Covid-19-ийн мутаци орж ирсэн эсэхийг шалгахаар дээж илгээжээ

Хуучирсан мэдээ: 2021.04.21-нд нийтлэгдсэн

Covid-19-ийн мутаци орж ирсэн эсэхийг шалгахаар дээж илгээжээ

Covid-19-ийн мутаци орж ирсэн эсэхийг шалгахаар дээж илгээжээ

Монгол Улсад  Covid-19-ийн мутацид орсон вирус орж ирсэн эсэхийг тогтоолгохоор Япон, Өмнөд Солонгос руу явуулсан шинжилгээний хариу энэ долоо хоногт ирэх аж.

Дэлхий дахинд нийт 141 сая гаруй хүн Covid-19-өөр өвчилж, гурван сая гаруй хүн уг халдварын улмаас нас бараад байгаа юм. Сүүлийн үед Covid-19-ийн мутацид орсон хэлбэр илүүтэй тархах болсон. Мутацид орсон вирус нь халдварлах чадвараар энгийн вирусээс 80 хувиар илүү байдаг. Монгол Улсын хувьд мутацид орсон вирусийг илрүүлэх лабораторигүй учраас илрүүлэх боломжгүй байгаа.

Одоогоор ДЭМБ болон бусад газрын дэмжлэгээр геномын дараалал тогтоох аппаратуудыг худалдаж авахаар ажиллаж байгаа ажээ. Мөн гурван мэргэжилтнээ энэ чиглэлээр Япон улсад сургалтад хамруулж байгаа юм. Мэргэжилтнүүд энэ сарын сүүлээр буцаж ирэх аж.

"Мутацид орсон вирус Их Британи улсаас гадна 30 гаруй оронд бүртгэгдсэн. Судлаачдын бичиж байгаагаар мутацид орсон вирусийн халдвар авсан үед гүйлгэх, суулгах, бөөлжих шинж тэмдэг нь илүү давамгай байгаа аж. Мөн хүүхэд, залуусыг өвчлүүлэх нь их бөгөөд маш хурдан тархаж байгааг эрдэмтэд анхааруулсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж