Альпийн нуруун дахь толин байшин шүүмжлэл дагуулав

Хуучирсан мэдээ: 2021.04.21-нд нийтлэгдсэн

Альпийн нуруун дахь толин байшин шүүмжлэл дагуулав

Альпийн нуруун дахь толин байшин шүүмжлэл дагуулав

Швейцарийн Альпийн нуруунд баригдсан толин байшин ойр хавийнхаа шувуудад үхлийн занга болж байна хэмээн шүүмжлэл дагуулжээ. Тус байшинг Мираж Гстаад хэмээн нэрлэдэг бөгөөд америк дизайнер Даг Айткений бүтээл аж. Тэрбээр уг бүтээлээрээ Альпийн нурууны үзэсгэлэнт төрхийг улам тодруулахыг зорьсон аж.

Швейцарийн Гстаад дахь үзэсгэлэнт нугад баригдсан эл байшин битүү толиор бүрхэгдсэн бөгөөд жилийн дөрвөн улиралд байгалийн үзэсгэлэнт төрхийг ойлгон харуулдаг нь гайхалтай шинэлэг санаа юм. Гэвч шувуу ажиглагчид тус байшинг шувуудын хувьд үхлийн аюултай занга болсон хэмээн шүүмжилж байна. Учир нь маш хурдан нисч буй шувууд байшинг анзааралгүй ирж мөргөх эрсдэл ихтэй гэнэ.

Жишээлбэл, нутгийн уугуул иргэн “Энэ байшингийн загварыг гаргасан хүн маш буруу зүйл хийснээ ойлгох хэрэгтэй. Хэрвээ та байгальтай уусан нэгдэж харагддаг байшин барихыг хүсвэл чулуу, мод ашиглана уу. Тэгвэл хөөрхий шувуудын хувьд арай аюулгүй байх болно. Харин энэ байшин бол орчин тойрныхоо гүйдэг, нисдэг амьтан бүрд үхлийн аюултай занга болжээ. Хэрвээ би баян байсан бол энэ байшинг худалдаж аваад, газрын хөрстэй тэгшлэх байлаа” хэмээжээ. Түүнчлэн өөр нэг хүн “Энэ байшинг бүрсэн толь ямар үнэтэй байдаг вэ? Би тэднийг өөр материалаар сольмоор байна. Хэрвээ байшингийн материалыг солихгүй бол шувуудын хувьд мөнгөөр үнэлэшгүй их гарз учирсаар байх болно” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Харин Айткен бүтээлийнхээ талаар “Байшинг Швейцарийн шувуу хамгаалах нийгэмлэгтэй зөвлөлдөж байж барьсан. Барилгын хананд гурван см тутамд хар зураас татсан нь нүүж яваа болон уугуул шувуудад байшинг харагдуулах зорилготой” хэмээн тайлбарласан юм. Гэсэн ч иргэд гурван см тутамд зураас татах нь хангалттай биш хэмээн үзэж, эсэргүүцсээр байгаа гэнэ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж