“БНХАУ ажиллах хүчээрээ гүйцэгдэхгүйн тулд өрх бүр 3 хүүхэдтэй болох хэрэгтэй”

Хуучирсан мэдээ: 2021.04.21-нд нийтлэгдсэн

“БНХАУ ажиллах хүчээрээ гүйцэгдэхгүйн тулд өрх бүр 3 хүүхэдтэй болох хэрэгтэй”

“БНХАУ ажиллах хүчээрээ гүйцэгдэхгүйн тулд өрх бүр 3 хүүхэдтэй болох хэрэгтэй”

Хятадын судлаач нар ойрын ирээдүйд ажиллах хүчээрээ АНУ-д гүйцэгдэхгүй байж, эдийн засгаараа илүү гарахын төлөө хүүхдийн тоо хязгаарладаг бодлогоо бүрэн халах шаардлагатай хэмээн үзжээ.

Үнэхээр Бээжинд өдгөө шинэ төрөлтийн тоо ихээр буурч, нийт хүн амын насжилт  нэмэгдэж буй асуудалд анхаарал хандуулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Хятадын төв банкны энэ долоо хоногт хэвлүүлсэн судалгаан дээр энэ талаар дэлгэрэнгүй тайлбарласан байна. Тус нийтлэлд дурьдсанаар Хятадын гол өрсөлдөгч АНУ-ын ажиллах хүчний хэмжээ цагаачлалын бодлогоос шалтгаалан улам нэмэгдсээр байх төлөвтэй байгаа гэнэ.

Түүнээс гадна НҮБ-ын статистик баримтуудаас үзвэл, энэ байдлаараа АНУ ирэх 30 жилийн дотор ажиллах хүч 50 сая хүнээр нэнмэгдэн Хятадыг гүйцэх аж. Харин эсрэгээр Хятадын хүн ам 32 саяар буурч, ажиллах хүчний тоо төдий чинээ багасах гэнэ. Түүнчлэн Хятадын хүн амын ихэнх хувийг өндөр настнууд эзэлж, тэтгэвэрт гарах насыг нэмснээр ажиллах хүчний багагүй хувийг ахмадууд дүүргэх бол АНУ-ын хувьд салбартаа мэргэшсэнчадварлаг цагаачид ажиллах хүчний чадлыг хөгжүүлэх юм.

Эргэн харвал, 2019 онд Хятадын нийт хүн амын 70.6 хувь нь ажиллах хүч байсан бол АНУ-ын хувьд энэ тоо 65.2 хувь байжээ. Ийнхүү Хятад ажиллах хүчнийхээ хувьд АНУ-аас 5.4 хувиар давуу байсан нь цаашид багассаар 2035 он гэхэд 3.2 хувь болж, 2050 он гэхэд АНУ-ын ажиллах хүч Хятадынхаас 1.3 хувиар илүү гарах төлөвтэй байна.

Хятадын хүн амын тоо 2030 он гэхэд оргилдоо хүрч 1.46 тэрбум болох ба түүнээс хойш тасралтгүй буурсаар 2050 он гэхэд 1.4 тэрбум болох тооцоо бий. Цаашид ч настайчуудын тоо улам нэмэгдсээр байх тул Хятад улс дараагийн өрсөлдөгч Энэтхэгт ч ялагдах эрсдэлтэй юм. Учир нь Энэтхэгийн хүн ам зогсолтгүй өссөөр байгаа бөгөөд 2027 он гэхэд дэлхийн хамгийн их хүн амтай улс болно. Ингэснээр Энэтхэг улс ажиллах хүчний хувьд ч Хятадыг гүйцэх нь тодорхой.

Тиймээс судлаач нар эрх баригчдад аль болох яаралтай хүүхдийн тоо хязгаарладаг бодлогыг халахыг уриалан “Хятад орон нөхцөл байдлын өөрчлөлтөд ухаалгаар хандаж, боломжийг ашиглан оройтоогүй байгаа дээр тохирсон бодлого хэрэгжүүлэн үр дүнд хүрэх хэрэгтэй” хэмээн бичжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
17
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж