Хятадын компани дроноор аварга том QR код бүтээв | News.MN

Хятадын компани дроноор аварга том QR код бүтээв

Хятадын компани дроноор аварга том QR код бүтээв

Хятадын компани дроноор аварга том QR код бүтээв

Хятадын Шанхай хотод төвтэй видео тоглоом хөгжүүлэгч "Bilibili" хэмээх компани сурталчилгаагаа маш өвөрмөцөөр хийсэн нь олныг гайхшруулаад байна. Тус компани нь өөрсдийн бүтээсэн "Princess Connect! Re: Dive"  тоглоомыг татах аварга том QR кодыг олон зуун дроныг ашиглан тэнгэрт дүрсэлжээ.

Мөн тоглоомын нэр болон тоглоомын дүрүүдийг дүрсэлж харуулсан нь олон мянган хүний анхаарлыг татсан байна. Үүнийг харсан хүмүүс дроноор үүсгэсэн QR кодыг шууд уншуулан, тоглоомыг татаж авсан байна.

Дроны шоуг Хятадын “Damoda Intelligent Control Technology” компани хариуцсан бөгөөд тус компани дөрөвдүгээр сарын эхээр нэгэн зэрэг 3200 дрон хөөргөж, дэлхийн дээд амжилт тогоож байсан юм. Харин энэ удаа 1500 орчим дрон ашигласан байна.

"Princess Connect! Re: Dive" гэх видео тоглоом гурван жилийн өмнө Японд анх гарч байсан аж. Харин Хятад одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2020 оны дөрөвдүгээр сард нээлтээ хийж байжээ. Хятадад нээлтээ хийсний нэг жилийн ойгоороо энэхүү дроны шоуг зохион байгуулсан байна.

Эх сурвалж: Mothership.sg

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-21 185.220.100.250

)) Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу — https://tinyurl.com/27hxa9zz

Avatar

Зочин 2021-04-21 64.119.20.129

hytad bish solongosiin samsung neeltee hiisen

Avatar

Зочин 2021-04-21 150.129.143.133

ян-кан монгол улс хэрэлдсээр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж