ баатруудыг алдаршуулаасай.

Avatar

зочин 2021-04-22 202.179.26.65

Эмчээс гадна сувилагч , асрагч нар маш их үүрэг гүйцэтгэж байгаа. Та нар мундаг шүү. Та нар минь сөхөрвөл бид бүгд сөхөрнө, эрүүл байгаарай! Баярлалаа та нартаа

Avatar

Зочин 2021-04-22 103.229.122.109

МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮД МААНЬ ҮНЭХЭЭР АЖИЛСАГ ШҮҮ , БИЕЭ БОДООРОЙ .

Avatar

Дэмжлээ 100 хувь 2021-04-22 103.57.94.181

Эмчийн цалинг шүүгч, шүүгчийн цалинг эмч авах нь шударга болой.

Avatar

ИРГЭН 2021-04-22 158.208.192.248

Эмч шүүгч хоёрын цалинг сольж өгөх нь түмэн зөв.

Avatar

Zochin 2021-04-22 64.119.24.99

Үнэхээр мундаг шүү бахархаж бна эрүүл л бгаарай төр засаг минь цалин урамшууллыг нь ахиухан л өгч үзээрэй крантин 14 гэж шал дэмий шоучдад мөнгө үрж бхаар эдэндээ өгөөч

Avatar

зочин 2021-04-22 202.21.108.52

Авралын бурхан эмч эмнэлгийн ажилтнуудад боломжийн хирээр цалин хөлсийг нь төр засаг хар үзээсэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж