“Оюутолгой”-н зэсийн баяжмалын экспорт сэргэв

Хуучирсан мэдээ: 2021.04.21-нд нийтлэгдсэн

“Оюутолгой”-н зэсийн баяжмалын экспорт сэргэв

“Оюутолгой”-н зэсийн баяжмалын экспорт сэргэв

“Оюутолгой” төслийн талбайд өнгөрсөн гуравдугаар сард Covid-19-ийн хоёр тохиолдол бүртгэгдсэний улмаас урд хөрш хилээ тодорхойгүй хугацаагаар хааж, “Оюутолгой” ХХК-ийн зэсийн баяжмалын нийлүүлэлт зогссон билээ.

“Turquoise Hill Resources” компани дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн Монголоос БНХАУ-д нийлүүлэх зэсийн баяжмалын тээвэрлэлтийг хэсэгчлэн сэргээсэн талаар цахим хуудастаа мэдээлэв. Улмаар Улаанбаатар хотоор дамжуулан БНХАУ-д зэсийн баяжмал нийлүүлэх бусад хувилбаруудыг судалж буйгаа дурджээ.

“Оюу Толгой” ХХК 2021 оны I улиралд 45.4 мянган тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 29 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Баяжмал дахь алтны үйлдвэрлэл мөн 457 хувиар өсч, 145.6 мянган унц хүрсэнд олборлолт агуулга ихтэй үе рүүгээ шилжсэн нь нөлөөлжээ. Тус компани агуулга өндөртэй олборлолтын үе 2021 онд ч үргэлжлэх төлөвтэй байгааг дурдсан байна.

Эх сурвалж: TURQUOISE HILL RESOURCES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж