АНУ, Япон хамтран Хятадын эсрэг тууштай зогсоно | News.MN

АНУ, Япон хамтран Хятадын эсрэг тууштай зогсоно

АНУ, Япон хамтран Хятадын эсрэг тууштай зогсоно

АНУ, Япон хамтран Хятадын эсрэг тууштай зогсоно

Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ энэ сарын 15-наас 18-ны хооронд АНУ-д айлчилсан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден түүнийг Цагаан ордонд хүлээн авч уулзсан байна. Ингэснээр Сүга Ёшихидэ нь Жо Байденыг Ерөнхийлөгч болсноос хойш түүнтэй биечлэн уулзаж буй  гадаадын анхны  улсын төрийн тэргүүн болж байна.

“АНУ-д хийсэн айлчлалын үр дүнг хамтарсан мэдэгдэлд тусгасан байгаа. Үүнээс гадна өөрийн зүгээс Ерөнхийлөгч Жо Байдентай итгэлцлийн харилцааг бий болгож чадсан гэдгийг хэлэх нь зүйтэй" хэмээн Японы Ерөнхий сайд эх орондоо ирээд мэдэгджээ.

Хоёр улсын төрийн тэргүүн нар уулзалтынхаа үеэр 1960 онд байгуулсан Хамтын ажиллагаа, аюулгүй байдлын баталгааны тухай гэрээний хүрээнд  Японыг цөмийн зэвсэг гэх мэт бүх хэрэгслээ ашиглан хамгаалахад бэлэн байгаагаа АНУ нотоллоо гэж хоёр орны удирдагчдын хэлэлцээний дараа гаргасан мэдэгдэлд дурджээ. Энэхүү баримт бичиг нь Япон, АНУ-ын холбоотны харилцааны хууль ёсны үндэс суурь гэгддэг.

Мөн хамтарсан мэдэгдэлд, Тайванийн хоолойд энх тайван, тогтвортой байдлыг хадгалахын төлөө байгаа хэмээгээд, бүс нутагт гарсан аливаа зөрчил, мөргөлдөөнийг тайван замаар шийдвэрлэхийг уриалсан байна. Энэ нь сүүлийн 52 жилд анх удаа хоёр улсын удирдагчдын хамтарсан мэдэгдэлд Тайванийн талаар шууд дурдсан үйл явдал болж байгаа аж.

Хамгийн сүүлд 1969 онд Японы Ерөнхий сайд Сато Эйсаку, АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон нарын хэлэлцээний дараа гаргасан баримт бичигт Тайванийн талаар дурдаж байжээ.

Түүнчлэн Хонгконг болон Шинжаан-Уйгарын өөртөө засах орны хүний ​​эрхийн байдалд ихээхэн түгшиж байгаагаа илэрхийлээд, Хамтын ажиллагаа, аюулгүй байдлын тухай гэрээний тавдугаар заалтын дагуу Хятад улс өөрийн газар нутаг гэж нэхэмжилдэг Сенкаку аралд хамааралтай болохыг нотолсон байна.

Байден, Сүга нар мөн Өмнөд Хятадын тэнгис дэх Бээжингийн хууль бус үйл ажиллагаа, нэхэмжлэлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд, тус бүс нутагт үүссэн нөхцөл байдлыг олон улсын хууль, тогтоомжийн дагуу зохицуулж, далай тэнгист чөлөөтэй зорчих байдлыг одоо хэрэгжиж буй НҮБ-ын Конвенцын хүрээнд баталгаажуулах ёстой хэмээн мэдэгджээ.

“Эрх чөлөө, ардчилал, хүний ​​эрх, хууль дээдлэх нь бидний эвслийг холбосон нийтлэг үнэт зүйл юм" гэж Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ онцолжээ. Харин Жо Байдены хувьд Хятадыг дарах бодлогоо улам чангатгаж байгаа нь Азийн томоохон орнуудтай харилцаагаа ойртуулж байгаагаар илэрч байгаа юм. Тэрбээр ирэх Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг хүлээн авч уулзахаар төлөвлөөд байгаа юм.

АНУ болон Японы удирдагчдын хамтарсан мэдэгдэл гарсаны дараа Вашингтонд суугаа Хятадын  Элчин сайдын яам хариу мэдэгдэл гаргаж, Бээжин дээрх хамтарсан мэдэгдлийг "эрс эсэргүүцэж" байгаа бөгөөд Тайвань, Хонконг, Шинжааны асуудал бол Хятадын дотоод асуудал гэдгийг цохон тэмдэглэсэн байна.

“Энэхүү мэдэгдэл нь хоёр талт харилцааны цар хүрээнээс бүрэн гарч гуравдагч этгээдийн ашиг сонирхол, Ази, Номхон далайн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд хохирол учруулахуйц мэдэгдэл байлаа. Энэ алхамыг бүс нутгийг хуваах гэсэн оролдлого гэж харж байгаа бөгөөд үүнийг цааш үргэлжлүүлсээр байх юм бол тохирох хариуг нь барих болно” хэмээн Вашингтон дахь Хятадын Элчин сайдын яамны мэдэгдэлд дурджээ.

АНУ болон Японы төрийн тэргүүнүүд мөн урьдын адил Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахын төлөө байгаагаа илэрхийлээд, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг биелүүлэхийг тус улсад уриалсан байна. Үүний дараа тэд төрийн эргэлт гараад буй Мьянмар улсын асуудлыг хөндөж,  цэрэг, цагдаа нар энгийн иргэдийнхээ эсрэг хүч хэрэглэж байгааг эрс буруутгажээ.

Хоёр улсын удирдагч мөн дэлхий нийтийн өмнө тулгамдаад буй цаг уурын өөрчлөлтийн асуудлыг хэлэлцсэн байна. Дэлхийн гуравдахь том эдийн засагтай Япон улс Парисын хэлэлцээрийн дагуу 2030 он гэхэд утааг 26 хувиар бууруулна гэж амлаж байсан ч одоогийн нөхцөл байдлыг харвал энэ зорилгодоо хүрч чадахааргүй байна гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.

Тэд мөн тав, зургаа дахь үеийн интернет технологийг хамтарч хөгжүүлэх, турших ажлыг эрчимжүүлэхээ мэдэгдэв. Вашингтоны зүгээс тус улсын аюулгүй байдал, хувийн нууцад заналхийлж байна гэж шахалт үзүүлж байгаа хэдий ч Хятадын “Huawei” компани дэлхийн эдийн засгийн чухал хэсэг болж буй 5G технологийн хөгжилд маш том хувь нэмэр оруулж буй юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-21 202.21.108.10

adag suuld ni medeeni suuld mongol setguulch hujaag umuursun yum bichij ntr nemeed zailaa

Avatar

Зочин 2021-04-21 185.220.100.250

>>>>>>>>>> Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу — https://tinyurl.com/27hxa9zz

Avatar

Зочин 2021-04-21 66.181.161.127

미국하고 일본이 우리 친구입니다

Avatar

Zochin 2021-04-21 183.182.123.211

АНУ -н технологи,Японы хөрөнгө оруулагчидын хүчээр өндийснийг нь Хятадад сануулангаа буцааж байранд нь тавихаар шийджээ.

Avatar

Зочин 2021-04-21 202.126.88.197

Европын холбоо манай улсыг дарамтлаад байдаг. Хятадыг дарамталж арай барахгүй л байх шиг.

Avatar

Зочин 2021-04-21 202.179.25.47

Европууд хятад барааг авахгүй Томоом том хориг шаагаасай.

Avatar

Зочин 2021-04-21 202.131.245.243

ЕХ-г чи мэддэг, захирдаг болчихсон юм уу?

Avatar

Зочин 2021-04-21 202.179.25.47

Одоо Европууд хятадын эсрэг эдийн засгийн хорги шаамаар бна а.

Avatar

Зочин 2021-04-21 202.131.245.243

Арлыэ бяцхан самурайг гал руу шидэх нь дээ, Сэм авга.

Avatar

Зочин 2021-04-21 202.21.108.200

Монгол улс Амeрак улсыг илд бамбай б** з****г мэт үзэн Орос Хятадын эсрэг турхиран хатгаж ашиглаж буй нь хоёр хөршийнхөө эсрэг илт дайсагнасан явдал юм. увайгүй явдалын хариу будаа мэт үржин ирнэ

Avatar

Зочин 2021-04-21 202.21.117.10

шшш чаавас даа, Монгол ч цагтаа улс шиг улс, гүрэн шиг гүрэн байжээ. Муу хятадыг цусыг нь жинхэн утгаар нь хольсон улс дэлхийн түүхэнд Монголоос өөр алга

Avatar

Зочин 2021-04-21 103.229.120.217

Tenegee ter ue odoo ue shaal uur shdee uheree

Avatar

Зочин 2021-04-21 202.21.109.110

АРГА НЬ ОЛДОНО ЗАЦ

Avatar

Хэн ч биш 2021-04-21 150.129.141.165

Монголынхыг ч гэсэн ч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж