Хуурайшилтын зэрэглэл өндөр байна

Хуучирсан мэдээ: 2021.04.20-нд нийтлэгдсэн

Хуурайшилтын зэрэглэл өндөр байна

Хуурайшилтын зэрэглэл өндөр байна

Жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу  “Түймрийн аюултай үе” гэж үздэг.

Түүнчлэн 2021 он гарсаар ой, хээрийн гал түймрийн 12 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 04 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар Архангайн Эрдэнэмандал, Булганы Могод, Сэлэнгийн төвийн хэсэг, Сүхбаатарын Баруун-урт түймрийн эрсдэл НЭН ИХ түвшинд, Увсын төв, Завханы баруун, Хөвсгөлийн өмнөд, Булган, Сэлэнгэ, Дарханы нутаг, Төв аймгийн зүүн, Дорнодын баруун, Сүхбаатарын өмнөд хэсэг түймрийн эрсдэл их буюу аюултай түвшинд байна.

Түймрийн аюул дунд түвшинд Увсын баруун, Завханы хойд, Хөвсгөлийн баруун хойд, Архангайн зарим хэсэг, Төвийн баруун хэсгийн нутаг дэвсгэр багтаж байгаа юм.

Иймд иргэн та бүхэн асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж