БНХАУ сурагчдад Билл Гейтс, Стив Жобсын намтрыг уншихыг хориглов

Хуучирсан мэдээ: 2021.04.20-нд нийтлэгдсэн

БНХАУ сурагчдад Билл Гейтс, Стив Жобсын намтрыг уншихыг хориглов

БНХАУ сурагчдад Билл Гейтс, Стив Жобсын намтрыг уншихыг хориглов

Бээжин ирээдүй хойч үедээ барууны үзэл суртал суулгахаас сэргийлэн, сурагчдадаа Билл Гейтс, Стив Жобс нарын намтрыг уншихыг хориглолоо. Ингэснээр бага болон дунд сургуулиудын номын сангаас энэ сардаа багтаан Билл Гейтс, Стив Жобс нарын тухай номуудыг бусад Япон болон барууны улс төр, соёлыг хэт сурталчилсан материалуудтай хамт татах тушаал гарчээ.

Нутгийн хэвлэлүүдэд мэдээлснээр, дээрх тушаалтай холбоотойгоор тус улсын бага, дунд сургуулийн нийт 240 сая сурагч цаашид “гаднын соёлыг хэт шүтсэн” агуулгатай ном, товхимол унших боломжгүй болж буй юм байна. Харин оронд нь сургуулийн номын сангийн хоосорсон зайг Ши Жиньпиний илтгэлүүд, намтар болон Коммунист намын тухай номуудаар дүүргэх аж.

Хятадад сургуулийн сурах бичгүүд дээрх агуулгыг маш чанга гараар зохицуулдаг бөгөөд зарим тохиолдолд түүхийн чухал үйл явдлуудыг Коммунист намын хувилбараар өөрчлөн бичсэн байх нь түгээмэл тааралддаг гэнэ. Мөн газарзүйн сурах бичигт Сенкаку арлууд тэргүүтэй хилийн маргаантай газруудыг Хятадын эзэмшил хэмээн заадаг ажээ.

Түүнээс гадна эрх баригчид удахгүй болох гэж буй Коммунист намын 100 жилийн ойг угтуулан насанд хүрэгчдэд зориулж “Коммунист намын суу алдраа бадраасан 100 жилийн тухай сурч мэдэцгээе” хэмээх товхимол сар бүр цувралаар хэвлэн тараах юм байна.

Үүнээс өмнө Хятадын эрх баригчид “зохисгүй” агуулгатай гэж үзсэн хэдэн зуун мянган номыг хориглосны дотор Христийн шашны, Буддын номлолтой холбоотой ном болон Жорж Овеллийн “1984”, “Амьтдын ферм” тэргүүтэй номууд багтаж байлаа. Мөн өнгөрсөн сарын 23-нд Хонгконгийн ард иргэдэд зориулж 48 боть “Миний гэр бол Хятад орон” ном хэвлэн, заавал унших номын жагсаалтад оруулсан байна.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
17
ХахаХаха
4
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж