Төлбөрийн картын гүйлгээг түр зогсоохыг мэдэгдэв

Хуучирсан мэдээ: 2021.04.21-нд нийтлэгдсэн

Төлбөрийн картын гүйлгээг түр зогсоохыг мэдэгдэв

Төлбөрийн картын гүйлгээг түр зогсоохыг мэдэгдэв

Төв банк Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн хүрээнд төлбөрийн системийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэ дэвшилтэт гүйлгээний төрлүүдийг дэмжих зорилгоор дэд бүтэц, програм болон техник хангамжийн шинэчлэлүүд хийж буй.

Тус төслийн хүрээнд банк хоорондын төлбөрийн картын системийг шинэчлэх ажлыг 2021 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 00:00–04:00 цагийн хооронд нэвтрүүлэх тул дурьдсан хугацаанд банк хоорондын төлбөрийн картын гүйлгээ бүрэн зогсохыг мэдэгдлээ.

Дээрх хугацаанд төлбөрийн картын ATM, ПОС, цахим худалдаа зэрэг гүйлгээ түр зогсох  бөгөөд банкуудын интернэт банк, мобайл банк, цахим банкны гүйлгээ хэвийн ажиллах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж