"АстраЗенека" вакцины 50400 тун өнөөдөр ирнэ | News.MN

"АстраЗенека" вакцины 50400 тун өнөөдөр ирнэ

"АстраЗенека" вакцины 50400 тун өнөөдөр ирнэ

"АстраЗенека" вакцины 50400 тун өнөөдөр ирнэ

Олон улсын вакцин хангамжийн КОВАКС хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр /2021.4.21/  "АстраЗенека" вакцины 50400 тунг хүлээн авна. Хөл хорионы үе тул вакциныг хүлээж авах албан ёсны үйл ажиллагаа болохгүй аж. Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад гурав дахь ээлжийн вакциныг хандивлаж буй нь энэ юм. Анх гуравдугаар сарын 12-нд  "АстраЗенека" вакцины  14400 тун, гуравдугаар сарын 24-нд  "Файзер" вакцины 25740 тунг хандивласан юм. "Файзер" вакциныг эрхтэн шилжүүлэн суулгасан болон, архаг хууч өвчтэй, дархлаа нь сул байгаа иргэдэд хийсэн билээ.

Монгол Улсын Засгийн газар Хятадын “Синофарм” компаниас  "ВероСелл" вакцины 900 мянган тун, ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сангаас  "Спутник V" вакцины нэг сая тунг худалдан авах гэрээ байгуулсан. Үүнээс  "ВероСелл" вакцины 300 мянган тунг хүлээн авсан. Одоо Хятадаас  "ВероСелл" вакцины 600 мянган тун мөн ОХУ-аас "Спутник V" вакцины нэг сая тунг авахаар ажиллаж байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх вакцинууд тун удахгүй ирэх ажээ.

  • Хоёрдугаар сарын 22-ны өдөр хүмүүнлэгийн шугамаар БНЭУ-ын Засгийн газраас  "АстраЗенека" вакцины 150 мянган тун
  • Хоёрдугаар сарын 22-ны өдөр Хятадын Засгийн газраас хүмүүнлэгийн шугамаар  “Синофарм”-ын "ВероСелл" вакцины 300 мянган тун
  • Хоёрдугаар сарын 27-ны өдөр арилжааны шугамаар ОХУ-аас  "Спутник V" вакцины 10 мянган тун
  • Гуравдугаар сарын 12-ны өдөр олон улсын вакцин хангамжийн “КОВАКС ” хөтөлбөрийн шугамаар  “AstraZeneca” вакцины 14.400 тун,
  • Гуравдугаар сарын 24-ний өдөр уг хөдөлбөрийн шугамаар “Файзер” вакцины 25.740 тун,
  • Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр "ВероСелл" вакцины 300 мянган тунг арилжааны шугамаар тус тус хүлээн авсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-21 185.220.100.250

>>>>>>>>> Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу — https://tinyurl.com/27hxa9zz

Avatar

Зочин 2021-04-21 109.252.29.118

Астра зеник вакцинийг барууны орнууд хийхээ болиод зогсоосон. Татаж авсан вакцинаа ядуу буурай оронуудад тусламжаар огно гэсэн шийд гарсан шуу дээ. Иймд манай улс ядуу буурай орон учираас хаягдал тусламжийн вакцин авч байгаа Юм байна. Энэ бол ойлгомжтой.

Avatar

иргэн 2021-04-21 59.153.112.129

ТА НАР ЗААВАЛ СОГОГТОЙ ВАКЦИН АВЧ БАЙХААР ХАЖУУД БАЙЖ БАЙГАА ХӨРШӨӨСӨӨ "СПУТНИК V" ОРУУЛААД ИРЖ ЧАДДАГҮЙ ЯМАР ХӨГИЙН ЮМ БЭ. ЗЭЭЛЭЭР Ч БОЛОВ АВ Л ДАА. ОРОС ВАКЦИН ХҮЛЭЭСЭН ХҮН МАШ ОЛОН БАЙНА Ш ДЭЭ

Avatar

/*-*/ 2021-04-21 49.0.142.40

Наад нэг цус бүлэгнүүлж нөжрүүлдэг АстраЗенекка болон 50%-ийн баталгаатай Xужаа сувс вакцинаа болиод Спутник-V-ыг хөөцөлдөж оруулж ирээчээ, хамаагүй өр зээл тавиад ч гэсэн

Avatar

hun 2021-04-21 192.82.84.114

vaktsin huniii geniig gemteedeg um bnale

Avatar

зочин 2021-04-21 139.5.218.138

Ер нь энэ вирус вакцины талаар мэдээлэхдээ болоод өнгөрсөн процесын талаар биш болох гэж байгаа үйл явдлын талаар мэдээлж баймаар юм.

Avatar

Зочин 2021-04-21 64.119.22.170

Чи бүү солиор. Вакцины олдоц маш хүнд байна.Ихэнх орны вакцинжуулалт 10 хүрэхгүй хувьтай,зарим нь бараг эхлээгүй байна. Гэтэл халдвар асар хурдан тархаж үхэл хагацал нэмэгдээд. Олдож буй вакцинаа хурдан хэрэглэж,халдвараас хагацахыг хичээ.Иргэдийн эрх ашигт бүү гай тарь.

Avatar

Зочин 2021-04-21 203.91.115.39

Дэлхийн улсууд татгалзаад байгаа хоёр вакцин Астра зeнeка хятад вакцин хоёр Заавал энэ хоёр вакциныг авах хэрэг байна уу Спутник v вакцин 97 хувь дархлаа тогтоож бна гэдгийг дэлхийн эрдэмтэд зараллаа Энэ вакцинийг оруулж ирж бүх иргэддээ хийгээчээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж