Оюутолгойн татварын маргаанд сөрөг нэхэмжлэл гаргахаар боллоо | News.MN

Оюутолгойн татварын маргаанд сөрөг нэхэмжлэл гаргахаар боллоо

Оюутолгойн татварын маргаанд сөрөг нэхэмжлэл гаргахаар боллоо

Оюутолгойн татварын маргаанд сөрөг нэхэмжлэл гаргахаар боллоо

Засгийн газарт зөвлөх үйлчилгээ үзүүлж буй хуулийн фирмийн зөвлөгөөг үндэслэн "Рио Тинто", "Туркойс Хилл Ресурсес" компанийг маргааны оролцогч тал болгож, сөрөг нэхэмжлэл гаргахыг дэмжлээ.

Засгийн газрын Ажлын хэсэг хуулийн фирмтэй тогтмол харилцаж, хариу тайлбарыг үндэслэлтэй бэлтгэн эцэслэж байна. Монгол Улсын эрх ашгийг хангуулах, Засгийн газрын байр суурийг хамгаалах зорилгоор гурван асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэж үзэн, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам болон холбогдох төрийн байгууллагад сөрөг нэхэмжлэл гаргах эрх олгож, зохих арга хэмжээ авах чиглэл өглөө. Үүнд "Рио Тинто", "Туркойс Хилл Ресурсес" компани  гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байж болзошгүй, Оюутолгой төсөлтэй холбогдуулж нийтийн албан тушаалтнууд хууль зөрчин, эрх мэдлээ урвуулан ашиглах замаар гадаадын хөрөнгө оруулагч талд илт давуу байдал олгосон байж болзошгүй асуудал багтаж байна.

"Оюу Толгой" ХХК-ийн 2013-2015 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн тайланд татварын хяналт шалгалт хийж холбогдох зөрчилд ногдуулсан шийтгэлийн хуудас, 2015, 2016 онд молибденд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцож төлөөгүй гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан шийдвэрийн талаар "Оюу толгой" ХХК 2020 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Арбитрын дүрмийн дагуу Лондоны олон улсын арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Арбитрын бүрэлдэхүүний гаргасан маргаан шийдвэрлэх хуваарийн дагуу Засгийн газар 2021 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн дотор хариу тайлбар гаргах байсан.

Гэвч "Оюу толгой" ХХК 2021 оны нэгдүгээр сарын 07-ны өдрийн татварын шинэ акттай [1] холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүсэлт гаргаж, Хөрөнгө оруулалтын гэрээний 14.1-д заасан шаардлагыг хангах хүрээнд Арбитрын бүрэлдэхүүн дээрх хугацааг 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр болгон хойшлуулаад байсан юм.

[1] Татварын ерөнхий газар 2016-2018 оны татвар төлөлтийн байдалд 2020 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр 649.4 тэрбум төгрөгийн шинэ акт тавьсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-21 185.220.100.250

)))))))))) Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу — https://tinyurl.com/27hxa9zz

Avatar

Мажиглам 2021-04-21 150.129.143.62

Зөвхөн татвар гэлтгүй,бусад хууль бус гэж үзэх үндэслэлтэй гэрээнүүдийн үр дагаварын одоо ирээдүйн хор хохиролыг баталгаажуулж байж үндсэн болон дараачийн гэрээнүүдийг хүчингүй болгож Шинээр гэрээ хийх бус уу у,Эс тэгвэл нөгөө олон хувьсагчтай гэрээ чинь хэвээрээ үлдэнэ шүүдээ,Танар татварын жоохон дутуугаар энэ асуудал хаах гэж бай гаа бол эртхэн зайлцгаа!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2021-04-21 203.91.115.44

Ганбаатар гишүүн л давагдашгүй зовлонд минь бага ч болов гэрэл гаргаж өгөх юмдаа ирээдүйд өвчин зовлон минь илаарших минь

Avatar

Би байна аа 2021-04-21 59.153.114.31

Оюутолгой болон бусад газраас гарч буй хүдрийн баяжмалд хөндлөнгийн сорьцийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй шүү. Худлаа зэс гэсэн хүдрийн дотор үнэт металл, алт, мөнгөний асар их баяжмал гаргаж байгааг олон эх сурвалжууд хэлж байна.

Avatar

Зочин 2021-04-21 192.82.68.24

Anhaaral tavisand bayarlaalaa

Avatar

Irgen 2021-04-21 103.26.195.110

Ene erguu pop Oyukiin zasgiig hurdan ogtsruulaachee

Avatar

Зочин 2021-04-21 103.229.123.176

Зөв шийдвэр гаргажээ. Юуны өмнө наад төсөл, төсөлтэй холбоотой гэрээнүүдээ сайн ойлгох хэрэгтэй байна. ТУЗ болон ажлын хэсэгт чинь шаардлага хангах санхүүгийн мэргэжлийн хүн байхгүй учраас асуудлаа бүрэн ойлгож чадахгүй байна. Ийм ч учраас ажлын хэсэг дээр чинь нэгдсэн ойлголтонд хүрэхгүй. Ийм хүн байвал асуудлын мөн чанарыг бусддаа тайлбарлаж таниулаад, нэгдсэн ойлголтонд хүрч ядаад байх юм байхгүй. Харин Ганбаатар, Даваасүрэн хоёр чинь мэргэжлийн бус ч гэсэн асуудлаа зөв баримжаалаад байна…

Avatar

МУ-ын ирээдүйг хулгайлагчид, хулгайчтай хамссан бууны нохдыг бид амьдралаасаа зайлуулна.. 2021-04-21 66.181.161.101

МУ-ын дайснууд, МУ-ын эрх ашгийг 5,10 цаасаар арилжиж өчүүхэн ходоодоо тэжээгчид энэ сайтаар иймэрхүү бичлэг бүрийн ард гарч ирдэг. РИО бол ийм л компани. ийм юм ойлгох чадваргүй манкурд боолуудыг эх орных нь эсрэг босгож бна шүү дээ.

Avatar

onom 2021-04-21 66.181.161.101

Чи юу мэддэг гэж ингэж хамар дор хагархай гэдэг шиг хуцаж байдаг бнаа. Чамайг бодвол 10 жил энэ асуудлыг яриад ирсэн хүн. Өнөөдөр ийм болохыг 10 жилийн өмнөөс ярьсан байдгийн. 2012 оны Ганбаатар, Баярцогт нарын ТВ мэтгэлцээнийг олоод үзээч. Юүтүүб дээр байж л байгаа. Тэр үед асууж байсан, ингэж боломжгүй байна гэсэн асуулт бүрийг Баярцогт няцааж байсан. Гэтэл өнөөдөр Баярцогт худал ярьж, Ганбаатар үнэн ярьж байсан нь батлагдчаад бүгд ингэж үстэй толгойгоо зулгааж байна. Чи бол МУ-ын дайсан.

Avatar

Зочин 2021-04-21 192.82.68.24

Su batbold buruutai biluu? Heheeh tatvarin margaand ni ganbaatar jonhuu 2 iig yavuulaarai, yalaad irne

Avatar

зочин 2021-04-21 49.180.19.96

Тууштай л бай. Тэд их тууштай.

Avatar

Зочин 2021-04-21 202.9.40.230

Амжилт хүсье!

Avatar

Шударга АРД 2021-04-21 192.82.74.243

10 хувийн даваасүрэн, дорнодын улаан хацарт ждү-чин Боовкаа гэсэн зөвхөн өөртөө ашиг хонжоо хайдаг, ОТ-г дөрөөлж ард түмний тархийг худал угаадаг нөхдүүдээс ихэд болгоомжлоорой. Наад хоёр нөхөр чинь хамгийн их үймүүлнэ.

Avatar

Бусдыг доромжилдог чи өөрөө юу хийсэн бэ...Урвагчаа... 2021-04-21 66.181.161.101

Чам шиг шудрага ард байдаг бол энэ МУ яах вэ. Чи бол МУ-ын дайсан, урвагч гэдэгт маргаан байхгүй болсон цаг шүү. Чи чаддаг бол Баабар ахыгаа дагуулж гаргаж ирээд наад үгээ хэлүүлээч. Чадах уу. чадахгүйшд одоо МУ-аас урвагчид арай ухаантайнууд нь нуувчиндаа орсон байгаа. Чи бол яахав нэг муу авч болохгүй хаяж болохгүй тролл л байгаа.

Avatar

Ари 2021-04-21 202.126.90.17

Монголчууд анх За гж хэлснээсээ дандаа ухарч ар хударгаар н хуйвалддаг. Тиймээс учраас гуйлгачин улсаараа хэвээр үлддэг

Avatar

Чам шиг юм ТРОЛЛ гэдгийг логикоор батлана... 2021-04-21 66.181.161.101

2012 оны Ганбаатар, Баярцогт нарын ТВ мэтгэлцээнийг үзнэ үү. Тэр үед Баярцогт бүх асуултыг няцааж, РИО-ийн гоё сайхан гэж магтаж, Ганбаатарыг юм мэддэггүй гэж баалсан. Гэтэл өнөөдөр тэр бичлэгийг үзсэн бүх хүн Баярцогт худал ярьж амны урнаар тархи угааж байж гэдгийг ойлгоно. Ганбаатар болоогүй үйл явдлын талаар асуулт асууж, ингэж боломжгүй байна, МУ-ыг ингэж доромжилж болохгүй гэж ярьж байсан бүх нь өнөөдөр батлагдаад байна. Бичлэг баримт нь байсаар байхад ингэж бхыг бодоход ТРОЛЛ бгаа.

Avatar

Зочин 2021-04-21 192.82.68.24

Ганбаатар гишүүндээ баярлалаа, та одооо очоод алаад өг, тань шиг хуульч Монгол улсад байхгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж