Зеленский Путиныг Донбасст урив

Хуучирсан мэдээ: 2021.04.21-нд нийтлэгдсэн

Зеленский Путиныг Донбасст урив

Зеленский Путиныг Донбасст урив

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ Ерөнхийлөгч Владимир Путиныг мөргөлдөөн болж буй Донбасст уулзахыг урьсан талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. “Нормандын дөрвөл”-ийн /Герман, ОХУ, Украин, Франц/ зөвлөхүүдийн уулзалт болон Донбассын мөргөлдөөний зохицуулах бүлгийн Аюулгүй байдлын дэд бүлгийн хурлын үеэр гал бүрэн зогсоох дэглэмийг сэргээх асуудлыг хэлэлцлээ. Мөн нөхцөл байдлыг аль болох үнэн зөвөөр ойлгохын тулд тусгаарлах шугам дээр уулзах саналыг гаргасан. Би сар бүр тэнд очдог. Ноён Путин! Би бүр цаашаа явж, дайн болж буй Украины Донбассын аль ч хэсэгт тантай уулзахад бэлэн байна” гэж Зеленский хэлсэн байна.

Зеленский, Путин нар 2019 оны сүүлээр Парист Германы канцлер Ангела Меркель болон Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нарын зуучлалтайгаар  анх удаа уулзаж байсан юм. Үүнээс хойш тэд нэг ч удаа нүүр тулан уулзаж байгаагүй билээ.

Сүүлийн өдрүүдэд хоёр орны хооронд зөрчилдөөн ширүүсч, Оросын цэргүүд Украинтай хил залгаа нутаг дэвсгэрт хүчээ зузаатгаж байгаа асуудал Барууныхны анхаарлыг татаж байгаа юм. Байдал ийнхүү хурцдаж байгаа тул Украин улс NATO-д элсэхэд бэлэн байгаагаа тус улсын Ерөнхийлөгч Зеленский удаа дараа илэрхийлсээр байгаа билээ.

Эх сурвалж: DW

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж