"Ядаж ганц удаа ёкозүна цолны төлөө дайралт хиймээр байна" | News.MN

"Ядаж ганц удаа ёкозүна цолны төлөө дайралт хиймээр байна"

"Ядаж ганц удаа ёкозүна цолны төлөө дайралт хиймээр байна"

"Ядаж ганц удаа ёкозүна цолны төлөө дайралт хиймээр байна"

Озэки цолоо эргүүлэн аваад буй Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр (2021.04.19) өгсөн ярилцлагынхаа үеэр хорт хавдрыг ялан дийлж, олимпийн эрх авсан Рикако Икее болон мэргэжлийн гольфын мэйжор тэмцээнд түрүүлсэн анхны япон тамирчин болсон Хидэки Мацүяама нараас урам зориг авч, ёкозүна цолны төлөө зүтгэхээ илэрхийлжээ.

Өдгөө 29 настай Тэрүнофүжи өнгөрсөн гуравдугаар сарын башёд түрүүлж, хоёр дахь удаагаа озэки цолны эзэн болсон билээ.

Тэрбээр өчигдөр өгсөн ярилцлагадаа “Миний хүртэж үзээгүй ганц цол үлдлээ. Ядаж ганц удаа ёкозүна цолны төлөө дайралт хиймээр байна. Замналынхаа төгсгөлд ёкозүна цол авахын төлөө бүхнээ дайчилсан шүү гэсэн мэдрэмж авмаар байна” хэмээжээ.

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ анх 2011 онд мэргэжлийн сүмод хөл тавьсан бөгөөд 2015 оны нацү башёд түрүүлж, анх удаагаа озэки цол хүртэж байв. Гэвч хоёр өвдөгний бэртлээсээ болж сайн барилдаж чадалгүй, озэки цолоо алдаж, жоннидан зиндаа руу хүртэл чансаа буурч байсан түүхтэй. Гэвч тэрбээр бууж өгөлгүй, эргэн дээд зиндаандаа дэвшиж, сүүлийн таван башёгийн хоёрт нь түрүүлж, хоёрт нь үзүүрлэжээ.

Хорт хавдрыг ялсан 20 настай усан сэлэлтийн тамирчин Рикако Икеен талаар Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ  хэлэхдээ “Өвчин бол бэртлээс аймшигтай зүйл. Рикако Икеег маш их хүчин чармайлт гарган, энэ өвчнийг давж гарсан гэж итгэж байна” гэж хэлжээ.

Тэрбээр мэргэжлийн гольфын мэйжор тэмцээнд түрүүлсэн анхны япон тамирчин 29 настай Хидэки Мацүяамагийн талаар ярихдаа “Үеийн маань тамирчид өндөр амжилт гаргах нь надад урам зориг өгдөг. Хэрэв би сайн барилдаж чадвал ёкозүна болно. Харин олигтой барилдаж чадахгүй бол миний хүчин чармайлт дутсан гэсэн үг. Би зүгээр л өмнө хийж байсан зүйлсээ хийхийг хичээнэ ” гэв.

Нацү башё ирэх тавдугаар сарын 9-ний өдөр Токио хотод эхлэх бөгөөд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн бэлтгэл сайн, бие нь бэлэн болсон аж. Озэки цолтой бөх хоёр башё дараалан түрүүлэх, эсвэл ёкозүна болоход хангалттай сайн гэдгээ харуулсан тохиолдолд сүмогийн их аварга болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
72
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-20 66.181.161.58

Зүтгэ,урагшаа

Avatar

Зочин 2021-04-20 64.119.17.216

Ер нь бол арай удаан сумо барилдая гэвэл озеки цолтойгоо л барилдаад байхад болно доо . Аварга болбол хурдан зодог тайлна шүү . Цалингийн зөрүү бага юм бна лээ шүү. Жаахан санаатай байл даа

Avatar

Зочин 2021-04-20 66.181.184.220

Чи ч хэзээч дээшээ явахгүй хүн бна даа

Avatar

УЛААНГОМ 2021-04-20 103.26.195.220

ЭНЭ ХҮРТЭЛ ЯВСАН ЮМ ЧИНЬ ХҮРЧ БОЛОХ ГАЗАР БОЛГОНДОО ХҮРЭЭХЭЙ

Avatar

Зочин 2021-04-20 202.131.225.197

enenii yapondoo yaah mongolchuudad yurduu hamaagui

Avatar

Zochin 2021-04-20 192.82.76.211

Chadnaa amjilt husii

Avatar

Зочин 2021-04-20 66.181.161.75

Ёкозүна болоод хэрэггүй хурдан зопог тайлна. Удаан барилдах одоо үед чухөл. Дараагийн залуусын том цолонд хүртэл тэсэх л чухөл.

Avatar

Зочин 2021-04-20 66.181.182.33

Дээлийг чинь мушигнаа хө.

Avatar

Зочин 2021-04-20 172.58.141.233

Mundag zaluu

Avatar

Нагамура 2021-04-20 66.181.161.89

Banzai banzai banzai banzai banzai

Avatar

Сонирхогч 2021-04-20 64.119.25.237

Ган-Эрдэнээс өөр ёкузано болохоор сумоч алга. Бэртэхгүйг л хичээгээд сайхан тайван барилдаад бай, 11 – сараас "Тэрүнофужи ёкузано дэс" гэх биз.

Avatar

Иргэн 2021-04-20 202.55.188.93

Озеки цолыг хоёр удаа хармаалж чадсан юм чинь ёкозуна цол хармаанд чинь ойрхоон гэсэн үг. Хэрхэн яаж хичээхээ өөрөө мэдэж байгаа байх аа. Амжилтын цаадах амжилтыг хүсье Ган-Эрдэнэ дээ!

Avatar

Зочин 2021-04-20 202.9.47.18

Амжилт!

Avatar

Иргэн 2021-04-20 103.57.94.176

Амжилт

Avatar

Нагамура 2021-04-20 66.181.161.89

Монгол Япон нэгдэх эь цаг хугацааны асуудал

Avatar

Ард түмэн 2021-04-20 202.55.188.91

Монгол, япончуудтай хамтарч ажиллаж болох ч хэзээ ч нэгдэхгүй!!!

Avatar

Зочин 2021-04-20 66.181.179.28

Shataj bolohgui shu hu. Avarga boloh tsag nar bolson. Amjilt

Avatar

Уншигч 2021-04-20 103.212.116.78

39 онд чи болон чиний эцэг өвгөд монголд л лав байгаагүй байх, худлаа үндсэрхэж гэнэ

Avatar

Монгол соёл 2021-04-20 66.181.191.151

Юун хачин Японы зураг тавиад байнаа. 1939 онд монголчуудыг хөнөөж байсан хүмүүс биш бил үү…

Avatar

Зочин 2021-04-20 150.129.141.78

эргүү дагз юу гээд эргүүтээд байгаа юм тэнэг чинь?

Avatar

Зочин 2021-04-20 122.201.22.209

Манай сүмочид гадны иргэншлэл авахаараа амжилт нь ахихгүй болоод байгаа даа.

Avatar

Зочин 2021-04-20 103.26.195.115

Япон нутгийн тэнгэрт л сайн залбираарай даа. Тэгэж гэмээ нь хүссэн цолдоо хүрнэ шүү.

Avatar

Ц. Эрдэнэбат 2021-04-20 202.9.46.35

ГАН-ЭРДЭНЭ АВАРГА БОЛЖ ЧАДНА. АМЖИЛТ ХҮСЬЕ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж