Халдвартай хаягдлыг устгах компанийг 3 сая төгрөгөөр торгожээ

Хуучирсан мэдээ: 2021.04.21-нд нийтлэгдсэн

Халдвартай хаягдлыг устгах компанийг 3 сая төгрөгөөр торгожээ

Халдвартай хаягдлыг устгах компанийг 3 сая төгрөгөөр торгожээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Covid-19-өөс урьдчилан сэргийлэх, тархалтыг багасгах зорилгоор холбогдох байгууллагуудад шалгалт явуулж байгаа аж. Шалгалтаар дараах зөрчлүүлд илэрчээ.

  • Одоогоор ашиглаж байгаа тусгаарлах 22 байранд шалгалт явуулж, улсын байцаагчийн 12 албан шаардлага хүргүүлж, 900 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна.
  • Нийслэлд халдвартай хог хаягдлыг устгадаг хоёр байгууллага үйл ажиллагаа явуулдаг.  Эдгээр байгууллагууд нь эрүүл мэндийн байгууллагаас үүсч байгаа халдвартай хог хаягдлаас гадна, батлагдсан болон сэжигтэй тохиолдолтой холбоотой хог хаягдал устгаж байгаа юм. Дээрх газруудад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахаар хоёр албан шаардлага, гурван сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан.
  • Батлагдсан болон сэжигтэй тохиолдлын оршуулах үйл ажиллагаанд баримтлах журам Эрүүл мэндийн сайдын А/214 тоот тушаалаар шинэчлэгдэн батлагдсан. Үүнтэй холбоотойгоор НМХГ-аас чандарлах, булшлах аргаар оршуулж байгаа цогцостой харьцах хүмүүс хамгаалах хувцас хэрэгслийг бүрэн өмссөн, цогцсыг шингэн нэвчдэггүй уутанд хийн, уутны гадна тал, цогцсыг байршуулж, тавьсан гадаргууг халдваргүйжүүлж буй байдал, нас барсан хүний хувцас, бусад зөөлөн эдлэлийг халдвартай хог хаягдал устах журмын дагуу устгаж байгаа эсэх, цогцсыг оршуулах өдөр хүртэл түр байрлуулсан эмнэлэг, буяны байгууллагад хийж байгаа эцсийн халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа болон халдваргүйжүүлэлтэд хэрэглэж байгаа бодист хяналт тавьсан байна. Түүчлэн дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн байдлаар нийт 72 оршуулах үйл ажиллагаанд хяналт тавьсан байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж