“Хүүхдийн тоглоомын талбайд хамгаалалт гаргаж, хяналт тавина” | News.MN

“Хүүхдийн тоглоомын талбайд хамгаалалт гаргаж, хяналт тавина”

COVID-19

“Хүүхдийн тоглоомын талбайд хамгаалалт гаргаж, хяналт тавина”

“Хүүхдийн тоглоомын талбайд хамгаалалт гаргаж, хяналт тавина”

Цар тахлын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж буйтай холбоотойгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоосноос хойш арав хоног өнгөрчээ. Хатуу хөл хорио тогтоосон дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсад Covid-19-ийн 9390 тохиолдол шинээр бүртгэгдэж, 30 хүн хорвоог орхижээ.

Манай улсад халдварын оргил үе нь тавдугаар сарын эхэн буюу хоёр дахь долоо хоногт таарч, энэ үед батлагдсан тохиолдлын тоо 60-70 мянгад хүрч, өдөрт бүртгэгдэх тохиолдол 3,000 ба түүнээс дээш гарна гэх судалгаа бий талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлж байсан. Иймээс Засгийн газар хуралдаж, Covid-19-ийн эрсдэлийг хоёроос гурав дахин бууруулахын тулд хатуу хөл хорио тогтоох шийдэлд хүрсэн. Гэвч нийслэлд “хатуу хөл хорио” нэртэй боловч явган зорчигчийн болон автомашины хөл хөдөлгөөн их байгаа дүр зураг нүдэнд илт. Иргэдийн хөл хөдөлгөөн их байгаа нь хөл хорионы үр дүнг бууруулах эрсдэлтэй гэдгийг ЭМЯ-аас мэдээлсээр буй.

Иймээс УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан өчигдөр /2021.04.19/ УОК-ын дэргэдэх Шуурхай штабт ажиллах үеэрээ хөл хориотой байгаа энэ үед явган зорчигчийн хөл хөдөлгөөнийг үе шаттайгаар хязгаарлах арга хэмжээ авахыг мэдэгдсэн юм. Түүний хэлснээр эхний ээлжид хүүхдийн тоглоомын талбай болон олон хүн цугладаг байршлуудад хамгаалалт гаргаж, хяналт тавих аж.

Явган зорчигчийн хөл хөдөлгөөнд хязгаарлахын тулд ямар зохицуулалт хийх талаар УОК-ын Шуурхай штабын дарга Ц.Ганзоригоос тодруулахад “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрүүдэд иргэн бүр хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмийг сахих тун чухал. Гэвч явган зорчигчийн хөдөлгөөн их байгаа талаар иргэд хэлж байна. Иймд иргэдийг гадуур сэлгүүцэх, дүүргийн нутаг дэвсгэр дамжин нэгнийдээ зочилж очих зэрэг хөдөлгөөнийг бүрэн хязгаарлахын тулд дүүрэг бүрт ажиллаж байгаа эргүүл, хяналтын алба хаагчдад хяналт шалгалтыг эрчимжүүлж, чангатган ажиллах чиглэлийг хүргүүлсэн.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, төв талбай зэрэг иргэд нэг дор олноор бөөгнөрч болзошгүй байршлуудад дүүргүүдийн Онцгой комиссийн ажилчид болон цагдаа, мэргэжлийн хяналтын байцаагчдаас бүрдсэн эргүүлийн баг тогтмол хяналт тавин ажиллаж байна. Мөн Туул гол орчимд хяналтын баг эргүүлд гарч, ажилласаар байгаа. Нэг дор бөөгнөрсөн зөрчил илэрвэл тухай бүрт нь шаардлага тавьж, хариуцлага тооцож байна.

Зайлшгүй шалтгаанаар орон нутаг руу зорчих иргэдээс шинжилгээ авч байгаа. Харин сайн дурын шинжилгээг хөл хорио дуустал авах боломжгүй. Халдварын тархалт нэмэгдэж буй энэ үед иргэд олноор шинжилгээ өгөх нь шинжилгээний цэгүүд ачааллаа дийлэхгүй байх, цаашилбал PCR шинжилгээний нөөцөө зохистой ашиглаж чадахгүйд хүрэх учраас ДЭМБ-аас шинж тэмдэг илрээгүй иргэдийг гэртээ биеийн байдлаа хянах зөвлөмжийг гаргаад байгаа юм. PCR шинжилгээ вакцин биш. Иймээс хөл хорио тогтоосон хоногуудад тандалтын хариу арга хэмжээний баг ойрын хавьтлуудаас гэрээр очиж шинжилгээ авч байгаа юм” гэлээ.  Мөн тэрбээр “Хөл хорионы дүрэм журмыг мөрдөж, гэр гэртээ байх нь иргэдийн ухамсраас шалтгаалсан асуудал болчхоод байгаа юм. Гэхдээ урин дулааны цагт тогтоосон хөл хорио учраас иргэдийг гэрээс нь огт гаргахгүй байх боломжгүй. Иймд иргэдийг гэрийн ойролцоо салхилахыг зөвшөөрсөн. Гол нь бөөгнөрөл үүсгэхгүй байх, хүн хоорондын зайг баримтлах чухал” гэдгийг онцолсон юм.

Хөл хорионы дараа өдөрт бүртгэгдэх халдварын тоо өсөх тооцоотой байгаа тул ЭМЯ-аас хатуу хөл хорионы хугацааг сунгах саналтай байгаагаа илэрхийлсэн. Харин ЭМЯ-ны зүгээс гаргасан саналыг энэ долоо хоногт УОК-ын хурлаар авч хэлэлцэх аж.

Хөл хориотой үед иргэд гэрийн ойролцоох дэлгүүрээс хүнс, түлш, зөөврийн ус, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, эмийн сангаар үйлчлүүлэх, буяны ажилд оролцох, газар тариалан эрхлэх, хязгаарлалттай тоо /нэг дор таваас ихгүй хүн/-гоор агаар салхинд гарахыг зөвшөөрсөн байдаг. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед дүрэм журмыг сахиулах нь мэргэжлийн байгууллагын үүрэг боловч нөгөө талдаа иргэд ч хариуцлагатай байх чухал юм.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-21 185.220.100.250

>>> Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу — https://tinyurl.com/27hxa9zz

Avatar

Зочин 2021-04-21 122.201.24.15

100 айл хангай хотхон энэ хавьд хөл хориогоо хийгээчээ, замбраагүй их машин хөл хөдөлгөөн яг жирийн үе шиг бн, хаана тэр хөл хорио чинь бнааа?

Avatar

Зочин 2021-04-21 64.119.25.8

Хөл хориог сунгах нь зөвөө

Avatar

Зочин 2021-04-21 66.181.185.68

Сумтайбузарыг төрөөс зайлуулаач. Халдвар үржүүлж замбараагүйтүүлэх эх үүсвэр нь бөх байна

Avatar

Тунгаа 2021-04-21 202.126.88.47

Агаар салхинд гарч болно гэчихээд одоо яах билээ дээ

Avatar

зочин 2021-04-21 202.179.26.65

Тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбайг хаагаач. Хүүхдүүд их бөөгнөрч байна. Манай хүүхдүүд цонхоор харчаад гэрээс гарах гээд байхын

Avatar

cvf 2021-04-21 202.9.40.236

solongos shig jaahan control-toi baisan bol 100-200 hoorond bariad baij boloh baisan baih daa. Sumiyabazar haalt neegeed welcome covid haalt haagaad 10-aa togsson yumuu

Avatar

Зочин 2021-04-21 192.82.68.208

Энд ч нэг их боловсрол гол биш бололтой. Сумьябузараас гадна манай ЕС,шадарсайд хоёр бас халдварыг үржүүлэхэд гар бие оролцсон биз дээ. Тэр хоёр чиньАмерикт их сургууль, нэг нь бүр Харвард төгссөн гээд байгаа шүү. Тэгэхээр бол_всрол хамгийн гол нь биш, иргэдийн амь гол уу мөншө гол уу гэж боддог явдал бололтой. Энэ гурван дарга маань эдийн засгийн асуудалд илүү ач холбогдол өгдөг хүмүүс бололтой. Одоо яана гэхэв, бид сонгосоноос л хойш. Үгүй энэ нөхдүүдийг бид сонгоогүй байхаа. Эд дундуур нь шов

Avatar

Зочин 2021-04-21 66.181.185.68

Манай шударга бусаар төрд гарсан хүмүүс хаяагаа манж зүүгдэж байгаа хялгасаа таслахгүй гэж маш ү****ц шийдвэр гаргаж. Хэрэгжүүлэх тал дээр буруу аргаар маш олон үзүүртэй зүү шиг ажиллаж байна. Нэрмээс болоод бөх буруу иштэй сүх шиг байх юм.

Avatar

Монголчууд 2021-04-21 66.181.191.151

Монголчуудын ихэнх нь хаиуцлага, хүн хүнээ хүндлэх ухаан алга болсон улс төрчид нь ичих бульчирхайгүй болсон ийм нийгэмд нэг зам байдаг СҮЙРЭЛ, монголчууд төгсгөлрүүгээ их яаарч түгжирч, хорхог хийж идэж байна. Аян замдаа хурдан яваарай….

Avatar

Зочин 2021-04-21 202.126.88.70

Энэ хүн үнэн бөгөөд бодит байдлыг зөв хэлжээ.

Avatar

Зочин 2021-04-21 66.181.182.30

Муу байна. Маш муу байна энэ хөл хорио. Одоо сунгахаас өөр аргагүй болж байна шүү энэ янзаараа.. Иргэд маш хариуцлагагүй бхйна шүү дээ!

Avatar

монгол 2021-04-21 66.181.181.161

Тайваны нэг иргэн хөл хорионы үед хаалгаараа шагайгаад 3000 доллараар торгуулсан гэсэн. Ингэж шийдвэр хэрэгжиж байж үр дүнд хүрэх байх. Ард иргэдийн хийх зүйл тодорхой, хязгаарлалтууд тодорхой, зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээ чанга, тодорхой байж гэмээ нь хөл хорио үр дүнгээ өгнө

Avatar

Зочин 2021-04-21 202.126.88.70

Канад Австрал зэрэг зарим улсуудад 100000 аас нэг сая доллараар торгож шиитгэсэн тохиолдол зөндөө байна. Монгол бол бусад улстай харьцуулахад цэцэрлэгийн хүүхдүүд улс орон болж тоглож байгаа юм шиг байна.

Avatar

монголын цэргиин холбоог дэмжигч тэнэг хүн байна 2021-04-21 66.181.161.27

хоцрогдсон хоцорсон арга юу ч өгөхгүй израйль тайвань аль 1 сараас хөл хорингуутаа вакцин хиигээд одоо амар сууна дэмии балай юманд мөнгөө зарж тэнэгтэхиин оронд амьсгалын аппарат орос хятадын вакцин авах байлаа дээрээс нь а вилгал монголыг аллаа МАН Г хурдан тараая СУТЬЯАБУЗАР ЮУ Ч ХИИСЭНГҮЙ тоо бодоод алга боллоо

Avatar

Badarch taxar 2021-04-21 192.82.90.88

Awtusaa bvrmoson zogsoo bair gudamj bolgoni vvden deer stergvvd awchiraj zogsoo bvh talbai uulzwar deer stagdaa zogsoo tegwel nam daragdana

Avatar

Зочин 2021-04-21 198.27.233.26

Hamgiin teneg shiidver! Ene Amarsaikhan gej mahantolgoi chadahgui ajlaa huleelgej ogoosei. Gadaa yavj bgaa hun covid taraahgui tehuu.

Avatar

Зочин 2021-04-21 198.27.233.26

хамгийн тэнэг шийдвэр!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж