Шигшээ багийн тамирчид вакцины хоёр дахь тунгаа хийлгэв

Хуучирсан мэдээ: 2021.04.21-нд нийтлэгдсэн

Шигшээ багийн тамирчид вакцины хоёр дахь тунгаа хийлгэв

Шигшээ багийн тамирчид вакцины хоёр дахь тунгаа хийлгэв

Монголын үндэсний олимпийн хороо, Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран Улсын онцгой комисс болон Засгийн газрын хэрэг эрхлэх газарт “Токио-2020” олимп, паралимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдыг вакцинд хамруулах хүсэлт гаргасны дагуу өнгөрөгч гуравдугаар сарын 10-нд эхний тунг хийсэн билээ. Тэгвэл өнөөдөр/2021.04.21/ вакцинжуулалтын хоёрдугаар тунг үндэсний шигшээ багийн ихэнх тамирчдад хийлээ.

Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд олимпийн 15, паралимпийн долоон төрөлд нийт 270 тамирчин, дасгалжуулагч харьяалагддаг. Үүнээс эхний ээлжинд буюу хуваарийн дагуу бадминтон, усанд сэлэлт, бокс, жүдо, чөлөөт бөх, 3х3 сагсан бөмбөг, тэквондо, байт харваа, хүндийн өргөлт, гимнастик, пара тэквондо, пара байт, пара буудлага, пара пауэрлифтинг зэрэг спортын төрлийн 190 тамирчин, дасгалжуулагчдад "АстраЗенека" вакцинын хоёрдугаар тунг хийсэн байна.

Монголын баг тамирчдын олимпийн эрх олгох Ази тивийн болон ДАШТ-д оролцох, эрхийн оноо цуглуулах цуврал тэмцээнүүдэд өрсөлдөхөд вакцинд хамрагдсан нь олон талын чухал ач холбогдолтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж