Дэлхийн монголчууд Монголдоо туслахаар ярилцжээ

Хуучирсан мэдээ: 2021.04.21-нд нийтлэгдсэн

Дэлхийн монголчууд Монголдоо туслахаар ярилцжээ

Дэлхийн бусад орнуудтай харьцуулахад манай улсад Covid-19-ийн халдвар, өвчлөл хамгийн аюултай түвшинд хүрээд байна. Тухайлбал хүн амын тоонд ногдох хувиараа Хятад, Англи, ОХУ, АНУ-аас хэд дахин өндөр өвчлөл бүртгэгдэж байна. Халдварын тоо, нас баралтаараа олон улсад нэг, хоёрдугаарт бичигдэж байгаа Энэтхэг, Бразилаас ч илүү гарч, нөхцөл байдал улам хүндэрчээ.
Энэ хүнд хэцүү цагт Дэлхийн монголчуудын холбоо нь эх орондоо санаа зовж, тусалж дэмжихийг хүссэн  хүмүүсийн санаачлагыг дэмжиж, ээлжит бусаар хуралджээ. Улмаар тус холбооноос дэлхийн олон оронд ажиллаж, амьдарч буй монголчууддаа хандаж уриалга гаргасан байна. Түүнчлэн  Монгол Улсын Засгийн газар, Онцгой комисс, Гадаад яам, Элчин сайдын яам, Консулын газруудыг мөн хамтарч ажиллах хүсэлтийг тавьжээ. Холбогдох албаныхны дэмжлэгээр нэг ч болов монгол хүний тус дэм, хандив, сайхан сэтгэл эх орондоо тусламж болон ирнэ гэдэгт найдаж буйгаа тус холбооны мэдэгдэлд дурдсан байна.
"Энэ цар тахал, аюулын эсрэг монгол хүн бүр чадахаа хийж, иргэн дор бүрнээ хичээж, бие биенээ дэмжиж тусалж хамтарч ажиллах нь чухал юм. Гадаадад байгаа монголчуудын хувьд ч газар бүр байдал амаргүй байгаа учир хүндрэлүүд гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид чадна. Монголчууд нэгнээ аюул тохиоход хаядаггүй, тусалж дэмжиж чаддаг үндэстэн, хүмүүс гэдгээ харуулах цаг" хэмээн тус уриалгад дурджээ.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж