Олимпод оролцох тамирчдыг шүлсний шинжилгээнд хамруулна

Хуучирсан мэдээ: 2021.04.21-нд нийтлэгдсэн

Токио 2020

Олимпод оролцох тамирчдыг шүлсний шинжилгээнд хамруулна

Олимпод оролцох тамирчдыг шүлсний шинжилгээнд хамруулна

Токиогийн олимп болон паралимпийн наадамд оролцох тамирчдыг өдөр бүр Covid-19-ийг эрт илрүүлэх шүлсний шинжилгээнд хамруулах талаар судалж буйг албаны хүмүүс өнөөдөр/2021.04.21/ мэдээллээ.

Өнгөрөгч хоёрдугаар сард Япон улсын засгийн газар болон наадмын зохион байгуулагчид тамирчдад зориулсан гарын авлагыг гаргасан. Энэхүү гарын авлагад зааснаар дөрвөн хоногт нэг удаа Covid-19-ийн шинжилгээнд хамруулна гэсэн байна. Гэвч өнөөдрийн байдлаар мутацид орсон халдварын хувилбарууд олширч, илүү аюул учруулж байгаа учир тамирчдын шинжилгээний давтамжийг нэмж, өдөр бүр шүлсний шинжилгээнд хамруулахаар зорьж байгаа ажээ.

Гэхдээ халдварын шинж тэмдэг илэрч, ханилгаж, халуурсан тамирчдаас шүлсний бус PCR шинжилгээ авах гэнэ. Хэрэв шинжилгээний хариу нь эерэг гарвал шууд тусгаарлана.

Олон улсын олимпийн хороо болон Япон улсын засгийн газар олимпийн наадмыг ямар зохион байгуулалттай явуулахаа төлөвлөж байгаа бөгөөд энэ сарын сүүлээр олимпийн үеэр мөрдөх журмын хоёр дахь гарын авлагыг танилцуулах гэнэ.

Токиогийн олимп нээлтээ хийхэд 100 хүрэхгүй өдөр үлдсэн энэ үед Япон улсын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Covid-19-ийн дөрөв дэх давалгаа ирж буйг сануулсаар байна. Гэвч Япон улсын Ерөнхий сайд Ёшихидэ Сүга болон олимпийн наадмын албаны хүмүүс наадмаа товлосон хугацаандаа буюу долдугаар сарын 23-ны өдөр нээнэ гэдгээ удаа дараа мэдэгдсэн.

Токиогийн олимп болон паралимпийн наадамд оролцох тамирчдын тосгон Харүми хэмээх далайн эргийн бүсийн дүүрэгт байрладаг бөгөөд эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус тосгонд тамирчдаас шинжилгээ авах, сорьц цуглуулах төвийг байгуулж байгаа гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж