Тендерт оролцогчийн тодорхойлолтыг цахимаар олгохоор боллоо

Хуучирсан мэдээ: 2021.04.21-нд нийтлэгдсэн

Тендерт оролцогчийн тодорхойлолтыг цахимаар олгохоор боллоо

Төрийн худалдан авах ажиллагааны газар болон Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран шүүхийн архивын зарим  үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүллээ. Тухайлбал, тендерт оролцогчийн иргэний хэргийн шүүхэд хариуцагчаар оролцсон эсэх тухай тодорхойлолтыг Төрийн худалдан авах ажиллагааны газрын www.tender.gov.mn   системээр  дамжуулан цахимаар олгохоор болов.

Шүүхийн тусгай архиваас иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр олгодог “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх хэсэгт заасан уг тодорхойлолтыг 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн цахимаар авах боломжтой юм.

Тендерт оролцохыг сонирхогч иргэн, хуулийн этгээд Шүүхийн тусгай архивын тодорхойлолтыг авахдаа тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын 3-аас доошгүйхоногийн өмнө дээрх цахим системээр дамжуулан зааврын дагуу хүсэлтээ гаргана.

Захиалагч нь уг тодорхойлолтыг Төрийн худалдан авах ажиллагааны нэгдсэн системийн Хянан үзэх цэсийн “Лавлагаа”хэсгээс татаж тендер шалгаруулалтын үнэлгээнд ашиглана уу.

Шүүхийн тусгай архивын тодорхойлолтыг www.tender.gov.mn системээс цахимаар авах зааврыг энд дарж үзнэ үү.

  1. Төрийн худалдан авах ажиллагааны нэгдсэн систем ашиглах талаар лавлах бол Төрийн худалдан авах ажиллагааны газрын it@procurement.gov.mn цахим шуудан болон 263014, 263026, 267023 дугаарын утсаар,
  2. Шүүхийн тусгай архивын үйлчилгээтэй холбоотой асуудлаар мэдээлэл авах бол archive@judcouncil.mn цахим шуудан болон 70007082 дугаарын утсаар холбогдоно уу.

ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ   ШҮҮХИЙН ТУСГАЙ

  АЖИЛЛАГААНЫ ГАЗАР 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж