Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс Covid-19 илрүүлэх 10 мянган оношлуурыг Эрүүл мэндийн яаманд өнөөдөр /2021.4.21/ хүлээлгэн өглөө. Ингээд өнөөдрөөс эхлэн тус оношлуурыг эмнэлзүй, оношилгоонд албан ёсоор ашиглахаар ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ–үүдэд хуваарилж байгаа юм.
Тус оношлуурыг Эрүүл мэндийн яамны захиалгаар АШУҮИС-ийн эрдэмтэд нийлүүлж байгаа бөгөөд цаг хугацаа, санхүүг хэмнэж буйгаараа давуу талтай. Түүнчлэн шүлснээс шинжилгээ авах нь үйлчлүүлэгчдэд ямар нэгэн зовуурьгүй байх юм.
Монгол эрдэмтдийн бүтээсэн уг оношлуур нь гуравдугаар сарын 25-нд улсын бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд шинжилгээний хариу нь 90 минутад гарах юм. Гэхдээ хүн бүр шүлснээс сорьц авах шинжилгээ өгөх боломжгүй тул шинж тэмдэг илэрсэн хүнийг л шинжлэх аж.
Холбоотой мэдээ