Сонгуулийн ерөнхий хороо цахим уулзалтыг санаачлан зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2021.04.21-нд нийтлэгдсэн

Сонгуулийн ерөнхий хороо цахим уулзалтыг санаачлан зохион байгууллаа

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос санаачлан сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд оролцогч төрийн байгууллагуудтай хамтарч  Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн намууд болон төрийн бус зарим байгууллагуудын төлөөлөлтэй өнөөдөр /2021-04-21/ цахим уулзалт зохион байгууллаа.

Цахим уулзалтад МАН, УИХ дахь АН-ын бүлэг, ИЗНН-МАХН-МУНН-ын “Та бидний эвсэл”, “Зөв хүн электорат” эвслийн төлөөлөгчид оролцов.

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран уулзалтыг нээж үг хэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн онцлог, түүнийг хэрэгжүүлэхэд анхаарвал зохих асуудлууд, сонгуулийн өмнөх бэлтгэл ажлын явц, цар тахлын үед хүндрэл учруулж болзошгүй зарим асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн анхаарч ажиллаж буйд уулзалтад оролцогсдын анхаарлыг хандуулав. Тэрээр цааш ньЕрөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил цаг хугацааны хуваарийн дагуу явагдаж байгаа”-г онцлон тэмдэглээдхамгийн гол нь улс төрийн намууд хуульдүрмээ чанд сахин биелүүлэхийн сацуу хүний эрхийг хүндэтгэсэн, авилга, ашиг сонирхолын зөрчилгүй, шударга, ил тод, нээлтэй сонгууль явуулахын төлөө хамтран ажиллах”-ыг уриаллаа.

Цахим уулзалтын үеэр Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа, сонгуулийн сурталчилгаа, сонгуулийн ажиглалт хийх, ажиглагчийн эрх, үүрэг, сонгогчдод чиглэсэн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, санал тоолох төхөөрөмжийн талаар танилцуулга хийв.

Мөн сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд оролцогч төрийн байгууллагууд тодруулбал, Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газар, Цагдаагийн ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, Харилцаа холбооны зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газраас тус тус өөрсдийн  чиг үүргийн хүрээнд сонгуулийн хууль тогтоомжийгхэрэгжүүлэх, сонгууль зохион байгуулахтай холбоотоймэдээлэл хийж уулзалтад оролцогсдын сонирхсон асуултад хариулт өглөө.

Уулзалтад оролцож буй төрийн бус байгууллагуудын зүгээс сонгуулийн үеэр сонгогчдод мэдээлэл хүргэх 1800-2800 дугаарын утас ажиллаж байгаа талаарх мэдээллийг хүргэх, сонгогчдын боловсролын асуудалд хамтран ажиллах, мэдээ мэдээллийг иргэдэд тэгш, хүртээмжтэй хүргэх асуудалд төрийн байгууллагууд, улс төрийн нам, нэр дэвшигчид анхааран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл авах эрхийг хангаж ажиллахыг уриаллаа гэж СЕХ-ноос мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж