Дэлхий даяар өнгөрсөн долоо хоногт Covid-19-ийн 5.2 сая тохиолдол илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш нэг долоо хоногийн хугацаанд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт боллоо гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) мэдэгджээ.
Халдварын тохиолдлын тоо дэлхийн хэмжээнд сүүлийн найман долоо хоног дараалан өссөн байна. Мөн цар тахлын улмаас нас барсан тохиолдлын тоо таван долоо хоног дараалан өсч, гурван саяд хүрчээ.
ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесусийн мэдээлснээр, дэлхий даяар халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо нэг саяд хүрэхэд есөн сарын хугацаа зарцуулж байсан бол хоёр саяд дөрвөн сарын хугацаанд, гурван саяд гурван сарын дотор хүрсэн байна.
Түүнчлэн сүүлийн үед 25-59 насныхан халдвар авах, эмнэлэгт хүргэгдэх тохиолдол нэмэгдэх болсон бөгөөд үүнд Covid-19-ийн илүү хурдан халдварладаг хувилбаруудаас гадна хүмүүс нэг дор олноороо цуглаж буй нь нөлөөлсөн байж магадгүй аж.
Тиймээс бөөнөөр цугларахаас зайлсхийх гэх мэт халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлах нь маш чхуал болохыг онцолжээ. Мөн өвчний тархалтыг бууруулахын тулд иргэдийг аль болох гэрээсээ ажиллах, гэртээ байх нөхцөлийг бүрдүүлж өгөхийг Засгийн газруудад уриалсан байна.
Эх сурвалж: ABCNEWS
Холбоотой мэдээ