Хэрэв ажлын байранд Covid-19 халдварын сэжигтэй тохиолдол илэрвэл ямар арга хэмжээ авах талаарх зөвлөгөөг Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс хүргэж байна.
Нэг. Нийтлэг зүйл
- Ажлын байранд халдварын сэжигтэй тохиолдол гарсан үед хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг зохицуулахад энэхүү зөвлөмжийг мөрдөнө.
- Аж ахуйн нэгж, байгууллага бүр халдварын сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөөг бэлтгэсэн байна.
- Халдварын сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ (100), НЭМҮТ (119) шуурхай мэдээлнэ.
Хоёр. Нэр томьёоны тодорхойлолт
- Сэжигтэй тохиолдол гэж халуурах, ханиах, бөөлжих, гүйлгэх, толгой, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн хүнийг хэлнэ.
- Ойрын хавьтал гэж 15 минутын турш сэжигтэй тохиолдолтой нэг метрээс дотогш зайнд харьцсан хүнийг хэлнэ.
- Тусгаарлах өрөө гэж анхны тусламжийн цомог, амны хаалт, нэг удаагийн халад, гар халдваргүйжүүлэгч, бээлий, хог хаягдлын уут зэрэг хэрэгслээр хангасан өрөөг хэлнэ.
Гурав. Халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах хариу арга хэмжээ
- Байгууллагын удирдлага коронавируст халдварын сэжигтэй тохиолдлыг тусгаарлах 2-3 ажилтныг урьдчилан томилсон байна.
- Байгууллагын хүний нөөцийн ажилтан удирдлагад мэдээлж, ХӨСҮТ (100), (80086829), (119) дугаарын утсанд дуудлага өгнө.
- Сэжигтэй тохиолдлын мэдээлэл авмагц томилогдсон ажилтан тусгаарлах өрөөнөөс амны хаалт, нэг удаагийн халад, бээлий, улавч өмсөж, тухайн хүнийг тусгаарлах өрөөнд хүргэнэ.
- Сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу гартал тусгаарлах өрөөг битүүмжилнэ.
- Ойрын хавьтлыг тандалт судалгааны баг ирэх хүртэл ажлын өрөөнд нь тусгаарлана