ЭМЯ: 1169 тохиолдол илэрч, 36-93 насны таван хүн нас барлаа | News.MN

ЭМЯ: 1169 тохиолдол илэрч, 36-93 насны таван хүн нас барлаа

COVID-19

ЭМЯ: 1169 тохиолдол илэрч, 36-93 насны таван хүн нас барлаа

ЭМЯ-наас Covid-19-тэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр /2021.4.21/ мэдээлэл хийлээ.


ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Tuesday, April 20, 2021

Сүүлийн 24 цагт 15005 хүнд шинжилгээ хийхэд 1169 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Ингэснээр нийт халдварын тохиолдол 25364 боллоо. Мөн сүүлийн 24 цагт 486 хүн эдгэрч нийт эдгэрсэн тохиолдол 13346 болсон байна. Түүнчлэн Covid-19-ийн халдвараар таван иргэн нас барлаа. Ингэснээр Covid-19-ийн шалтгаант  нас баралт нийт 56-д хүрлээ. Сүүлд нас барсан таван хүн нь 36-93 насныхан аж. Тухайлбал,

  • Дөрөвдүгээр сарын 1-нд 93 настай эмэгтэй Covid-19-ийн халдвар авсан болох нь оношлогдож, халдварын нэн хүнд оношоор нас баржээ.
  • Дөрөвдүгээр сарын 5-нд 83 настай эмэгтэй Covid-19-ийн халдвараар оношлогдож, нэн хүнд оношоор нас барсан.
  • Дөрөвдүгээр сарын 8-нд 71 настай эрэгтэйн онош батлагдаж, Covid-19-ийн халдварын хүндрэлээр нас баржээ.
  • Дөрөвдүгээр сарын сарын 20-нд 65 настай эрэгтэй дүүргийн эмнэлэгт эмчлүүлж байгаад Covid-19-ийн халдварын хүндрэлээр нас барсан.
  • Дөрөвдүгээр  сарын 19-нд 36 настай эрэгтэй Covid-19-ийн халдвараар оношлогдож, халдвар хүндэрч нас барсан байна.

Сүүлийн 24 цагт батлагдсан 1169 тохиолдлын 1093 нь Улаанбаатарт, 129 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр орон нутаг дахь халдвар 2893 болоод байна. Тухайлбал, сүүлийн 24 цагт:

  • Увс-долоо
  • Баян-Өлгий-хоёр
  • Ховд-ес
  • Завхан-23
  • Сэлэнгэ-хоёр
  • Архангай-нэг
  • Өвөрхангай-дөрөв
  • Хэнтий-хоёр
  • Дорнод-тав
  • Сүхбаатар-11
  • Говьсүмбэр-гурван тохиолдол бүртгэгджээ.

Нийт хэвтэн эмчлүүлж байгаа хүний 2166 нь хөнгөн, 1164 нь хүндэвтэр, 270 нь хүнд, 58 нь маш хүнд байна. Мөн гэрийн тусгаарлалтад 4942 хүн байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж