Сонгуулийн ерөнхий хороо цахим уулзалтыг санаачлан зохион байгууллаа | News.MN

Сонгуулийн ерөнхий хороо цахим уулзалтыг санаачлан зохион байгууллаа

Сонгуулийн ерөнхий хороо цахим уулзалтыг санаачлан зохион байгууллаа

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос санаачлан сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд оролцогч төрийн байгууллагуудтай хамтарч  Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн намууд болон төрийн бус зарим байгууллагуудын төлөөлөлтэй өнөөдөр /2021-04-21/ цахим уулзалт зохион байгууллаа.

Цахим уулзалтад МАН, УИХ дахь АН-ын бүлэг, ИЗНН-МАХН-МУНН-ын “Та бидний эвсэл”, “Зөв хүн электорат” эвслийн төлөөлөгчид оролцов.

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран уулзалтыг нээж үг хэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн онцлог, түүнийг хэрэгжүүлэхэд анхаарвал зохих асуудлууд, сонгуулийн өмнөх бэлтгэл ажлын явц, цар тахлын үед хүндрэл учруулж болзошгүй зарим асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн анхаарч ажиллаж буйд уулзалтад оролцогсдын анхаарлыг хандуулав. Тэрээр цааш ньЕрөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил цаг хугацааны хуваарийн дагуу явагдаж байгаа”-г онцлон тэмдэглээдхамгийн гол нь улс төрийн намууд хуульдүрмээ чанд сахин биелүүлэхийн сацуу хүний эрхийг хүндэтгэсэн, авилга, ашиг сонирхолын зөрчилгүй, шударга, ил тод, нээлтэй сонгууль явуулахын төлөө хамтран ажиллах”-ыг уриаллаа.

Цахим уулзалтын үеэр Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа, сонгуулийн сурталчилгаа, сонгуулийн ажиглалт хийх, ажиглагчийн эрх, үүрэг, сонгогчдод чиглэсэн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, санал тоолох төхөөрөмжийн талаар танилцуулга хийв.

Мөн сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд оролцогч төрийн байгууллагууд тодруулбал, Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газар, Цагдаагийн ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, Харилцаа холбооны зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газраас тус тус өөрсдийн  чиг үүргийн хүрээнд сонгуулийн хууль тогтоомжийгхэрэгжүүлэх, сонгууль зохион байгуулахтай холбоотоймэдээлэл хийж уулзалтад оролцогсдын сонирхсон асуултад хариулт өглөө.

Уулзалтад оролцож буй төрийн бус байгууллагуудын зүгээс сонгуулийн үеэр сонгогчдод мэдээлэл хүргэх 1800-2800 дугаарын утас ажиллаж байгаа талаарх мэдээллийг хүргэх, сонгогчдын боловсролын асуудалд хамтран ажиллах, мэдээ мэдээллийг иргэдэд тэгш, хүртээмжтэй хүргэх асуудалд төрийн байгууллагууд, улс төрийн нам, нэр дэвшигчид анхааран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл авах эрхийг хангаж ажиллахыг уриаллаа гэж СЕХ-ноос мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Nyamdorj 2021-04-21 198.144.121.93

МАН-ын байрны 6 давхарт хөл хориог үл тоомсорлон Хүрэл SUKH хүн олноор цуглуулж, Ковид тараах нөхцөл үүсгэж байна. Ялангуяа 4 сарын 21-23-ны өдрүүдэд ЭМЭГТЭЙ төрийн албан хаагч хүнийг дуудаж авчрахыг!! Энэ бол ажлын байрны шууд дарамт, албан тушаал эрх мэдлийн хүрээнд элдэв дарамтыг үзүүлдэг Хүрэл SUKH ичмээр юм… намын дарганцар хүн..өрөвдүүлэн байж сонгуульд орохгүй ээ, чамайг ард түмэн аль хэдийнээ таньж мэдсэн Хүрэлээ

Avatar

Зочин 2021-04-21 185.220.100.250

))))) Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу — https://tinyurl.com/27hxa9zz

Avatar

Зочин 2021-04-21 134.101.62.210

МАН ард түмнээ ядууруулж өөрсдөө хагартал баяжиж монголын ард түмний эв нэгдлийг задлан бутаргаж байгаа нь МАН г татан буулгах хангалттай нөхцөл. Ерөнхийлөгч үндсэн хуульд заагдсан эв нэгдлийг хамгаалах үүргээ биелүүлж байна. Монголын мянга мянган эх орончдыг хөнөөсөн түүх нь зайлшгүй татан буугдах дараагийн нөхцөл. Дараагийнх нь төрийн албыг төрөлийн алба болгосон, жду, концес, лиценц гээд …. явж өгнө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж