Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Covid-19-өөс сэргийлэх, тархалтыг багасгах зорилгоор 16 чиглэлээр 515 албан хаагч хяналт шалгалтыг тогтмол хийж гүйцэтгэж байна. Үүнд:
-Голомтын эцсийн халдваргүйжүүлэлт, урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, тусгаарлан ажиглах байрны эрүүл ахуйн шаардлага, тусгаарлан ажиглах байрны зориулалтаар ашиглаж байгаа эсэх.
-Дархлаажуулалтын цэгийн үйл ажиллагаа болон вакцины тээвэрлэлт, түгээлт, хязгаарлалт тогтоосон байгууллага, ПГУ-ын шинжилгээний сорьц авч байгаа цэгийн үйл ажиллагаа, эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, хүнсний үйлдвэр, худалдаа, үйлчилгээ, экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналт, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод, хязгаарлалт тогтоогоогүй байгууллага, эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, халдвартай хог хаягдлын устгал, эмийн сан, ундны усны чанар, цэвэрлэх байгууламж хамаарна.
Мөн Covid-19-ийн батлагдсан болон сэжигтэй тохиолдлын хяналт (батлагдсан тохиолдлын оршуулах үйл ажиллагаанд баримтлах журам) нийтийн тээврийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт зэрэг хамаарах юм.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР