ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Москва хотын үзэсгэлэнгийн гол танхим болох “Манеж”-д 17 дахь удаагаа Холбооны хурал буюу парламентдаа хандаж үг хэлж байна. Энэхүү арга хэмжээг хэвлэл мэдээллийн 450 төлөөлөгч сурвалжилж буй бөгөөд нийт оролцогчид Covid-19-ийн шинжилгээнд гурван удаа хамрагджээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн илгээлтийн сэдвийг уламжлал ёсоор задладаггүй. Гэвч Владимир Путины энэ удаагийн илгээлтийн гол сэдэв хямралыг даван туулах, дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэх талаар Оросын төрийн тэргүүний Хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлжээ.
Холбоотой мэдээ