Сөүлээс 146 иргэн эх орондоо ирнэ

Хуучирсан мэдээ: 2021.04.21-нд нийтлэгдсэн

Сөүлээс 146 иргэн эх орондоо ирнэ

Сөүлээс 146 иргэн эх орондоо ирнэ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг өнөөдөр /2021.04.21/ “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 21:00 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 146  иргэн эх орондоо ирэх бөгөөд иргэдийг “Мичид-2”, “Кентавр”, “Новотел”, “Кемпински”, “Ибис” зочид буудалд тусгаарлана.

Энэ талаар УОК-ын Шуурхай штабын мэдээлснээр гадаадаас ирсэн иргэд долоо хоног тусгаарлагдах журам мөрдөгдөж буй. Хэрэв вакцины 1, 2 тундаа хамрагдаад 14 хоног болсон иргэд тусгаарлагдахгүй байх журам мөрдөгдөж байгаа аж.

Харин ирэх сарын 1-ээс тусгай үүргийн нислэг тогтмол нислэгийн хуваарьт шилжинэ гэдгийг Гадаад харилцааны яамнаас мэдээлж буй.  Ингэснээр тавдугаар сард  нийт 16 удаагийн тусгай нислэгээр 2978 иргэн эх орондоо ирэх тооцоог гаргаж, тусгаарлах байрны нөөцийг бэлджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж